Аялаажав: Манай энэ удаагийн аялалын хөтөлбөрт Дорнын Хавай хэмээгдэх үзэсгэлэнт Хайнань арал, далай, торгон зөөлөн элс, наран шарлагын газар, дал мод, халуун орны амтат жимс, болор, сувдан эдлэлийн дэлгүүр, музей нутгийн уугуул оршин суугчид болох Ли, Миао үндэстнүүдийн тосгон, далайг тольдон буй 4 нүүрт аварга Будда бурхан зэрэг хүн, байгалийн бүтээсэн гайхамшигт үзмэрүүд багтсан байгаа. Хамгийн их үзмэртэй аялал. Мөн өмнөх шигээ тохилог зочид буудлууд, амт чанартай хоол хүнс, тав тухтай аялалын автобус, туршлагатай хөтчүүдээр үйлчлэх болно.

Аялалын чиглэл: Улаанбаатар – Эрээн – Хөх хот – Хайко – Санья – Хөх хот – Эрээн – Улаанбаатар
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн баасан гараг бүр

Хугацаа: 10 өдөр / 9 шөнө

Аяллын хөтөлбөр 

Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын ……… зочид буудалд байрлан амрана.

Хоол: оройн хоол
Зочид буудал: галт тэрэгний купе

Гутгаар өдөр. Эрээн хот – Хөх хот – Хайкоу хот

Өглөө цайгаа уугаад буудалаа хүлээлгэн өгнө. 10:00 цагт Хөх хот явах автобусандаа суун хөдлөнө (350км). Хөх хотын Цагаан Суварга онгоцны буудалд 17:00 – 19:00 цагт бүртгэлээ хийлгээд 20:00 цагт Хайнан арал руу хөөрнө. Шөнийн 01:20 цагт Хайнан арлын төв Хайкоу хотод газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал:

Дөтгөөр. Хайко хот – Санъя хот

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Санъя хотруу хөдлөнө (260км). Өглөөний цайны дараа Dividing Island буюу Хил хязгаарын аралд очино. Хятадын арлын анхны 5А зэрэглэлийн үзэсгэлэнт газар. Ус тунгалаг, олон төрлийн халуун орны загасаар баялаг. Дараа нь Luhuitou Peak Park-аар үзэж сонирхоно. 3 талын далайгаар хүрээлэгдсэн энэ парк нь Санья хотын нэгэн зам заагч барилгуудын нэг юм. Уулын оройгоос Санья хотын алсын үзэмжийг харж болно. Энэ нь маш гайхамшигтай.

Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал:

Тавдугаар өдөр. Санъя хот 

Өглөөний цайны дараа гоо үзэсгэлэн, хайр дурлал, хайр сэтгэлийн сэдэвтэй Ази тивийн хамгийн сарнайн цэцэрлэг Сарнайн хөндий, Их болон бага агуй, Хятадын 4А зэрэглэлийн үзэсгэлэнт газар Ертөнцийн төгсгөл зэрэг үзэсгэлэнт газруудаар зочлоно.

Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал:

Зургаадугаар өдөр. Санья хот

Өнөөдөр бид далайн аялалд гарна.

Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал:

Долоодугаар өдөр. Саня хот

Өглөөний цайны дараа Экологийн ферм, Венифэнг Пангу соёл аялал жуулчлалын бүс”-ээр үзэж сонирхоно. Экологийн ферм нь хөдөө аж ахуйн үзүүлэлт тэргүүлэх аж ахуйн нэгж, энэ нь дэлхийн урт наслалтын төрсөн хот, селенээр баялаг газар Ченжмай дүүрэгт байрладаг. Энд 3000 гаруй акр цэвэр ногоон экологийн органик селенээр баялаг цай, царс, агарын мод, 20 гаруй төрлийн халуун орны жимс тариалдаг. Энбифэнг Пангу соёлын аялал жуулчлалын бүс нь уулан дээрх ургамал ногоо нь тансаг бөгөөд уулын орой нь голдуу үүл, манангаар хүрээлэгдсэн байдаг.

Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал:

Наймдугаар өдөр. Санья – Хайкоу – Хөх хот

Өглөө цайгаа буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэн өгч Санья хотоос Хайкоу хот руу автобусаар явна (260км). Хайкоу хотын онгоцны буудалаас Хөх хот 13:20 цагт ниснэ. 19:00 цагт Хөх хотод газардана. Оройн хоолоо зооглоод буудалдаа амрана.

Хоол: Өглөөний цай
Зочид буудал:

Есдүгээр өдөр. Хөх хот – Эрээн

Өглөө эртлэн буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод ирээд аяллын хөтөч, орчуулагчтай үдэлт хийгээд хил гарч Улаанбаатар хүрэх галт тэргэндээ сууна.

Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
Зочид буудал: галт тэрэг купе

Аравдугаар өдөр. Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэ

Том хүн:  төгрөг
Хүүхэд (тусдаа оргүй): төгрөг

Аялалын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний купе тасалбар, Хөх хот – Хайко – Хөх хот нислэгийн зардлууд, 4-5 одтой зочид буудлын 2 ортой өрөө, агааржуулагчтай аяллын автобус, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэрүүдийн тасалбар

Аялалын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Хэрэв тухайн аялагч (Монгол улсын харьяат биш тохиолдолд гэх мэт) тухайн аялаж буй улсын виза авах тохиолдолд холбогдон гарах зардлууд. 

Анхаар: Онгоцны нислэгийн байдлаас шалтгаалан хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөж болно. Долларын ханшны ихээхэн өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно.  Хөтөлбөр дээрх цагууд тухайн орны цагийн бүсийн цагаар болно. Аялалын баг бүрдэж дууссаны дараа аялал эхлэх өдөр товлогдоно.

ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын ХАЙКОУ хот руу шууд нисэх хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хүннү Эйр
ДараахьХятадын аялал: ХАЙНАН арлын Хөх хотоор дамжиж явах хөтөлбөртэй аялал (8 өдөр) Эйр Чайна хуваарьт нислэг