Аялаажав: Зиа манай энэ аялал нь Бээжин хотын хамгийн сайн үзмэрүүдийг багтаасан аялал юм. Юниверсал студи болон далайн аквариум, амьтны хүрээлэн зэрэг Бээжин хотын бусад том үзмэрүүдийг үзнэ.

Тээвэр: Миат
Улирал: 2024

Аялалын чиглэл: Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар
Хугацаа: 5 өдөр /4 шөнө

Аяллын хуваарь:  4/11 4/26

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бээжин

Оройны нислэгээр 17:15цагт Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 19:30 цагт Бээжингийн “Капитал” олон улсын нисэх буудалд буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

хоол: оройн хоол
зочид буудал: National jade hotel ****

Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая.литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялана.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: National jade hotel ****

Гутгаар өдөр. Универсал студи

Энэ өдөр Хятадын хамгийн том зугаа цэнгэлийн парк болох “Юниверсал Студио”-той танилцан, өдрийн турш тоглож өдрийг зугаатай өнгөрөөх болно. Юниверсал Студио нь ойролцоогоор 64га (150акр) талбайг эзэлдэг. Тус парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодорсон бөгөөд нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой, хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь Харри Поттер ба шидтэний ертөнц, Минионуудын ертөнц, Кунг Пу Панда ба гайхамшигийн ертөнц, Журрасик Ворлд, Марвелийн супер баатрууд Усны ертөнц, Холливудын өргөн чөлөө зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг.

хоол: өглөөний цай
зочид буудал: National jade hotel ****

Дөтгөөр өдөр. Бээжин хотын чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрийн хүссэн газраа үзэн дэлгүүр хэсч болно.

хоол: өглөөний цай
зочид буудал: National jade hotel ****

Зургаадугаар өдөр. Бээжин -Улаанбаатар

Өглөөний цайны дараа Олон улсад алдартай “Team lab” өвөрмөц, сэтгэл хөдөлгөм музейг үзэж сонирхоно. Энэ нь Хятадын нийслэлд байрладаг ба TeamLab Massless музей нь ойролцоогоор 10,000 метр квадрат талбай, 11 метр өндөр таазыг ашиглан тасралтгүй хувиран өөрчлөгддөг интерактив орчныг бүрдүүлсэнээрээ онцлогтой. Сансар огторгуйд хөвөх адил харагддаг, үүл мэт өнгөөр гэрэлтэх, нийт 40 бүтээлийг энд танилцуулжээ. Дижитал технологийн ачаар хүний мэдрэмж материаллаг ертөнцөөс бүрэн чөлөөлөгдөх бөгөөд үзэгч урлагийн бүтээлүүдэд хүссэнээрээ хүрч бүрэн уусах боломжтой гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Орой нь 21:10 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисэн 23:40 Хөшигтийн хөндийн нисэх буудалд буун аяллаа өндөрлөнө.

хоол: өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн: 2,950,000₮
3,250,000₮ /Ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/: 2,650,000₮ /Зочид буудалд ортой/
2,550,000₮ /Зочид буудалд оргүй/

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.   
ӨмнөхДубай хотын аялал (8 хоног)
ДараахьХятадын аялал: Жининь-Мини Аватар-Эрээн хотын аялал