Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг болон Хятад улс дотор аяллын автобус
Улирал: 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Хөх хот – Мини Аватар– Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 7 өдөр / 6 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн даваа болон баасан гараг бүр

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Эрээний авто вокзалаас аялагчидаа тосож аваад, 200метрийн цаана нэгдсэн байдлаар өдрийн хоол иднэ. (Аялагчид өөрсдийн төлбөрөөр ҮНЭ: 40юань /БУФЕТ ХООЛ/ уух зүйлс үнэгүй болно) Аялагчид бүрдээд өдрийн хоолоо идсэний дараа Хөх хотруу хөдөлнө (5-6 цаг). Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

Өглөөний цайгаа амралтын цогцолбортоо уугаад Жининь хотын цэцэрлэгт хүрээлэн болох Догшин барсын цэцэрлэг мөн олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр болох “Ван Да” их дэлгүүрээр зочлох тэндээсээ бидний аялалын гол үзмэрүүдийн нэг болох “Мини Аватар”-т очих ба усан паркаар зочилж тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлэх болно.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа Мини Аватарын шилэн болон дүүжин гүүрээр явж айдсаа давж эд эсээ сэргээх болно. Бидний аялал цааш үргэлжлэн амьтны хүрээлэн үзнэ. Хөх хотын худалдааны төвүүдээр зочлоно. Оройн хоолны дараа буудалдаа амрана.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө (470км). Ойрлцоогоор 6 цаг явж хүрэх ба үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

VII сар

Том хүн: 1050,000 төг
Хүүхэд тусдаа оргүй ( 140см-с доош): 850,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Мини аватар цогцолбор, Хөх хот буудал, Эрээн хот буудалд тус бүр хонох
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  • Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
ӨмнөхХятадын аялал: МАНЖУУР хотын аялал (4 өдөр) Хүннү Эйр хуваарьт нислэг
ДараахьХятадын аялал: ЖИНИНЬ – БЭЙДАХЭЙ НОМХОН ДАЛАЙН аялал (8 өдөр)