HomeЗөвлөмжШанхай аяллын зөвлөмж

Шанхай аяллын зөвлөмж

Аялал эхлэх хугацаа: 2026 Лхагва гараг бүр
Явах нислэг дугаар: 9C7058 хөөрөх цаг 13:00 – буух цаг 16:55
Ирэх нислэг дугаар: 9C7057 хөөрөх цаг 08:10 – буух цаг 11:00
Жуулчид цуглах газар ба цаг: Хөшигтийн хөндий нисэх буудлын 2 давхарт 10:00 ирсэн байна.
Тус аяллыг хариуцсан аяллын менежерийн нэр: Х.Даваажаргал 90071918
Яаралтай үед холбоо барих хүн: 89083456
Аяллын хөтчийн нэр: Халиун

Анхаарах зүйлс:

  • Гадаад паспорт – (Хятад улс-ын хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)
  • Иргэний үнэмлэх -(зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ – (өөрийн хүүхэдтэй яваа бол), нотариатаар батлагдсан итгэмжлэл (бусдын хүүхэд авч яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх, чемодан
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Шанхай-Ханжоү-Үжүо хотууд нь одоо зун байгаа учир нимгэн хувцастай явахад
  • Тохиромжтой бөгөөд та бүгд урьдчилан цаг агаар харах хэрэгтэй.
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань байвал зохимжтой )
  • Нарны малгай, нарны хамгаалалтын тос, овор багатай шүхэр
  • Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • Дараах тохиолдолд жуулчин гаальд мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ. Үүнд:
  • 10000 юаниас дээш үнэ бүхий үнэт эдлэлтэй бол
  • Монгол Улс болон Хятад улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол
  • Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
  • Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
  • Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
  • 5000 ам доллароос дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол
  • Дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ:
  • Архи 1 литр,
  • дарс 2 литр,
  • пиво 3 литр,
  • янжуур 200ширхэг,
  • Аяллын сахилга бат
  • Аяллын хөтөлбөр, маршрутын талаар сайтар ойлголттой байж, хамт олноосоо салж төөрөхөөс болгоомжилж, үйлчилж буй машины дугаар,хөтчийн утасны дугаар мэдсэн байна.
  • Бусад жуулчдыг хүндэтгэж, хөтөч нарын ажлыг ойлгож ажилд нь дэмжлэг үзүүлэн хөтчийн зарласан цагийн хуваарийг нарийвчлан баримтална.
  • Худалдаа наймаа хийх үедээ авсан барааны талон, баримтыг авч байх хэрэгтэй.
  • Аяллын үед найз нөхдөөрөө эсвэл байгууллага, компани, хамт олноороо дарвиж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь танд болон бусад жуулчдыг таагүй байдалд оруулах, аяллын үр дүнг бууруулах нэн хортой болохыг анхаараарай.
  • Согтууруулах ундааг зохисгүй хэрэглэхээс тэвчих хэрэгтэй бөгөөд гадаадад аялж буй хүний хувьд эрүүл мэндээ хамгаалах явдал амин чухал зүйл мөн.

Бусад зөвлөмж:

