Аялаажав: 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Тэгвэл өдгөө тэр жижиг хот танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших давуу талаа ашиглан худалдааны томоохон чөлөөт бүс бас гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай тал нутаг болжээ. Хятадын хот байтлаа Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол, гэгээ тасрах үед хотыг тэр чигт нь гэрэлтүүлэх гэрлэн чимэглэлийг хараад хэнд ч гэсэн өөрийн эрхгүй дахин ирэх хүсэл төрмөөр тийм нэг хот энд сүндэрлэж байна.

Нислэг: Хүннү Эйр хуваарьт нислэг
Улирал: 2023 – 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Манжуур – Улаанбаатар
Аяллын хугацаа: 4 өдөр / 3 шөнө

Нислэгийн хуваарь: Долоо хоногийн Лхагва гараг бүр

Нислэгийн цаг мэдээлэл

Улаанбаатар – Манжуур: 15:00 – 17:20
Манжуур – Улаанбаатар: 18:20 – 20:40

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Манжуур

Онгоцны (автобус) буудал дээр угтан зочид буудал руу хөдлөнө. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа хүргүүлж амарна.

Хоол: Оройн хоол
Зочид буудал: Shangri-La Manzhouli *****

Удаах өдөр. Манжуур хотын аялал

Зочид буудалд өглөөний цайгаа ууна. Эхлээд хуримын ордон үзнэ. Далай нуурын орон нутгийн музей үзнэ. Арслан зааны музей өвөл хаагдсан байгаа. Гадна талаас нь зураг авч болно. Матрушка зочид буудлын дотор зургаа авахуулна. Өдрийн хоолоо өндөр эргэдэг ресторан дээр иднэ. Үдээс хойш нь Матрушка талбайгаар аялна. Бид автобусаар буудалд хүргээд зочид өөрсдөө зээл гудамжаар явна. Оройн хоол Матрушка зочид буудлын халуун тогоо.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал: Shangri-La Manzhouli *****

Гутгаар өдөр. Дэлгүүр хэсэх

Өглөөний цайны дараа та өөрийн сонирхолоор дэлгүүр хоршоо хэсэх боломжтой. Энэ өдөр автобус унаа тээвэр үйлчлэхгүй.

Хоол: өглөөний цай
Зочид буудал: Shangri-La Manzhouli *****

Дөтгөөр өдөр. Улаанбаатар буцах

Өглөөний цайны дараа буудалдаа амарч байгаад 12:00 цагт өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудал руу хүргүүлж Улаанбаатар хот ниснэ. Аялал өндөрлөнө

Хоол: өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн: 1,200,000 төгрөг
Хүүхэд (12-оос доош нас): 800,000 төгрөг

Аяллын үнэд орсон зүйлс:
– Манжуур хотод 4 шөнө зочид буудалд байрлана.
– Манжуур хотоор аялах
– Хөтөлбөрт заагдсан хоол хүнсний үйлчилгээ
– Хөтөлбөрт заагдсан тээврийн үйлчилгээ
– Хөтөч орчуулагч
– Улаанбаатар – Манжуур – Улаанбаатар нислэг

Аяллын үнэд орсон зүйлс:
Бүх хувийн зардал, бусад бүх хөтөлбөрт ороогүй зардал

ӨмнөхХятадын аялал: ЖАНЖИАЖЭ АВАТАР аялал (9 өдөр) Бугат хотоор дамжиж явах
ДараахьХятадын аялал: ЭРЭЭН – ЖИНИН – МИНИ АВАТАР – ХӨХ ХОТ аялал (7 өдөр)