АЯЛЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хятадын өмнөд хэсгийн хоёр хот болон Индонезийн Бали арлыг нэг аяллаар хослуулсан, байгаль–адал явдал–амралтын тэнцвэртэй хөтөлбөр.
Маршрутын дараалал
| Өдөр | Чиглэл | Үндсэн хөтөлбөр |
| 1 | Улаанбаатар → Шэньжэнь | Нислэг, зочид буудал, амралт |
| 2 | Шэньжэнь →Гуанжу | Автобус, нисэх буудал, шөнийн нислэг |
| 3 | Гуанжу → Бали | SPA, Пандава эрэг, зочид буудал |
| 4 | Убуд орчим | Аюнг голын рафтинг, Alas Harum, хааны ордон |
| 5 | Нуса Пенида | Арлын бүтэн өдрийн аялал |
| 6 | Бали → Гуанжу | Чөлөөт өдөр, шөнийн нислэг |
| 7 | Гуанжу | Зочид буудал, чөлөөт өдөр |
| 8 | Гуанжөү эсвэл → Шэньжэнь → Улаанбаатар | Автобус, буцах нислэг |
Аялалын хуваарь болон үнэ
| № | Явах өдөр | Буцах өдөр | Аяллын үнэ |
| 1 | 2026.10.21 | 2026.10.29 | томхүн:4,790,000₮ хүүхэд: 4,490,000₮ |
| 2 | 2026.10.28 | 2026.11.05 | томхүн:4,790,000₮ хүүхэд: 4,490,000₮ |
| 3 | 2026.11.04 | 2026.11.12 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 4 | 2026.11.11 | 2026.11.19 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 5 | 2026.11.18 | 2026.11.26 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 6 | 2026.11.25 | 2026.12.03 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 7 | 2026.12.02 | 2026.12.10 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 8 | 2026.12.09 | 2026.12.17 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 9 | 2026.12.16 | 2026.12.24 | томхүн:5,290,000₮ хүүхэд: 4,990,000₮ |
| 10 | 2026.12.23 | 2026.12.31 | томхүн:5,490,000₮ хүүхэд: 5,190,000₮ |
| 11 | 2026.12.31 | 2027.01.07 | томхүн:5,690,000₮ хүүхэд: 5,390,000₮ |
Эхний өдөр. Улаанбаатар – Шэньжэнь
АЯЛЛЫН ЭХЛЭЛ
- Аялагчид товлосон цагт Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, бүртгэл болон хил, гаалийн шалгалтаа хийнэ.
- Шэньжэнь хот руу нисэж, газардсаны дараа орон нутгийн төлөөлөгчтэй уулзан зочид буудал руу явна.
- Зочид буудалдаа бүртгүүлэн байрлаж, урт аяллын өмнө биеэ амраана. Үлдсэн хугацаанд ойр орчмоороо бие даан зугаалах боломжтой.
Аялагчдад сануулах нь
- Гадаад паспорт, нислэгийн баримт, мөнгө болон үнэ бүхий зүйлээ гар тээшиндээ авч яваарай.
- Маргааш хот хооронд автобусаар зорчих тул ачаа тээшээ эмхэлж, шаардлагатай зүйлсээ тусад нь бэлдэнэ.
Удаах өдөр. ӨМНӨД ХЯТАДААС ХАЛУУН БАЛИ РУУ
- Өглөө амарч, өдрийн хоолны дараа зочид буудлаас гарч, аяллын автобусаар Гуанжөүгийн олон улсын нисэх онгоцны буудлыг зорино.
- Шэньжэнь–Гуанжөү хоорондын зам хэвийн нөхцөлд ойролцоогоор 1 цаг 30 минут үргэлжилнэ. Замын түгжрэл болон нисэх буудлын бүртгэлийг тооцож эрт хөдөлнө.
- Нисэх буудалд хүрсний дараа олон улсын нислэгийн бүртгэл, хил болон аюулгүй байдлын шалгалтаа хийж, Бали руу шөнийн нислэгээр зорчино.
хоол: өглөөний цай, өдрийн хоол,
зочид буудал:Шэньжэнь хотын буудал****
Гутгаар өдөр: БАЛИГИЙН АНХНЫ ӨДӨР БАЛИГИЙН АНХНЫ ӨДӨР
SPA • ПАНДАВА УУЛЫН ЗАМ • ДАЛАЙН ЭРЭГ

- Өглөө Бали арлын Нгура Рай олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил гаалийн шалгалтаа дуусган орон нутгийн хөтөчтэй уулзана.
- Нислэгийн ядаргаагаа тайлах нэг цагийн SPA үйлчилгээнд орж, Балигийн уламжлалт тайвшруулах массажийг мэдэрнэ.
- Өдрийн хоолны дараа цагаан шохойн чулуун хадан дундуур гаргасан Пандавагийн үзэсгэлэнт уулын замаар аялж, далайн эрэгт хүрнэ.

