Хэрэв та Туркт анх удаа зочилж байгаа бол Туркийн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг төлөөлдөг Истанбул, Трой, Эфес, Памуккале, Анталия зэрэг хотуудыг аяллын хөтөлбөртөө заавал хамруулаарай. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн түүх соёлын аялал бус зөвхөн Туркт л харж болох байгалийн гайхамшигт ландшафтыг та үзнэ. Хөтөлбөрт Газар Дундын тэнгисийн эрэгт нэг өдөр амрах цаг гаргаж өгсөн. Туркын нэрийн барааны олон дэлгүүрүүдээр оруулах ба та чөлөөтэй худалдаа наймаа хийх цаг ч мөн гарна. Үнийн хувьд хамгийн боломжын үнээр энэ аялал нь зах зээлд санал болгогдож байна. Та харьцуулаад үзээрэй.

Нислэг: Хүннү Эйр хуваарьт нислэг болон Пегас хуваарьт нислэг
Улирал: 2022

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бишкек – Стамбул – аялал – Анталья – Бишкек – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн бямба гарагт аялал гарч байна.

Нислэгийн цаг мэдээлэл: Аялал Туркт очихдоо Стамбул хотод газардах ба буцахдаа Анаталья хотоос Улаанбаатар хот руу буцна.

Улаанбаатар – Бишкек: 03:20 – 05:20
Бишкек – Стамбул: 08:20 -11:05
Анталья – Бишкек: 19:35 -03:50
Бишкек – Улаанбаатар: 09:20-15:20

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бишкек – Стамбул. Шөнийн Стамбул.
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Хүннү Эйр компаний нислэгээр 0320 цагт хөөрч Киргиз улсын Манас олон улсын онгоцны буудалд 0520 цагт газардана. Дараагийн нислэг нь Пегасус Эйрлайнс компаний нислэгээр 0820 цагт хөөрч Турк улсын Стамбул олон улсын нисэх буудалд 1105 цагт газардана. Дараа нь бид өдрийн хоолоо Стамбул хотын төв хэсэг болох Султанахмед дүүрэгт очиж иднэ. Үдийн хоолны дараа эрт үед Ром, Визант 2-н хооронд сүйх тэрэгний уралдаан зохион байгуулагддаг байсан Ипподромын талбай (Hippodrom squire), тус хойгийн хамгийн эртний барилга болох гайхамшигт Ая София сүмыг (Hagia Sophia), Исламын болон дэлхийн архитектурын гайхалтай жишээ гэгддэг Султан Ахметийн Цэнхэр сүм (Blue Mosque) та зочлох болно. Та Ази болон Европ тивүүдийг холбосон Алтан эвэрийн гайхалтай Галатагийн гүүрэн (Galata bridge) дээгүүр явж үзнэ. Гүүр нь Ортакой (Европ дахь) ба Бейлербейи (Ази) хооронд нь холбож байгаагаараа алдартай юм. Түүний дараа зочид буудалдаа хүргүүлж амрана. Зочид буудалдаа буффет оройн хоол иднэ. (Нэмэлт аялал) Орой нь Босфорын хоолойгоор завиар зугаалж үдшийн Стамбул хотыг үзэх боломжтой. Уг усан онгоцны аялал нь хязгааргүй уух зүйлсээр үйлчилдэг. Хотын шөнийн гэрэлд та Стамбулын хамгийн үзэсгэлэнтэй газруудыг харж дэлхийн ард түмний бүжгийн үзүүлбэрийг үзэхээс гадна Туркийн амтат үндэсний хоолыг зооглож болно.

зочид буудал: Golden Way **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өдөр, орой

Удаах өдөр. Стамбул – Чанаккале – Aйлавик. Трожан модон морь
Өглөөний цайны дараа манай аяллын баг аяллын автобусаар Чанаккале (Çanakkale) хотын чиглэлд шинэ аяллаа эхлүүлнэ. Гомерын Троя дайны тухай Трожан модон морьны түүхийг мэддэггүй хүн үгүй. Мөн 2004 онд хийгдсэн Трой кинонд ашигласан Трожан модон морийг үзнэ. (Нэмэлт аялал) Хотод ирээд алдарт Гомерын «Илиада» ба «Одиссея» туульс зохиогдсон, ЮНИСКО соёлын өв, эртний Трой (Troy) хотын туурийн зүгт аяллаа үргэлжлүүлнэ. Германы археологич Генрих Шлиман малтлага хийж эхлэх хүртэл олон зууны турш хүний нүднээс далд байсан хаалга, цамхаг, сүм хийд, соёлын бунхан бүхий цайзын хана зэргийг харах болно. Үдээс хойш нь Айвалик (Ayvalik) хот руу явна. Зочид буудалдаа буугаад оройн хоолоо идээд амрана.

