Аяллын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
| Аялал гарах өдрүүд | Аяллын үнэ (том хүн) | Аяллын үнэ (хүүхэд 2- 11нас хүртэл) |
| 06 сарын 21 | 2,180,000 | 1,880,000 |
| 06 сарын 30 | 2,550,000 | 2,350,000 |
| 07 сарын 09 | 2,550,000 | 2,350,000 |
| 07 сарын 19 | 2,550,000 | 2,350,000 |
| 07 сарын 26 | 2,550,000 | 2,350,000 |
Өрөөнд ганцаараа орох бол: Аялалын үнэ дээр 700,000төгрөг нэмэгднэ.
Нярай: 520,000төгрөг
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Замын Үүд
Энэ өдөр эрхэм аялагчид маань 15:30 цагт вокзал дээр ирсэн байна. 16:10 цагт галт тэргэнд сууж эхэлнэ. 16:40 цагт галт тэргэнд суугаад маргааш нь 07:20 цагт Замын Үүдэд очно.
хоол: аялагчид өөрсдөө хариуцна
зочид буудал:Галт тэргэнд



Удаах өдөр. Эрээн–Хөх хот
Өглөө 07:30 цагт Замын-Үүдээс Эрээн хот хүртэл автобусанд сууж Эрээн хотод орно. Эрээн хотод орж ирээд аялагчид өөрсдийн зардлаар өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хөх хот руу автобусаар явна. Хөх хотын нисэх онгоцны буудалд ирсний дараа 22:15 цагт Чунчин хот руу ниснэ. Чунчин хотод 00:40 цагт ирээд буудал руугаа явж амарна
хоол:
зочид буудал: *** эсвэл ижил түвшиний буудал



Гутгаар өдөр. Чунчин хотын аялал Амьтны хүрээлэн
Энэ өдөр бид Өглөө цайгаа уугаад үндсэн аялалдаа гарах болно. Эхлээд Чунчины амьтны хүрээлэн нь Хятадын шилдэг амьтны хүрээлэнгүүдийн нэг бөгөөд 230 гаруй төрлийн 4000 орчим амьтан амьдардаг. Дэлхийд ховордсон аварга пандаг ойроос харах нь энэхүү аяллын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг байх болно .Дараа нь Чунчин хотын бэлгэ тэмдэг болсон Лицзиба метро нь дэлхийд хосгүй инженерийн шийдлээрээ алдартай. Орон сууцны барилгын дундуур нэвтрэн өнгөрөх метроны гайхамшгийг өөрийн нүдээр үзэх боломжтой.Чунчин хотын Алдарт худалдаа, үзвэр үйлчилгээний төвүүдийн нэг болох байгалийн ногоон байгууламжийг орчин үеийн архитектуртай хослуулсан өвөрмөц шийдлээрээ дэлхийд алдартай газар очиод, Анхны дайны ялалтын дурсгалын хөшөөг үзэж сонирхоно. Энэхүү хөшөө нь Японы эсрэг дайнд зориулан босгосон “Чөлөөлтийн хөшөө” юм.Мянган жилийн өмнөх хуучин чулуун гудамж болон орчин үеийн соёлын хослолыг үзэх юм. Мөн энэхүү гудамжинд эртний болон орчин үеийн олон бэлэг дурсгалууд худалдаалагддаг байна. Энэ өдрийн сүүлийн үзвэр болох алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм.
хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: **** эсвэл ижил түвшиний буудал
Дөтгөөр өдөр. Чунчин Далайн аквариум Усан парк
Өглөөний цайгаа уусны дараа автобусанд суун Чунчин хотын далайн аквариум үзэхээр явна. Энэхүү аквариум нь Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй. 500 гаруй төрлийн 50,000 гаруй далайн болон цэнгэг усны амьтадтай. Үүнд: акул, оцон шувуу, Хятадын хилэм загас, шүрэн хад, халуун орны загас зэрэг олон төрлийн амьтдыг дэргэдээс нь үзэх боломжтой. Үүний дараа Чунчин хотын усан парк руу явна. Энэхүү усан парк нь Канадаас импортлогдсон 26 усан гулсуур, 18 төрлийн усан тоглоом, үзвэрүүдтэй байна. Мөн бүх насныханд тохирсон гэдгээрээ онцлог юм. Орой нь буудал руугаа явж амарна.
хоол: өглөөний цай, өдрийн хоол,
зочид буудал: **** эсвэл ижил түвшиний буудал



