HomeЗөвлөмжГадаад аяллын үйлчилгээний НӨАТ 0 хувиар тооцогдох тухай

Гадаад аяллын үйлчилгээний НӨАТ 0 хувиар тооцогдох тухай

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн Албан татварын тэг /”0″/ хувь хэрэглэх бүлгийн 12.1.2 болон 12.1.3-т заасны дагуу, гадаад улс руу нислэг болон аялал зохион байгуулах үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар тооцно.

12.1.2-ын тайлбар

Монгол Улс олон улсын гэрээний дагуу олон улсын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд хэрэглэгдэнэ. Монголын компаниуд олон улсын нислэг, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бол тухайн үйлчилгээ нь НӨАТ-аас чөлөөлөгдөх буюу 0%-ийн татвартай гэж үзнэ. Үүнд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ аль аль нь багтана. Үүнд:

  • Монгол Улсаас гадаад улс руу гарч байгаа тээвэр. Жишээ: Монголоос Тайланд руу нислэг, эсвэл Монголоос гадаад руу автобус/онгоцны аялал
  • Гадаад улсаас Монгол руу ирж байгаа тээвэр. Жишээ: Солонгосоос Улаанбаатар руу онгоц
  • Гадаад улсаас дамжин бусад улс руу явж байгаа тээвэр. Жишээ: Хятад → Монгол → Орос гэсэн олон улсын маршрут

12.1.3-ын тайлбар

Монголд үзүүлээгүй, гадаад улсад үзүүлсэн үйлчилгээ (жишээ нь гадаад аялал, олон улсын тур, гадаад улс руу нислэг, гадаад руу зарагдсан үйлчилгээ) нь НӨАТ 0%-ийн татвартай гэж тооцогдоно.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/11227

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН