Аялаажав: За даа энэ аялал нь Эрээнийг эс тооцвол манай монголчууд ойрхон хамгийн хямд зардлаар юм үзээд гоё яваад ирж болох тийм л аялал юм байгаа юм. Дагуурын Манжуураас эдгээр хоёр хотууд нь арай ойрхон гэсэн үг. Урд хөршийн хөгжил дэвшлийн зах зухтай танилцаад гоё хятад хоол идээд ганц нэг наймаа хийгээд тэгээд л ирнэ дээ. Манай аялал Эрээн хот хүртэл галт тэргээр явах ба Эрээн хотоос цаашаагаа аяллын автобусанд суун аялах юм. 7 өдөр үргэлжлэнэ.

Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг. Хятад улс дотор аяллын автобус
Улирал: 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь – Хөх хот – Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 7 өдөр / 6 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Пүрэв болон Ням гараг бүр.

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэгний купе

Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь

Аялагчид өглөө 07:20 цагт галт тэрэгнээс буугаад Эрээн хүргэх хил хоорондын автобусанд сууна. Эрээний авто вокзалаас аялагчидаа тосож аваад, Авто вокзалаас 200метрийн цаана. Нэгдсэн байдлаар өдрийн хоол аялагчид өөрсдийн төлбөрөөр иднэ. ҮНЭ: 40юань /БУФЕТ ХООЛ/ уух зүйлс үнэгүй болно. Аялагчид бүрдээд өдрийн хоолоо идсэний дараа Эрээн- Жинин хот руу 350км буюу 4,5 цаг  явж хүрнэ. Замдаа 2 удаа зогсоно. Жининь хотын халуун рашаан болох WATER WORLD хүрэлцэн ирсэнээр хүн бүр хувцасаа солиод, оройн хоолондоо орно. БУФЕТ хоол уух зүйлс бүгд үнэгүй. Ус, ундаа,пиво оройн хоолны дараа чөлөөт цаг, 33-н төрлийн халуун рашаан, саун, дүш, жикутз, халуун чулуу, бассейн, гэх мэт зүйлүүд дээр чөлөөтэй орж, амралтын өрөөнд амрана. Буудлын өрөө 198юань улирлаас хамаарч өөрчлөгдөж болно.

хоол: оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор

Гутгаар өдөр:  Жининь – Хөх Хот

Өглөөний цайны дараа бид Хөх хотын зүг хөдлөнө. Хөх хотод ирмэгцээ бид Өвөр Монголын музейг үзнэ. Уг музей нь 2007 онд шинэ барилгадаа орсон ба орчин үеийн музей юм. Дараа нь бид Хөх хотын зарим худалдааны төвүүдээр зочилно. Оройн хоолны дараа бид үдшийн Хөх хоттой танилцана.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Chang An Jin Zuo 3 одтой, төвдөө байрлалтай

Дөтгөөр өдөр. Хөх хот – Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа чөлөөт цаг бөгөөд хүссэнээрээ шоппинг хийх болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор

Тавдугаар өдөр. Хөх хот – Эрээн

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө. Жининь хотоос Эрээн хот 470км ба ойролцоогоор 6 цаг явж хүрдэг. Өнөөдөр үдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Aravt Suvd шинээр бариргдсан

Зургаадугаар өдөр. Эрээн – Замын-Үүд

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэгний купе

Долоодугаар өдөр. Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй

Аяллын үнэ

Том хүн: 890,000 төг
Хүүхэд тусдаа оргүй ( 140см-с доош): 750,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар купе
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Жининь хотод 5 одтой зочид буудал, Хөх хот буудал, Эрээн хот буудалд тус бүр хонох
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Нэмэлт мэдээлэл

  1. Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  2. Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  3. Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  4. Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
  5. Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
ӨмнөхХятадын аялал: ГУАНГЖОУ хот КАНТОН яармагын аялал (9 өдөр) Хөх хотоор дамжин явах хувилбар
ДараахьВьетнамын аялал: ФУ КУОК арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ чартер нислэг