Багийн гишүүд

1939
Бадарчин Аялаажавын Товчоо багийн гишүүд
Бадарчин Аялаажавын Товчоо багийн гишүүд

Аялаажав: Манай шилдэг сайн баггүйгээр үйлчлүүлэгчийнхээ эрэлтэд нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх боломжгүй билээ. Тиймээс манай баг өөрсдийн чадвар туршлагандаа их анхаардаг бөгөөд жил бүр шинэ маршрут, шинэ зорих газрыг нээж аяллын бүтээгдэхүүн болгодог. Манай багтай танилцана уу.

Бадарчин Аялаажав Сэбү аралд

Ц.Ганзориг (Бадарчин Аялаажав)

Төслийн ахлагч, аяллын удирдагч

Газарзүйн багш аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 2005 оноос Зүүн-Өмнөд Азийн улс орнуудаар аялж байгаа.

Ю.Ган-Эрдэнэ (Gana)

Тайландын аяллын мэргэжилтэн, аяллын удирдагч

2015 оноос Зүүн-Өмнөд Азийн улс орнуудаар аялж байна. Тайланд, Вьетнам улсуудын бараг бүх өнцөг булан бүрээр аялсан. Филиппин, Индонези, Камбож, Малайзи улсуудаар аяллыг баг удирдан ажилласан. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй.

Х.Даваажаргал (Dave)

Вьетнам улсын аяллын мэргэжилтэн, аяллын удирдагч

Багт 2019 онд нэгдсэн. Вьетнам улсын аяллаар дагнаж ажилладаг. Вьетнам улсын бүх аяллын шилдэг газруудаар аялж байсан. Хэд хэдэн шинэ аяллын маршрут зохиож аялал зарлаж ажилласан.

Т.Хас-Эрдэнэ (Chess)

Вьетнам улсын аяллын мэргэжилтэн, аяллын удирдагч

Багт 2019 онд нэгдсэн. 2020 оноос Вьетнам, Тайланд, Филиппин улсуудаар аялал зохион байгуулж удирдан авч ажилласан.

Б.Ариунболд

Зөвлөх

Манай компаний аяллын зөвлөх. Орос, Англи хэлтэй. Зүүн-Өмнөд Азийн улсуудаар аялж байсан аяллын арвин туршлагатай.

ӨмнөхКомпаний тухай
ДараахьХолбоо барих