Энэхүү маршрутыг шууд нислэгийн цаг болон Хонгконг, Макаогийн ажлын өдрийн хил нэвтрэх нөхцөлд тохируулан шинэчилсэн. Макаод өглөө нэвтэрч, орой буцан гарах бөгөөд Макаод хонохгүй. Хонгконгт нэг шөнө байрлана. Буцахын өмнөх шөнө худалдааны хөтөлбөрөө дуусгаад шууд нисэх буудал руу явна.
Аяллын хуваарь
Эхний аялал 2026 оны 10 сарын 21-нд хөдөлнө. Үүнээс хойш Лхагва гараг бүр шууд нислэгтэй.
| № | Явах өдөр | Буцах өдөр | Аяллын үнэ |
| 1 | 2026.10.21 | 2026.10.29 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 2 | 2026.10.28 | 2026.11.05 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 3 | 2026.11.04 | 2026.11.12 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 4 | 2026.11.11 | 2026.11.19 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 5 | 2026.11.18 | 2026.11.26 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 6 | 2026.11.25 | 2026.12.03 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 7 | 2026.12.02 | 2026.12.10 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 8 | 2026.12.09 | 2026.12.17 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 9 | 2026.12.16 | 2026.12.24 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 10 | 2026.12.23 | 2026.12.31 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
| 11 | 2026.12.30 | 2027.01.07 | томхүн:3,990,000₮ хүүхэд: 3,690,000₮ |
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
Эхний өдөр. Лхагва гараг. Улаанбаатар – Шэньжэнь
Орой нисэх буудалд цугларч бүртгэлээ хийлгэнэ. Улаанбаатарын цагаар 23:05-д шууд нислэгээр Шэньжэнь хотыг зорино. Нислэг шөнийн цагаар үргэлжилнэ.
зочид буудал: Онгоцонд
2 дахь өдөр. Пүрэв гараг. Шэньжэнь амралтын өдөр
Орон нутгийн цагаар 03:05-д Шэньжэний олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хөтөчтэй уулзан тусгай автобусаар зочид буудалд хүрч, өрөөндөө байрлан амарна. Шөнийн нислэгтэй тул энэ өдрийг бүтэн чөлөөт амралтын өдөр болгон төлөвлөсөн.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Шэньжэнь



3 дахь өдөр. Баасан гараг. Шэньжэнь Дэлхийн цонх
Өглөөний цайны дараа Дэлхийн цонх цогцолборт зочилж, дэлхийн алдартай барилга байгууламж, соёлын дурсгалуудын жижигрүүлсэн хувилбар болон сонирхолтой үзүүлбэрүүдийг үзнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Шэньжэнь



4 дахь өдөр. Бямба гараг. Шэньжэнь Авьяастны цэцэрлэгт хүрээлэн
Өглөөний цайны дараа Zhongshuge номын дэлгүүрээр зочилно. Үдээс хойш Шэньжэний Авьяастны цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Орой худалдаа, хоолны төвөөр өөрийн хүсэлтээр үйлчлүүлэх боломжтой.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Шэньжэнь



5 дахь өдөр. Ням гараг. Шэньжэнь хотын аялал
Өглөөний цайны дараа Шэньжэнь хотын Иргэдийн төв, төв талбай болон орчин үеийн архитектурын бүсээр аялна. Үдээс хойш Ляньхуашань цэцэрлэгт хүрээлэн дэх Дэн Сяопиний хөшөөг үзэж, орой OCT Harbour орчимд зугаална.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Шэньжэнь



6 дахь өдөр. Даваа гараг. Шэньжэнь – Хонгконг
Өглөөний цайны дараа Ляньтан боомтоор Хонгконгт нэвтэрнэ. Виктория оргил, Tsim Sha Tsui дахь Harbour City худалдааны төв болон Оддын өргөн чөлөөгөөр аялна. Орой Виктория боомтын гэрлэн үзүүлбэрийг үзэж, Хонгконгийн зочид буудалд байрлана.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Хонгконг



7 дахь өдөр. Мягмар гараг. Хонгконг – Макао – Жухай
Өглөөний цайны дараа Хонгконг–Жухай–Макаогийн гүүрээр Макаог зорино. Макаогийн түүхэн төв, Гэгээн Паулын сүмийн туурь, Гуань Е гудамж болон Venetian цогцолбороор аялна. Макао цамхгийг гаднаас нь үзэж, Котай бүсийн алдартай цогцолборуудын архитектурыг сонирхоно. Аяллын дараа орой Макаогоос гарч Жухай хотод буцна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Жухай



8 дахь өдөр. Лхагва – Пүрэв. Жухай – Шэньжэнь – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Шэньжэнь хотыг зорино. Үдээс хойш Huaqiangbei электроникийн худалдааны гудамж болон бусад худалдааны төвөөр үйлчлүүлнэ. Орой 22:00 цагт нээгддэг A-copy барааны худалдааны гудамжаар орсны дараа шууд нисэх буудал руу хөдөлнө. Лхагваас Пүрэв гарагт шилжих шөнийн 04:05-д Шэньжэнээс хөөрч, Улаанбаатарын цагаар өглөөний 08:05-д бууснаар аялал өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: Онгоцонд


Аяллын багцад багтаахаар төлөвлөсөн үйлчилгээ
- Улаанбаатар–Шэньжэнь–Улаанбаатар чиглэлийн хоёр талын шууд нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудлын байр болон өглөөний цай
- Хот хоорондын болон аяллын үеийн тээврийн үйлчилгээ
- Хөтөлбөрт заасан үндсэн үзвэр, аяллын үйлчилгээ
- Монгол хэлтэй аяллын ахлагч болон орон нутгийн хөтөчийн үйлчилгээ
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй үйлчилгээ
- Хятад, Хонгконг болон Макаод нэвтрэхэд шаардагдах виз, зөвшөөрөл болон холбогдох хураамж
- Хөтөлбөрт тусгайлан заагаагүй хоол болон хувийн хэрэглээ
- Чөлөөт цагийн сонголтот үзвэр, худалдаа болон бусад нэмэлт үйлчилгээ
- Ачаа тээшний илүүдэл жин болон хувийн шалтгаант бусад зардал
Анхаарах мэдээлэл
- Нислэгийн цаг, тээврийн уялдаа, үзвэрийн ажиллах цаг болон боомтын нөхцөлөөс шалтгаалан хөтөлбөрийн дараалалд өөрчлөлт орж болно.
- Хонгконг болон Макао нь тусдаа хил, шалган нэвтрүүлэх журамтай тул захиалга баталгаажуулахын өмнө аялагчийн паспорт, виз болон нэвтрэх эрхийг заавал шалгана.
- Паспорт нь аялал дууссанаас хойш шаардлагатай хүчинтэй хугацаатай, хангалттай хоосон хуудастай байна.
- Нислэгийн цаг эцэслэн баталгаажсаны дараа 1 болон 8 дахь өдрийн нарийвчилсан цагийн хуваарийг шинэчилнэ.