  • Аялагч нь ааваас бусад хүнтэй хилээр гарахдаа хүүхэдтэйгээ явж байгаа бол заавал хүүхдийн төрсний гэрчилгээ болон итгэмжлэх авч явна.
  • Хятад улсаас дугаар худалдан авах хүндрэлтэй байдаг учраас Монголоос гарахаасаа өмнө Travelsim.mn сайтаас ойролцоогоор 5GB дата багцын сонголт хийн интернэт болон датаны асуудлаа шийдэх боломжтой.
  • Спринг эйрлэйнс авиа компаниар олон улсын нислэгийн ачаа 20кг, гар тээш
  • 5кг лимиттэй байдаг тул та гарахаасаа өмнө ачааныхаа жинг сайтар тооцоолон аялаарай.
  • Хятад улсын зарим зочид буудлууд байгаль орчны бодлогыг дэмждэг тул шүдний оо сойз халат байдаггүй тул та өөрийн хэргэлдэг оо сойз Монголоос авч явах хэрэгтэй.
  • Хэрэв та амтлагчтай хоолонд хэт мэдрэг бол өөрт таарсан багахан хүнс аваад явахад илүүдэхгүй байх.
  • Төлбөр төлөлтийн хувьд unionpay карт болон бэлэн юань, hipay, Alipay апп-д шууд ашиглах боломжтой байдаг.
  • Хавтгай шонтой разеткатай байдаг. Иймд та тохируулж авч явах хэрэгтэй.
  • Интернэт холбоо буюу буудлуудын WIFI жоохон удаан байдаг ба Facebook,
  • Instagram зэрэг программ хятад улсад ажилладаггүй тул та VPN татан суулгах
  • шаардлагатай юм. Wechat хөтөч нартай харьцах тул та заавал wechat утсандаа суулгах юм.
  • Аяллын явцад үйлчилгээ үзүүлж буй тухайн орны үйлчилгээний ажилтнуудад цайны мөнгө (Tip) өгөх нь тухайн хүний сонголт байдаг хэдий ч хятад улсад явж байгаа тохиолдолд гарын мөнгө болж өгвөл өгөх нь зөв.

Жуулчин зочид буудалд байрлах үеийн хориглох зүйлс:

  • Шанхай-Ханжоү-Пуюуон-Үжүо хотын буудлыг олон улсын болон орон нутгийн 5 одтой өндөр зэрэглэлтэй буудлууд бөгөөд доорх зүйлсийг хориглох юм.
  • Зочид буудлын эд хогшил,тоног төхөөрөмж, хэрэглэлийг зориулалтын бусаар ашиглахгүй байх.
  • Зааврыг нь зөрчин буруу ашиглах, эвдэж гэмтээх;
  • Зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, түлхүүрийг хаях, гэмтээх,
  • Зочид буудлын цагаан хэрэглэл, алчуурыг урах, угааж арилахааргүй бохирдуулах;
  • Буудлын өрөөндөө гадны хүн үлдээх, өрөөний түлхүүрийг өөр хүнд дамжуулах,
  • Өрөөний хаалгыг онгорхой орхих;
  • Галын аюулгүй байдлын журмыг зөрчин орондоо хэвтэж байхдаа тамхи татах, өрөөний разетканд зөвшөөрөхийг хориглосон багаж хэрэгсэл залгаж хэт ачаалал өгөх;
  • Буудалд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргалдах,чангаар
  • орилж хашхирах, дуулах, телевизор, хөгжим өндөр дуугаар тавих зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах;
  • Зочид буудлын хүлээн авах (reception)-д мэдэгдэхгүйгээр өрөө солих;
  • Байрлаж буй өрөөндөө гаднын хүн хонуулах;
  • Зочид буудлын өрөөний эд зүйлсийг (мебель, эд хогшил, цагаан хэрэглэл г.м) авч гарах, солих,
  • Ресторанаас аяга, тавгийг өрөөндөө зөөх;
  • Буудлын өрөөний нэг балконоос нөгөөд дамжих, цонхоор лонх, лааз, тамхины иш, хог хаях;
  • Том овортой зүйл, түргэн шатамхай материал, буу зэвсэг, тэсрэх дэлбэрэх зүйл ,химийн
  • Бүтээгдэхүүн, мөнгөн ус зэргийг өрөөндөө хадгалах;
  • Жуулчин нь дээр дурдсан хориотой үйлдлийг гаргасан бол үүсэх аливаа хохирлыг өөрөө хариуцаж тухайн орон нутагт мөрдөгдөж буй хууль дүрэм, тухайн зочид буудлаас тогтоосон тариф, үнэлгээгээр бусад жуулчдад хүндрэл учруулахгүйгээр төлж барагдуулна.

