Аялаажав: Манай энэхүү хөтөлбөртэй аялал нь Тайланд улсын нийслэл Бангкок хот болон далайн эргийн амралтын Патая хотуудаар аялах аялал юм. Хоёр хот хоорондоо 120 км зайтай ба хурдны замаар шур гээд оччихдог. Тэгэхээр машинд, автобусанд цаг их алдахгүй гэсэн үг. Энэ аяллын хөтөлбөр нь монголчууд бид хамгийн их аялсан уламжлалт аяллын хөтөлбөр юм. Манай нэг аяллын баг 16 хүний бүрэлдэхүүнтэй. Олон хүнтэй том биш. Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2023 – 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Патая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7 шөнө

Нислэгийн цагийн хуваарь:

Улаанбаатар – Бангкок: 08:45 – 14:15
Бангкок – Улаанбаатар: 15:15 – 22:25

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 0845 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд 1415 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: оройн хоол
зочид буудал: Berkeley hotel Pratunam *****

Удаах өдөр.  Бангкок хот. Хотын аялал

Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг завьнаас харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харна оролдоно.

хоол: оройн хоол
зочид буудал: Berkeley hotel Pratunam *****

Гутгаар өдөр. Сиам Усан Парк

Өглөөний цайны дараа бид Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.

хоол: оройн хоол
зочид буудал: Berkeley hotel Pratunam *****

Дөтгөөр өдөр. Бангкок – Патая

Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурханы (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Тавдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн устай Паттая далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж болно. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцах боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Зургаадугаар өдөр. Патая хот. Шүрэн арлын аялал 

Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал (Koh Larn) руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Долоодугаар өдөр. Патая хот. Шоппинг

Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Тайланд бол шоппингийн диваажин. Terminal 21 shopping center – Хамгийн том худалдааны төв, Central Festival – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Pattaya Night Bazaar – Паттая шөнийн зах

хоол: өглөөний цай
зочид буудал: Pattaya Discovery Beach Hotel ****

Наймдугаар өдөр. Паттая – Улаанбаатар

Орой нь бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг 1515 цагийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 2225 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

хоол: өглөөний цай

Аяллын үнэ

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Нэмэлт мэдээлэл

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхТУРКИЙН АЯЛАЛ: Анталья, Памуккале, Стамбул (7 өдөр)
ДараахьКИРГИЗ АЯЛАЛ: Бишкек хот, Иссык Куль нуур (5 өдөр)