Аялалд хэрхэн бүртгүүлэх вэ? Манай бүртгэл энгийн хурдан. Эхлээд та өөрөөсөө шалтгаалах доорх 3 алхамыг хийх хэрэгтэй. Үүний дараа манай аяллын зөвлөх таньтай холбогдож аяллын гэрээг байгуулна. Дараа нь таньд нэхэмжлэх илгээнэ. Нэхэмжлэхийн дагуу та төлбөрөө төлөөд таны аялал баталгаажих болно.

Алхам 1. Гэрээтэйгээ танилцах

Дор байгаа цэнхэр бичигтэй холбоос дээр дарж татаж авна уу. Таныг дарсны дараа автоматаар татагдах болно. Гэрээ майкрософт ворд файл байгаа юм. Тэгэхээр ямар ч төрлийн төхөөрөмж дээр уншигдана.

Алхам 2. Гадаад пасспортны хуулбарыг илгээх

Та гадаад пасспортны мэдээлэлтэй нүүрний хуулбарыг бидэнд дараахь байдлаар илгээж болно. Ингэхдээ хуруу бага оролцсон, бүдэг биш, гэрэлд гялбаагүй, хагас мэдээлэл нь байхгүй гэх мэт биш явуулаарай та.

Хэрвээ таны гадаад пасспорт бэлэн биш хугацаа нь дууссан, сунгуулахаар өгсөн байгаа бол та илгээх шаардлагагүй. Авиа компаниуд аялал эхлэхээс дунджаар 7 өдрийн өмнөөс гадаад пасспортны мэдээллийг биднээс шаарддаг тул санаа зовох зүйлгүй. Гэрээ хийчээд дараа нь пасспортоо өгч болно гэсэн үг.

Алхам 3. Аялагч бүртгэх хуудас илгээх

Та доорх хүснэгтийг үнэн зөв, алдаагүй, цэвэр гаргацтай, бөглөнө үү. БАТ нь таны хувийн мэдээллийг зөвхөн тээврийн тасалбар худалдан авах, даатгал бичүүлэх болон бусад зайлшгүй илчлэх тохиолдлуудаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Сайхан криллээр бөглөөд явчих юм шүү.

Хэрвээ та байгууллагаараа явж байгаа бол ахалж явах нь хүн нь л аялагч бүртгэх хуудсыг илгээхэд болчих юм. Бусад нь шаардлагагүй. Гэхдээ та бүхэн төвөгшөөхгүй бол бүгд илгээсэн байвал уг нь бидэнд их зүгээр байдаг юм.

Аяллын нэр:
Аялал эхлэх өдөр:
Таны нэр:
Таны овог:
Регистерийн дугаар (Аяллын даатгал бичихэд шаардагдана):
Гэрийн хаяг:
Хэрвээ та байгууллагаараа аялах гэж байгаа бол байгууллагынхаа нэрийг бичнэ үү.
Таны эрхэлдэг ажил:
Гар утасны дугаар:
Имэйл хаяг:
Таны Facebook хаяг (Өгөхгүй ч байж болно)
Яаралтай үед холбоо барих утаснууд (Монголд үлдэх):
Таньд ямар нэгэн харшил байгаа эсэх?
Аялах явцад эмнэлэгт үзүүлэх зорилготой байгаа эсэх?
Таны аяллыг илүү тав тухтай болгоход туслах бидэнд хэлэх бусад зүйлс?
Хэнтэй нэг өрөөнд орох? Ганцаараа орох бол ганцаараа гэж бичих
Худалдаа наймааны төлөвлөгөө байгаа эсэх? (Юу худалдаж авмаар байгаа гэх мэт)
Та өмнө нь ямар улс орнуудад зорчиж аялаж байсан вэ?
Таньд агаарын тээврийн компаний хөнгөлөлтийн эсвэл урамшууллын карт байгаа эсэх? Байгаа бол мэдээллийг бидэнд өгнө үү.
Бусад (асуулгын хүснэгтэд байгаагүй таньд бидэнд хэлэн шаардлагай зүйлс):

Аялагч бүртгэх хуудас амжилттай илгээгдлээ.
Маягтыг илгээх явцад алдаа гарлаа. Бүх маягтын талбарыг дахин шалгана уу.

Үүний дараа манай аяллын зөвлөх таньтай холбогдож аяллын гэрээг байгуулна. Дараа нь таньд нэхэмжлэх илгээнэ. Нэхэмжлэхийн дагуу та төлбөрөө төлөөд таны аялал баталгаажих болно.

ӨмнөхАяллын хуваарь
ДараахьМалайзын аялал: ЭНЭТХЭГИЙН ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙН ХАЯНД. Куала Лумпур – Лангкави (8 өдөр) Солонгосоор дамжин явах