Жуулчин нисэх онгоцоор зорчих үед баримтлах журам:

  • Жуулчин нь аяллын хугацаанд тээврийн хэрэгслээр зорчихдоо Монгол Улс болон аялж буй улсад мөрдөгдөж байгаа зорчигч тээвэрлэлттэй холбоотой хууль, гэрээ, хэлэлцээрийн заалт, мөн тухайн тээвэрлэгч агаарын тээврийн компанийн дүрэм журмыг биелүүлнэ.
  • Зорчигч нь 20 кг хүртэл жинтэй 1 ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшний 3 талын хэмжээсний нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна.
  • Онгоцонд суухдаа суугчийн талон (boarding pass)-д заасан дугаартай суудлаа эзлэх ба гар тээшээ ачааны тавиурт тавихдаа коридор эзлэн ар талын зорчигч нарт саад болохгүй байх нөхцөлийг хангана.
  • Boarding pass болон ачааны бичгийг аялал дуустал хаяж үрэгдүүлэхгүй байна.
  • Нисэх онгоцоор зорчих болон осол аваарын үед ажиллах журамтай танилцаж, бүхээгийн техник тоноглол (радио,телевизор,эд хогшил,агааржуулах болон гэрэлтүүлэх хэрэгсэл, хамгаалалтын бүс, ослын гарах хаалга, галын төхөөрөмж, хүчил төрөгчийн хэрэгсэл г.м) эд зүйлсийг хэрхэн ашиглах талаар онгоцны багын ажилтнаас өгсөн заавар зөвлөгөөг дагаж биелүүлнэ.
  • Зөвхөн осол аваарын үед ашиглах багаж хэрэглэлийг хэвийн үед ажиллуулахыг хориглоно.
  • Нислэгийн үед тамхи татах, маргалдах, чангаар ярих, орилж хашхирах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.
  • Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай

Дараах барааг авч явахыг хатуу хориглоно.

  • Үүнд:
  • тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис ( шүдэнд, асаагуур), спиртийн төрлийн ундаа,шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавж устгагч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхт бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
  • Нислэгийн үед гар утас болон бусад долгион цацруулах, хүлээн авах техник хэрэгслийг унтраах ба хамгаалалтын бүсийг гэрлэн дохионы заалтын дагуу ашиглана.
  • Онгоцны бүхээгийн ачаа тээш байрлуулах тавиурт гар тээшээ хийж тагийг нь хаах,ачаагаа авахдаа ачаа дээрээс унахаас онцгой болгоомжилно.
  • Гар тээшний 3 талын хэмжээсний нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөрхэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Мөн тоглоомон буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хориглоно.
  • Гар тээшинд байх шингэн зүйлсийн нэгж савлагааны хэмжээ 100 мл-ээс хэтрэхгүй байх ба савлагаатай шингэн зүйлсийг ил харагдахуйц гялгар уутанд хийсэн байна. Ууттай шингэн зүйлийн нийлбэр хэмжээ 1 л-ээс ихгүй байна. Энэ нь нэг зорчигчид зөвшөөрөгдөх хэмжээ юм.
  • Шингэн зүйлс хийсэн уутны амсар нь хаагддаг байх ёстой.
  • Гар утас, камерын цэнэглэдэг батарей 3 ширхгээс илүү авч явж болохгүй.
  • Нислэгийн үед дараах шингэн зүйлсийг биедээ авч явж болно. Үүнд:
  • а. Нислэгийн үед хэрэглэгдэх хүүхдийн хоол тэжээл;
  • б. Нислэгийн үед хэрэглэгдэх эм, тариа;
  • Зорчигч нь эдгээр шингэн зүйлийг нислэгийн үед зайлшгүй авч явах шаардлагатай болохыг батлах баталгааг гаргасан байх шаардлагатай. Нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан шингэн зүйлс болох архи, үнэртэн гоо сайхны бараа нь тухайн өдөр худалдан авсан баримтын хамт болон тусгай дэлгүүрийн хаагддаг уут савлагаатай тохиолдолд гар тээшиндээ авч онгоцонд суухыг зөвшөөрнө.

Та сайхан аялаарай.

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН