Компаний тухай

2895
Бадарчин Аялаажавын Товчоо далбаа
Бадарчин Аялаажавын Товчоо далбаа

Аялах өдөр ойртсоор л байна уу? Бадарчин Аялаажавын Товчоо нь Альфа Тийм Турс (Alpha Team Tours) компаний гадаад аяллын (outbound) брэнд бүтээгдэхүүн бөгөөд 2010 оноос Зүүн-Өмнөд Азийн улс орнуудын аяллуудыг Монголчууддаа зориулан зохион байгуулсаар байна.

  • Анхны аяллаа Тайланд улс руу 2010 оны 12 сарын 08-нд зохион байгуулав

Бид Зүүн-Өмнөд Азийн улс орнуудын аялал дээр илүү төрөлжсөн ба тус бүс нутгийн улс орууд руу аль хэдийн грүпп аяллуудыг нэгэнт зохион байгуулсан. Манай хөтчүүд бараг л бүх үзэсгэлэнтэй онцлог газруудаар нь аль хэдийн аялаад үзчихсэн.

  • Вьетнам болон Камбож улс руу 2016 оны 02 сарын 16-нд анхны аялал очив

Манай компани Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүн байгууллага бөгөөд ангилалын гэрчилгээ бүхий хууль ёсны аж ахуйн нэгж юм.

  • Индонези болон Малайзи улс руу 2017 оны 03 сарын 02 -нд анхын аялал очив

Аялал гэдэг нь хүний амьдралын хамгийн сайхан үе байдаг ба хэзээ ч мартагддагдашгүй мөч байдаг. Тиймээс бид хариуцлагатай хандахыг үргэлж хичээдэг. Үүний учир бид компаний хариуцлагын даатгалыг жил бүр хийлгэдэг юм.

  • Филиппин улс руу 2019 оны 02 сарын 09-нд анхны аялал очив

Компани үе үеийн туршид чартер нислэгийн аялал (онгоц бүтнээр нь түрээслэх) төслүүдэд оролцож байв. Хамгийн сүүлд цар тахлын дараа Тайланд улсын Бангкок хот руу анхны чартер нислэгийн аялалд оролсон.

  • 2021 оны 12 сард Бангкокын чартер нислэгийн ланд үйлчилгээг дангаараа хариуцан гүйцэтгэв. Нэг аяллын баг 120 хүнтэй ирж байв.

Бид өөрийн улс орны иргэддээ сонирхолтой аялалуудыг хямд үнэтэйгээр нийлүүлж, илүү зардалгүйгээр гайхалтайгаар амралтаа өнгөрүүлээд, сэтгэл амар ажлаа бүтээгээд ирэхэд нь бүх талаар туслахыг өөрсдийн хамгийн чухал үүргээ гэж үздэг.

  • Бид жилдээ 20-30 аялал тогтмол зохион байгуулдаг ба нүүр номоороо байнга мэдээлж байдаг

Хөтөлбөрүүд маань сонирхолтой, алдартай үзмэр үйлчилгээ, шоу арга хэмжээнүүдтэй, туршлагад тулгуурлан хөгжиж зохион байгуулагдсан, осол аюулгүй төлөвлөгдсөн, аялал маань тохилог буудал, унаа, амтлаг хоолоор үйлчилж, туршлага мэдлэгтэй хөтөч, орчуулагчид багийг маань бүрдүүлсэн байдаг гэдэгт бид итгэдэг.

Таньд амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн,

Бадарчин Аялаажав

ӨмнөхТайланд улс
ДараахьБагийн гишүүд