Бадарчин гэж хэн бэ?

3325

Таяг тулж, хавчиг үүргэвч мөрлөн хорвоог хоёр зээрдээрээ туулдаг бадарчингийн тухай та бишгүй л сонсоо байлгүй.

2500 жилийн тэртээ Энэтхэгийн Сидарта хун тайж тансаг амьдрал, орд харшаа орхин бадарчилж, амьдралын гүн ухааныг олон Будда (гэгээрч) болж буйг үзүүлсэн түүхэн цуврал кино монгол хэл дээр гарсныг монголчууд маань үзсэн бол уу. Бадарчин (бадар-аяга) гэдэг хувийн жаргалаа орхин, эрдэм мэдлэг, гэгээрлийг хайж, олон түмнийг соён гэгээрүүлдэг хүн гэдгийг одоо л нэг ойлгож эхэлж байх шиг. Социализмын үед өмнөх түүхээ үгүйсгэн, тухайн үеийн интернетийн үүрэг гүйцэтгэж байсан бадарчин гуйлгачин, луйварчин гэж ард иргэдэд ойлгуулсан нь одоо ч гэсэн зарим хүмүүсийг төөрөгдүүлсээр. Алс газар одож эрдэм ном авчирч байгаа хүн яагаад муу нэр зүүх болов?

Жалгаар нэг тарж, орчлонгийн явдлаас тусгаарлагдсан талын монголчуудад бадарчин шинэ соргог мэдээлэл тээж ирдэг байж. Бас бадарчин явсан газар балагтай ч гэдэг. Энд тэндхийн түмэн хэлийн хүмүүстэй уулзахдаа аргалахыг аргалж, залилахыг нь залилж, тус дэм болох нэгэнд нь тусалж явдаг бадарчин хэмээгч нь ямартаа ч юм үзэж, нүд тайлсан нэгэн байлаа.

Бадарчингууд хамгийн эрүүл чийрэг, эрдэм номтой, төрөлхийн сэргэлэн шилдэгүүд байсан. Эр зориг тэвчээр яс чанар шалгасан хэцүү бэрх аялалд миа гарууд бол тэр холын аяллын пянг даахгүй ш дээ. Хол газар одож сайн сайхныг олж ирдэг Монгол соёлын нэг хэсэг. Одоо цагт Монгол хүний бие даах энэ чадвар алдагдсан мэт. Эгэл даруу амьдрал, эд шүтэхгүй байх үхэхийн үнэнийг ойлгосон минималистууд байв. Одоо дэлхий даяраа хүмүүс минималист амьдралыг сонгож байна. Ингээд та бод бод.

ӨмнөхБадарчин Аялаажавын тухай
ДараахьТУРКИЙН АЯЛАЛ: Анталья – Памуккале – Далиан (8 өдөр) Аэро Монголиа чартер нислэгийн хувилбар