Тавдугаар өдөр. Чунчин Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломтой газруудаар аялах болон шоппин хийж цагийг өнгөрүүлэн амарна.
хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: **** эсвэл ижил түвшиний буудал



Зургаадугаар өдөр. Чунчин – Хөх хот
Өглөөний цайгаа уусны дараа 11 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна. 15:20 цагт Хөх хот руу нисээд 17:40 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна.
хоол: өглөөний цай,
зочид буудал: **** эсвэл ижил түвшиний буудал



Долоодугаар өдөр. Хөх хот -Эрээн
Энэ өдөр эртлэн босож өглөөний цайгаа уусны дараа Эрээн хот руу автобусаар явна. Эрээн хотод ирээд буудалдаа байрлан амарна.
хоол:өглөөний цай



Наймдугаар өдөр. Эрээн-Замын-үүд
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай ба Зээл дэлгүүрээр хэсэж худалдаа хийх боломжтой. 14:00 цагт цугларч хил гарах унаанд сууж Замын-Үүд орно. 18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
зочид буудал:Галт тэргэнд


Есдүгээр өдөр Улаанбаатар
09:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө.
Аяллын үнэд багтсан зүйлс:
АЧААНЫ ТЭЭШ
Хөх хот-Чунчин 10кг,
Чунчин-Хөх хот 10кг
Нэмэлт үзвэр:
- Сяньюйшань ойн цэцэрлэгт хүрээлэнд жижиг галт тэрэг түрээслэх ( 25юань/1хүн )
- Тяньшэн гурван гүүрэн дээр гарах цахилгаан машин ( 15юань/1хүн )
- Чанжиан мөрний дүүжин замд суун шилэн гүүрний тавцан дээр очиж үзэх ( 90юань/1хүн )
Хөтөлбөрт орсон тасалбарууд:
-Сяньюйшань ойн цэцэрлэгт хүрээлэнд орох тасалбар
-Тяньшэн гурван гүүрэнд орох тасалбар + лифт
-Агуйн шинжлэх ухааны музейг үзэх тасалбар + дүүжин зам
-Амьтны хүрээлэн үзэх тасалбар
-Лицзиба хөнгөн галт тэргэнд суух тасалбар
Онцгой анхааруулга:
1. Энэхүү аялал нь бүхэлдээ багц үнээр зохион байгуулагддаг тул жуулчид аливаа хөнгөлөлт, үнэгүй нэвтрэх эрх зэргийг ашиглах боломжгүй. Хэрэв жуулчин хувийн шалтгаанаар аяллыг дундаас нь орхих, үзвэрээс татгалзах эсвэл давтагдашгүй хүчин зүйлс (усны түвшин нэмэгдэх, зам хаагдах гэх мэт) шалтгааны улмаас үзвэрүүдийг үзэж чадахгүй бол ямар нэгэн төлбөр буцаан олгохгүй.
2. Аяллын үед Тяньшэн гурван гүүрэн доторх шилжүүлэн тээвэрлэх автобус хэт ачаалалтай байх эсвэл жуулчдыг илүү тав тухтай байлгах зорилгоор манай аяллын автобус шууд дотогш хүргэж болно. Гэхдээ шилжүүлэн тээвэрлэх автобусны (40 юань) төлбөр нь тасалбартай хамт зарагддаг тул манай компани тасалбар авахдаа уг төлбөрийг аль хэдийн төлсөн байдаг. Иймээс уг зардлыг буцаан олгох боломжгүй болно.
3. Агуйн музейг үзэх дүүжин зам (кабель кар) засвартай тохиолдолд аяллын автобусаар орлуулан хүргэнэ. Уг дүүжин замын төлбөр нь тасалбартай хамт багцлагдсан байдаг тул ямар нэгэн төлбөр буцаан олгохгүй.
4. Аяллын групп 15-с доош хүнтэй тохиолдолд Эрээн – Хөх хот, Хөх хот – Эрээн чиглэлд орон нутгийн автобусанд суун зорчино. 15-с дээш хүнтэй тохиолдолд аяллын бүтэн нэг автобус түрээслэж гарна.
Анхаарах
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Төрсөн хүүхэд биш бол заавал итгэмжлэхтэй байх.








