Аялаажав: Зиа тэгээд энэ аялал нь 5 хан цаг Хүннү эйрийн онгоцоор нисээд шууд Хайнан аралд бууна. Уг арлын хамгийн сайхан том үзмэрүүдийг өөртөө багтаасан тийм л хөтөлбөр байгаа юм. Хайнаны шилдэг хөтөлбөр гэж хэлж болно. Зарим хөтөлбөрүүд мөнгө хэмнэх гээд үнэгүй үзмэрүүдийг үзүүлээд яваад байдаг тийм бол биш. Мэдээж тав тухтай 5 одтой жуулчны буудалд бууна.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хайкоу – Саня – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн баасан гарагт явна

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Хайкоу

Аялагчид оройн 21:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Хайкоу-ын чиглэлд 5 цаг ниснэ. Хайкоу-д ирээд хил гааль
нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Hilton Haikou *****.

Удаах өдөр. Сармагчингийн вант улс-Санъяа

Өглөөний цайны дараа үдээс өмнө чөлөөтэй. Үдээс хойш дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялансармагчингийн цирк, хошин show, парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож, сармагчингуудтай зургаа татуулан энэөдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ. Үдийн хоолны дараа Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр орно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Holiday Inn Suite *****

Гутгаар өдөр. Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: Holiday Inn Suite *****

Дөтгөөр өдөр. Хайнан арлын аялал

Өглөөний цайны дараа чөлөөтэй амарна. Үдээс хойш Хайнаны арлын алдарт хулсан эдлэл болон сувдныүйлдвэрүүдтэй танилцана. ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан“Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн аяны алжаалаа бүрэн тайлах болно. /Массажны зардал аяллын үнэд багтсан болно/. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийнтөрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийнхүссэнээрээ амтархан идэх боломжтой.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Holiday Inn Suite *****

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. Үдээс хойш Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аяллаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамалуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
очид буудал: Holiday Inn Suite *****

Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

хоол: өглөөний цай, оройн хоол
очид буудал: Holiday Inn Suite *****

Наймдугаар өдөр. Саняа – Хайкоу – Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид тааваараа амраад үдээс хойш зочид буудалаа хүлээлгэн өгч Хайкоу-н чиглэлд явна. Хайкоу-д ирээд оройн хоолны дараа Хайкоу-ын төвд байрлах хамгийн том худалдааны төвболох MOVA худалдааны төвөөр худалдан авалт хийнэ. Тус худалдааны төвд олон төрлийн брэндийн дэлгүүрүүд,хоолны газрууд, кино театр, хүүхдийн тоглоомын газрууд зэрэг бүх үйлчилгээг нэг дороо төвлөрүүлсэн томоохонхудалдааны төв юм. Дараа нь нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн нислэгээр Дорнын сувд Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.

хоол: өглөөний цай, оройн хоол

Аяллын үнэ.

Том хүн (12-оос дээш нас): 2,790,000₮
Хүүхэд ортой: 2,790,000₮
Хүүхэд оргүй: 2,290,000₮

Өрөөнд ганцаараа орох бол: 3,490,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:
Улаанбаатар – Хайкоу – Улаанбаатар 2 талын нислэгийн тийз
5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
Хөтөч унааны зардал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал
Хувийн хэрэгцээний зардал

ӨмнөхВьетнамын аялал: ФУ КУОК арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ чартер нислэг
ДараахьХятадын аялал: ХАЙНАН арлын хөтөлбөртэй аялал (10 өдөр) Хөх хотоор дамжиж явах