Далайн эрэг дээр зураг авах, алхах, амрах чөлөөт хугацаатай. Орой зочид буудалдаа бүртгүүлэн байрлана.
хоол: өглөөний цай, өдрийн хоол,
зочид буудал:Platinum Hotel Jimbaran Beach Bali ***** эсвэл Aryaduta Bali*****
Дөтгөөр өдөр. Адал явдал ба Убудын соёлын аялал
АЮНГ ГОЛ • ALAS HARUM • УБУДЫН ХААНЫ ОРДОН

- Өглөөний цайны дараа Убудын ширэнгэн ой дундуур урсах Аюнг голыг зорин, мэргэжлийн зааварлагчийн аюулгүй ажиллагааны танилцуулгад хамрагдана.
- Аврах хантааз, хамгаалалтын малгай болон сэлүүрээр бүрэн хангагдан, ойролцоогоор нэг цагийн рафтинг хийнэ. Голын эргийн ногоон ширэнгэ, хад, хүрхрээ бүхий байгалийг усан дээрээс тольдоно.
- Өдрийн хоолны дараа Тегалаланг бүсийн Alas Harum цогцолборт очиж, Балигийн алдарт шаталсан будааны талбай болон халуун орны байгалийг сонирхоно.

- Өдрийн төгсгөлд Балинезийн уран барилга, нарийн сийлбэр бүхий Убудын хааны ордонтой танилцана.
хоол: өглөөний цай, өдрийн хоол,
зочид буудал:Platinum Hotel Jimbaran Beach Bali ***** эсвэл Aryaduta Bali*****
Тавдугаар өдөр. НУСА ПЕНИДА — БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГ
АРЛЫН БҮТЭН ӨДРИЙН АЯЛАЛ