зочид буудал: Kalif hotel **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой

Гутгаар өдөр. Айвалик – Эфесус – Kушадаси.
Өглөөний цайны дараа гайхалтай Измир (Izmir) хотоор дамжин ЮНИСКО соёлын өв, эртний Ефес (Ephesus) хотыг чиглэн аяллаа үргэлжлүүлэнэ. Булбул уулын (Bülbül Mountain) орой дээр Есүс христийн эх Ариун Мэри амьдралын сүүлийн өдрүүдээ өнгөрүүлсэн байшин бүхий дурсгалын газрыг үзнэ. Түүний дараа бид Туркийн онцгой газруудын нэг болох Ширинже тосгоныг зорино. Энэ үзэсгэлэнт тосгоны гудамжаар та хүссэнээрээ зугаалж болно. Ширинжегийн гудамжинд асар олон төрлийн бэлэг дурсгалын дэлгүүрүүд байдаг. Үүнээс гадна та жинхэнэ Грек дарс амтлах завшаан ч тохионо. Мөн аяллын төгсгөлд Турк амттан амтлах боломжийг олгоно. (Нэмэлт аялал) Мөн түүнчлэн, хүн бүр Эртний Ефес болон Артемисын сүм (Temple of Artemis) рүү аялал хийж болно. Эфес бол эртний байгууламжуудыг маш сайн хадгалсан дэлхийн хамгийн том археологийн дурсгалт газруудын нэг юм. 24,000 хүний суудалтай Эфес театр (Ephesus Theater), Цельсийн номын сан (Library of Celsus) зэрэг соёлын дурсгалт газруудыг үзнэ. Аяллын дараа Кушадаси (Kuşadası) дахь зочид буудалд ирж амрана.

зочид буудал: Royal Palace Hotel, Kusadasi **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой

Дөтгөөр өдөр. Кушадаси – Памуккале. Эртний Хиараполис хотын аялал.
Өглөөний цайны дараа арьс, үслэг эдлэлийн үйлдвэртэй танилцаад аяллаа цааш нь үргэлжлүүлнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Хиараполис (Hierapolis) хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. (хүний 10 ам.доллар байдаг. Аяллын үнэнд ороогүй) Памуккале дахь зочид буудалд хонох ба оройн хоол иднэ.

зочид буудал: Adempira Termal & Spa hotel ***** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой

Тавдугаар өдөр. Памуккале – Анталия.
Памуккале хотод өглөөний агаарын бөмбөлөгөөр хөөрөхийг хүссэн хүмүүс аялалд нэгдэж болно. (нэмэлт төлбөртэй 160 ам.доллар) Өглөөний цайны дараа Памуккале дахь хамгийн том нэхмэлийн үйлдвэрүүдийн нэгээр зочлоно. Анталия хотод очоод зочид буудалдаа хүргүүлж амрана. Та далайн эрэгт амарч болно. Эсвэл хүн бүрт хэд хэдэн аяллын төрлүүдээс санал болгоно. (Нэмэлт аялал) Олимпус уул руу агаарын дүүжин гүүрээр явах оройгоос хотыг харангаа доош буух эсвэл хамгийн том аквариум цогцолборуудын нэг болох Анталия аквариумыг үзэх гэх мэт. Зочид буудалдаа оройн хоолоо идээд амрана.

зочид буудал: Viking Nona Beach **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой

Зургаадугаар өдөр. Анталья хотын аялал.
Зочид буудалд өглөөний цай ууна. Өнөөдөр Анталия (Antalya) хотын аяллаа өдрийн хоолны цаг хүртэл хийнэ. Калеичи (Kaleiçi) түүхэн дүүргийн хуучин гудамжуудаар талбайгаар алхаж, Хадрианы хаалгаар (Hadrian’s Gate) гарах боломжтой. Дараа нь зочид буудалдаа хүргүүлж амарна. (Нэмэлт аялал) Хэрвээ та хүсвэл үдээс хойш нь Газар Дундын тэнгисийн далайн аялал хийж болно. Зочид буудалдаа усан бассайнд сэлж далайн эрэгт амрах боломжтой.

зочид буудал: Viking Nona Beach **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой

Долоодугаар өдөр. Анталья худалдаа наймаа. Анталья – Бишкек
Зочид буудалдаа өдрийн хоолны цаг хүртэл амарч болно. Өдрийн хоолны дараа нь Анталья дахь худалдааны төвд худалдаа хийх боломжтой. Орой нь бид Анталья хотын олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд 1935 цагт Бишкек хотыг зорин ниснэ.

хоол: өглөө, өдөр

Наймдугаар өдөр. Бишкек – Улаанбаатар
Бишкек хотод 0350 цагт газардана. Дараа нь 0920 цагаас Бишкек хотоос хөөрч Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 1520 цагт газардана. Аялал өндөрлөнө.

Аяллын үнэ:

Том хүн: 4,290,000 төг
Хүүхэд: 4,090,000 төг
Нярай: 250,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар-Бишкек-Стамбул болон Анталья-Бишкек-Улаанбаатар олон улсын нислэгийн тийз, 4-5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, нэмэлт аяллууд гэх мэт.

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

ӨмнөхВЬЕТНАМЫН АЯЛАЛ: Ханой – Халонг Бэй – Нячанг аялал (8 өдөр) Аэро Монголиа чартер нислэг
ДараахьТУРКИЙН АЯЛАЛ: Истанбул – Анталья Шоппинг Чөлөөт Аялал (8 өдөр) Бишкекээр дамжин явах хувилбар