За та ачаагаа баглах гэж байна уу? Үндсэн тээш болон гар тээшинд тээвэрлэхийг зөвшөөрдөг болон зөвшөөрдөггүй эд зүйлсийн жагсаалтыг та бүхэндээ танилцуулж байна. Зөвлөмжтэй танилцаж тээшээ бэлдээрэй. Амжилт.

Үндсэн тээш

Зорчигч нь 23 кг хүртэл жинтэй 1 ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийннийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай барааг авч явахыг хатуухориглоно. Үүнд: тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуубодис (шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа,шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтынхүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, иххэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд,эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

❌ Нөөц зай хураагуур (Power bank)

Онгоцны гар тээшинд юу авч явж болохгүй вэ?

Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Мөн буу,сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хориглоно.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай барааг авч явахыг хатуухориглоно. Үүнд: тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуубодис (шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа,шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтынхүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, иххэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд,эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

❌ Бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй зүйлс /Хайч, хумсны хутга, багаж/
❌ Гольфийн цохиур, хоккейн цохиур, бэйсболын цохиур, биллиардны цохиур гэх мэт спортын хэрэгсэл
❌ Согтууруулах ундаа
❌ 100 мл их савалгаатай шингэн зүйлс (доторх шингэн нь 100 мл хүрэхгүй байсан ч савалгааны мл чухал байдаг)
❌ Тоглоомон буу, ташуур, гав
❌ Урсдаг зай
❌ Шүдэнз
❌ Зажигалка
❌ Савалгаагүй эм
❌ Гар утас, камерын цэнэглэдэг батарей 3 ширхэгээс илүү авч явж болохгүй.

ӨмнөхХятадын аялал: ЖИНИНЬ, МИНИ АВАТАР, ОРДОС, ХӨХ ХОТ аялал (8 өдөр)
ДараахьХятадын аялал: 4 хотын аялал (Бээжин, Жанжакоу, Жининь, Эрээн)