- Өглөөний цайны дараа боомт руу явж, хурдны завиар Нуса Пенида арлыг зорино. Далайн нөхцөлөөс шалтгаалан завины цаг бага зэрэг өөрчлөгдөж болно.
- Арал дээр хүрэлцэн ирсний дараа орон нутгийн машинаар баруун эргийн үзэсгэлэнт газруудаар аялж, Келингкинг эргийн Ти-Рекс хэлбэртэй хад, тунгалаг цэнхэр тэнгисийг тольдоно.
- Хөтөлбөрийн баталгаажуулалтаас хамааран Broken Beach, Angel’s Billabong, Crystal Bay зэрэг алдартай цэгүүдээс боломжит газруудаар аялна.
- Зураг авах, далайн эргийн байгалийг үзэх хугацааны дараа завиар Бали арал руу буцаж, 5 одтой ресортодоо хүргүүлэн амарна.
хоол: өглөөний цай, өдрийн хоол,
зочид буудал:Platinum Hotel Jimbaran Beach Bali ***** эсвэл Aryaduta Bali*****
Анхаарах зүйл
- Арал дээрх авто зам зарим хэсэгт овгор, эргэлт ихтэй тул хөдөлгөөнд дотор муухайрдаг бол тохирох эмээ урьдчилан бэлдээрэй.
- Нарны тос, малгай, усны хувцас, хальтирдаггүй ултай гутал авч явахыг зөвлөж байна.
Зургаадугаар өдөр. БАЛИД ӨӨРИЙН ХЭМНЭЛЭЭР ЧӨЛӨӨТ ӨДӨР • БАЛИ →ГУАНЖУ
- Өглөөний цайны дараа бүтэн өдрийн чөлөөт хөтөлбөртэй. Далайн эрэг дээр амрах, худалдааны төвөөр зочлох, кафе ресторан сонгох эсвэл нэмэлт аялал авах боломжтой.
- Зочид буудлын өрөө хүлээлгэн өгөх цаг болон ачаа хадгалах нөхцөлийг тухайн өдрийн хөтөчөөс тодруулна.
- Орой товлосон цагт зочид буудлаас нисэх онгоцны буудал руу хөдөлж, бүртгэл болон хил, гаалийн шалгалтаа хийнэ.
хоол: өглөөний цай,өдрийн хоол боолтоор
зочид буудал:
Долоодугаар өдөр. ГУАНЖУ- ШЭНЬЖЭНД АМРАХ ӨДӨР
ГАЗАРДАХ • ЗОЧИД БУУДАЛ • ЧӨЛӨӨТ ХӨТӨЛБӨР
| ГАЗАРДАХ 05:55 | ХӨТӨЛБӨР Чөлөөт өдөр | ХОНОХ Гуанжөү |
- Өглөө 05:55 цагт Гуанжу олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил болон ачаа тээшний үйлчилгээг дуусгана.
- Тосох үйлчилгээний дагуу зочид буудал руу явж, боломжит цагт бүртгүүлэн байрлаж амарна. Эрт бүртгүүлэх нөхцөл нь зочид буудлын өрөөний бэлэн байдлаас хамаарна.
- Үлдсэн хугацаанд чөлөөт хөтөлбөртэй. Амрах, ойролцоох худалдаа үйлчилгээний газраар зочлох эсвэл хотын төвөөр бие даан аялах боломжтой.
Санамж
- Маргааш 14:00 цагт өрөөгөө хүлээлгэн өгөх тул ачаа тээш болон буцах нислэгийн бичиг баримтаа урьдчилан бэлдэнэ.
хоол: өглөөний цай,
зочид буудал:Гуанжу хотын зочид буудал ****
Наймдугаар өдөр. ШЭНЬЖЭНЬ → УЛААНБААТАР
ЭХ ОРОНДОО БУЦАХ ӨДӨР
Өдрийн хөтөлбөр
- Өглөө болон үдээс өмнө чөлөөт хөтөлбөртэй. Ачаа тээш, худалдан авалт, паспорт болон нислэгийн баримтаа бүрэн шалгана.
- 14:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, аяллын автобусаар Шэньжэнь хотын олон улсын нисэх онгоцны буудлыг зорино.
- Шэньжэнь–Улаанбаатар чиглэлийн нислэгийн бүртгэл, хил болон аюулгүй байдлын шалгалтыг хийж, эх орон руугаа ниснэ.
- Улаанбаатар хотод газардсанаар дурсамж дүүрэн Бали арлын 8 өдрийн аялал өндөрлөнө.
хоол: өглөөний цай,
Эцсийн баталгаажуулалтаар нэмэгдэх мэдээлэл
- Шэньжэнь–Улаанбаатар нислэгийн дугаар, хөөрөх болон газардах цаг.
- Бүх зочид буудлын албан ёсны нэр, өрөөний ангилал, өглөөний цайны нөхцөл.
- Аяллын үнэд багтсан болон багтаагүй үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт.
АЯЛАЛД БЭЛТГЭХ ТОВЧ ЗӨВЛӨМЖ
Бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал дууссанаас хойш шаардлагатай хугацааг хангаж байгаа эсэхийг шалгах.
- Нислэг, зочид буудал, даатгал болон визийн баримтын хуулбарыг утас болон цаасан хэлбэрээр хадгалах.
Хувийн хэрэгсэл
- Нарны тос, малгай, нимгэн борооны цув, усны хувцас, хальтирдаггүй гутал бэлдэх.
- Шөнийн нислэг болон автобусны замд хэрэглэх нимгэн гадуур хувцас, хүзүүний дэр авч явах.
Эрүүл мэнд ба аюулгүй байдал
- Рафтинг болон далайн аяллын үеэр зааварлагчийн зааврыг чанд мөрдөх.
- Тогтмол хэрэглэдэг эм, хөдөлгөөний дотор муухайралтын эм болон хувийн жижиг эмийн сангаа авч явах.
Хугацаа ба хариуцлага
- Цугларах цаг, автобус болон завины хуваарийг чанд баримтлах.
- Цаг агаар, далайн нөхцөл, нислэгийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөрийн дараалал өөрчлөгдөж болохыг анхаарах.
САЙХАН АЯЛААРАЙ!
Бадарчин Аялаажавын Товчоо









