Кантон фэйр нь Хятадын хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй импорт, экспортын үзэсгэлэн, арга хэмжээ юм . Гуанжу хотод 1957 оноос хойш тасралтгүй, жилд хоёр удаа зохиогддог энэхүү үзэсгэлэн худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 25,000 гаруй бизнес эрхлэгчид, зочид хүрэлцэн ирж оролцдог.

Нислэг: Хятадын дотоодын нислэг
Улирал: 2023-2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Эрээн – Хөх Хот – Гуангжоу – Хөх Хот – Эрээн – Улаанбаатар Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг. Хятад улсын дотоод нислэг, аяллын автобус
Аяллын хугацаа: 9 өдөр/8 шөнө

Аяллын хуваарь: 

1-р ээлж 10 сарын 12

2-р ээлж 10 сарын 20

3р ээлж 10 сарын 28

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын PACIFIC OCEAN INTERNATIONAL зочид буудалд байрлан амрана.

Хоол: оройн хоол

Гутгаар өдөр. Эрээн-Хөх хот-Гуангжоу хот

Өглөөний цайны дараа буудал хүлээлгэн өгч Хөх хот-н Цагаан суврага онгоцний буудал очно. Тэндээсээ
Air china компанийн нислэгээр Гуангжоу хотруу ниснэ (18:30-22:05). Онгоцны буудлаас зочид буудалдаа хүрч амрана.

Буудал: Vienna hotel ****

Хоол: Өглөөний цай

Дөтгөөр өдөр.

Өглөөний цайны дараа автобусандаа сууж Canton fair үзэсгэлэндээ оролцоно. Энд бүтэн өдрийг өнгөрөөх ба оройн хоолны дараа шөнийн Гуангжоу цамхаг үзнэ. Хүсвэл аялагчид усан онгоцны аялалд хамрагдаж болно. (төлбөр өөрсдөө)

Буудал: Vienna hotel ****

Хоол: Өглөөний цай, оройн хоол

Тавдугаар өдөр.

Өглөө буудалаа хүлээлгэн өгч автобусандаа суун Canton fair үзэсгэлэндээ оролцоно. Орой 17:00 цагт цугларан оройн хоолондоо орно. Дараа нь Чинюан (96км) хотруу хөдлөх ба Qingyuan буудалд хүрч амрана.

Буудал: Qinhyuan****

Хоол: Өглөөний цай, оройн хоол

Зургаадугаар өдөр.

Өглөө цайны дараа буудалаа хүлээлгэн өгч Gulongxia ж уулчлалын газар бартаат усан завинд суун 6км орчим явна. Өдрийн хоол өөрсдөө Орой хоолоо идэн автобусандаа сууж Veinna hotel буудалдаа эргэн ирж оройн хоолоо идэн амрана.

Буудал: Vienna hotel ****

Хоол: Өглөөний цай, оройн хоол

Долдугаар өдөр.

Энэ өдөр Гуангжоу-Хөх хот нислэгтэй. 13:55 хөөрч 17:15-д газардана. Оройн хоолоо идээд чөлөөт цагтай.

Хоол: Өглөөний цай, оройн хоол

Наймдугаар өдөр. Хөх хот-Эрээн-Замын-Үүд

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар Эрээн хот ороод хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

Есдүгээр өдөр. Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэ

Том хүн: 3.300.000₮

7-11 настай хүүхэд: 3.000.000₮

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Хөтөлбөрт заагдсан хотод 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Нэмэлт мэдээлэл

  1. Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  2. Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  3. Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  4. Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
  5. Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
ӨмнөхХятадын аялал: ЖИНИНЬ – БЭЙДАХЭЙ НОМХОН ДАЛАЙН аялал (8 өдөр)
ДараахьХятадын аялал: ЖИНИНЬ, ХӨХ ХОТ аялал (7 өдөр)