9-р зууны төгсгөлд төмөр зам барих ажилд гадаадын мэргэжилтнүүд ирсний дараа энэ газар алдартай болж, амралтын газар болжээ. Тяньжин хотын дипломатчид, номлогчид, бизнесмэнүүд , мөн Бээжингийн дипломат төлөөлөгчийн газрынхан булангийн дагуу зуслангийн байшин, вилла барьж эхлэв. 1898 онд эзэн хааны зарлигаар Бэйдайхэ хотыг “Хятадын ерөнхий ач холбогдолтой” амралтын газар гэж зарлав. 1948 оны 11-р сард Цинхуандао тосгоныг орчин үеийн Хайган, Шанхайгуан, Бэйдайхэ дүүргүүдийн нутаг дэвсгэрийг багтаасан Цинью (秦榆市) хот болгон сайжруулав. 1949 оны 3-р сард Шанхайгуан хот болгон тохижуулж, Ляоши мужид шилжүүлснээр Чингю хотыг Чинхуандао хот болгон өөрчилсөн. 1954 онд Бэйдайхэ дүүрэг Чинхуандаогийн нэг хэсэг болж байгуулагдсан. Энэ нь цаашлаад зуны улиралд ХКН-ын удирдлагуудын ажиллаж, амрах газар, Хятад дахь томоохон эмчилгээ, нөхөн сэргээх төв, дэлхийн алдартай шувуу ажиглах газруудын нэг, цэцэрлэгт хүрээлэн буюу “байгалийн хүчилтөрөгчийн баар” (51%) гэдгээрээ алдартай болсон . талбайн хэсэг нь ногоон байгууламжтай). Тус амралтын газар 1979 онд гадаадын иргэдэд үйлчилж эхэлсэн. Одоогоор тус амралтын газар “Хятадын жуулчны онц хот”-ын тусгай шагнал хүртээд байна.

Тээвэр: Галт тэрэг, автобус
Улирал: 2023

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь –Бэйдахэй-Жининь– Эрээн– Улаанбаатар
Аяллын хугацаа: 8өдөр/7шөнө

Аяллын хуваарь: Долоо хоногийн Баасан гараг бүр

Галт тэрэгний цагийн мэдээлэл: 

Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20(+1)
Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аяллын хөтөлбөр

1 өдөр. Улаанбаатар-Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүдрүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэгний купе

2 өдөр: Замын-Үүд-Эрээн-Жининь

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын авто тээврийн товчоон дээр ирэх ба эндээс манай аяллын хөтөч тосч аван жуулчны автобусаар Жининь хотруу хөдөлнө. Энэ өдөр өдрийн хоолоо өөрсдөө авч идэх бөгөөд ойролцоогоор 4 цаг яваад зорьсон газраа ирнэ. Бид Жининь хотын 5 одтой, амралт сувилалын цогцолбор болох “Water World”-д байрлан тухлана. Уг цогцолбор нь Газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саун, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, тоглоомын төв, жакузе зэргээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд орой хоол буфет ресторанд иднэ.

хоол: оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор

3 өдөр: Жининь-Байдэхай

Өглөөний цайгаа амралтын цогцолбортоо уугаад Жининь хотоос Бэйдахэй зүгт хөдлөнө. Зорьсон газраа хүрч буудалдаа тухлан оройн хоолоо зооглоод шар тэнгисийн эргээр зугаалаарай.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: 4 одтой, далайтай ойр байрлалтай

4 өдөр:  Бэйдахэй

Өглөөний цайны дараа Сувдны үзэсгэлэнгээр орж худалдаа хийх ба дараа нь завиар аж жаргалын арал гэж нэрлэгддэг далайн ховор амьтад, туйлын амьтад, зугаа цэнгэлийн эд зүйлсийг бүрэн нэгтгэсэн далайн зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэнд зочилно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд амралт зугаалгын газар, ДЦГ-ын усан сан, усан арлын бүс (Турк шилтгээн, акулын усан сан, хөвөгч гол) хил хязгааргүй усан сан, долгионт усан сан, хуй салхины долгионт савлуур, их буун гулсуур, хосолсон гулсуур Хайле арлын бүс, далайн багт наадам, супер дүүжин, алсыг харагч, одод хоорондын хөлөг, далайн дээрэмчин хөлөг, далайн гахайн үсрэлт, сэнс эргүүлэх аяга, чөлөөт эргэлтэт тоглоом,морин тойруулга гэх мэт багтсан болно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: 4 одтой, далайтай ойр байрлалтай

5 өдөр: Бэйдахэй

Энэ өдөр “Бинь Тань Юү” буюу Алдарт цагаан хэрмийн хөндий гэх байглийн үзэсгэлэн болон хүний гараар бүтсэн гайхамшигт цогцолборт хүрч очно. Үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: 4 одтой, далайтай ойр байрлалтай

6 өдөр: Бэйдахэй-Жининь

Бид өглөөний цайны дараа Жининь хотруу буцан эхний өдөр буудалласан “Water world” цогцолборт дахин нэг өдөр амрах болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор

7 өдөр. Жининь – Эрээн

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө (300км). Ойрлцоогоор 5 цаг явж хүрэх ба үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Aravt Suvd шинээр баригдсан

8 өдөр: Эрээн-Замын-Үүд

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэгний купе

7 өдөр: Улаанбаатар

Өглөө 9:20 минутад Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй

Аяллын үнэ

Том хүн : 1,850,000 төг
Хүүхэд тусдаа ортой( 2-9 нас): 1,500,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар

Хятад улс дахь бүх унаа, тээвэр

Жининь хотод 5 одтой зочид буудал, Бэйдахэй буудал, Эрээн хот буудал

Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ

Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ

Үзвэрүүдийн тасалбар

Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд

Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ

Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.
    • Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
ӨмнөхХятадын аялал: ЭРЭЭН – ЖИНИН – МИНИ АВАТАР – ХӨХ ХОТ аялал (7 өдөр)
ДараахьХятадын аялал: ГУАНГЖОУ хот КАНТОН яармагын аялал (9 өдөр) Хөх хотоор дамжин явах хувилбар