Аяллын чиглэл: Улаанбаатар – Чангша – Жанжиажэ – Чангша – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр, 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн бямба гараг бүр

Эхний өдөр: Улаанбаатар – Чангша

Аялагчид орой 20:40 цагт Хүннү Эйрийн шууд нислэгээр Чангша хотын зүг ниснэ. Чангша хотод газардаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

Удаах өдөр: Чангша – Чангдө

Өглөөний цайны дараа Чангша хотын аяллаа эхлүүлнэ. Мин гүрний сүүлч үед баригдсан Тяньшин асраар зочлох бөгөөд уг асар нь Чин гүрний Цянлуны үед дахин сэргээгдэн баригдсан. Японы эсрэг дайны үеэр Вэнсигийн түймэрт өртөн сүйрсэн бөгөөд 1983 онд Тяньшин асарыг сэргээн босгосон. Дараа Тан гүрний яруу найрагч Ду Фүгийн дурсгалд зориулан Ду Фу Жиан асар хэмээх эртний цэцэрлэгт хүрээлэнгээр аялана. Дараа нь Чандө хот руу хөдөлнө. Чандө хотод ирээд тоорын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайны дараа Чандө хотоос хурдны замаар 2 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнэ. Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон “Дорнын зурхай” киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхаж зоригоо шалгах боломжтой.

Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А  зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох Байлун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх Халалуяа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй шатаар Алтан ташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. (Жич: Бид уулруу гарах талдаа шилэн лифтээр явдаг тул хэрэв та хүсвэл уулаас уруудахдаа 80 юань нэмэлтээр төлөн шилэн лифтээр бууж болно.) Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайны дараа Чандө хотоос хурдны замаар 2 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнэ. Жанжиажэд ирээд Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно.(Жич: Цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд манан ихтэй байж болзошгүй.) Дараа нь зочид буудалдаа байрлан амарна. Дараа нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий Шар луугийн агуйгаар усан онгоцны аялал хийнэ.

Өглөөний цайны дараа худалдааны төвүүдээр ороод дараа нь Чангша хотын зүг хөдөлнө. Чанша хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.

Энэ өдөр алдар Хуа И тосгоноор явна. Уг тосгон нь эртний Итали улсын Венец болон Европ стилийн олон барилга байгууламжтай газар юм.

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боложмтой. Аяллын хөтөч маань та бүхэний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж мэргэжлийн зөвөлгөө өгнө. /Энэ өдөр аяллын хөтөч, болон автобус үйлчилэхгүй нэмэлтээр үзвэр үйлчилгээнд хамрагдах бол нэмэлт төлбөртэй/. Оройн 2000 цагт зочид буудалдаа цуглаад нисэх буудлын зүг хөдөлнө. Шөнийн 01:00 цагийн нислэгээр Чанша хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. Үүрийн 04:30 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Том хүн: 2,990,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,990,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл): 2,990,000 төгрөг /Зочид буудалд ортой/ 2,390,000₮ /Зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Чангша- Улаанбаатар нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд

ӨмнөхХятадын аялал: ЖИНИНЬ – ДАТОНГ – МИНИ АВАТАР аялал ( 7 өдөр)
ДараахьДубай хотын аялал (8 хоног)