Аялаажав: Энэ аялал нь Хөх хотоор дамжин хэдхэн цаг онгоцоор нисээд шууд Хайнан аралд бууна. Хүннү Эйр компаний шууд нислэг суудалгүй болчоод байгаа тул энэ хувилбар нөөц төлөвлөгөө юм. Гэхдээ энэ хөтөлбөр нь шууд нислэгтэй аялалтай ижил уг арлын хамгийн сайхан том үзмэрүүдийг өөртөө багтаасан тийм л хөтөлбөр байгаа. Зарим хөтөлбөрүүд мөнгө хэмнэх гээд үнэгүй үзмэрүүдийг үзүүлээд яваад байдаг тийм бол биш. Мэдээж тав тухтай 4-5 одтой жуулчны буудалд бууна.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хөх хот – Хайкоу – Саняа – Хөх хот – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр бүр.

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар -Хөх хот- Хайкоу

Аялагчид Улаанбаатараас 13:30 цагийн нислэгээр Хөх хотоор дамжин Хайнан арлын төв Хайкоу хотын чиглэлд ниснэ. Хайкоу хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Hilton*****

Удаах өдөр. Хайкоу- Сармагчингийн арал- Саняа

Өглөөний цайны дараа Хайнаны 2 дах том хот болох Саняа хотын зүг хурдны замаар 260 км аялна. Саняа хотруу явах замдаа 2138 м агаарын дүүжингээр Сармагчингийн арал руу очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингуудтай зургаа татуулан, зугаатай байх болно. Оройн хоолны дараа Хайнан арлыг Азийн Хавай хэмээн алдаршуулсан тус арлын нэрийн хуудас болсон, хамгийн үзэсгэлэнтэй, амрахад хамгийн тохиромжтой, Яалун булангийн Олон улсын сүлжээ буудал болох Holiday Inn Suite зочид буудалдаа байрлан амарна.

Гутгаар өдөр. Саняа чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Онцолж хэлэхэд Holiday Inn буудлын өглөөний цай 11 цаг хүртэл таныг хүлээх болно.

Дөтгөөр өдөр. Хайнан арлын аялал

Үдээс өмнө Хайнан арлын алдарт акулын тосны үйлдвэр болон сувдны үйлдвэртэй танилцана. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулсаны дараа нь Banling Hot spring resort халуун рашаанд амарна. Тус халуун рашаан нь 38 нэр төрлийн тайвшруулах, сэргээх, ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах гэх мэт бүх төрлийн эмчилгээний халуун рашаантай. Түүнчлэн халуун орнуудын нэрийн хуудас болсон загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж, сэргээн массажлах үйлчилгээ авах боломжтой. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Holiday Inn Suite*****

Тавдугаар өдөр. Атлантис усан парк

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Holiday Inn Suite*****

Зургаадугаар өдөр. Саняа-Ойн хүрээлэн -Шилэн гүүр

Өглөөний хоолны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд Яалун булангаа бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно. Мөн ойн хүрээлэнгийн шилэн гүүрээр өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Holiday Inn Suite*****

Долоодугаар өдөр. Саняа -Хайкуо- Хөх хот

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид тааваараа амраад үдээс хойш зочид буудалаа хүлээлгэн өгч хурдны замаар 260 км явж Хайкоу хотод хүрнэ. Оройн хоолны дараа Хайкоуд байрлах хамгийн том худалдааны төв болох MOVA худалдааны төвөөр худалдан авалт хийнэ. Тус худалдааны төв нь олон төрлийн брэндийн дэлгүүрүүд, хоолны газрууд, кино театр, хүүхдийн тоглоомын газрууд зэрэг бүх үйлчилгээг нэг дороо төвлөрүүлсэн томоохон худалдааны төв юм. Энэхүү худалдааны төвд Zara, Uniqlo, H&M, Decathlon, Nike, Adidas зэрэг дэлхийд алдартай бидний мэдэх бүх төрлийн брэндийн дэлгүүрүүд байдаг. Тус дэлгүүрээр худалдан авалт хийсэний дараа нисэх онгоцны буудал руу явна. Оройн 21:25 цагийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Хөххотын чиглэлд ниснэ. Хөххотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.

Наймдугаар өдөр. Хөх хот – Улаанбаатар

Өглөөний цайны буудалдаа ууна. Дараа нь нисэх онгоцны буудал руу явна. Өдрийн нислэгээр Дорнын сувд Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.

хоол: өглөөний цай

Аяллын үнэ

Том хүн (12-оос дээш нас): 3,490,000₮
Хүүхэд ортой: 3,390,000₮
Хүүхэд оргүй: 3,090,000₮

Өрөөнд ганцаараа орох бол: 3,990,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Хөх хот-Хайкоу 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 болон 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Монгол хэлтэй хөтчийн зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын хөтөлбөртэй аялал (10 өдөр) Хөх хотоор дамжиж явах
ДараахьВьетнамын аялал: ФУ КУОК арлын аялал (9 өдөр) чартер нислэг