15.6 C
Ulaanbaatar
Friday, July 31, 2026
spot_img
Home Нийтлэл Хамтын ажиллагааны уулзалт

Хамтын ажиллагааны уулзалт

31

БНХАУ-ЫН ХАЙНАНЬ МУЖИЙН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРТАЛЧИЛГААНЫ УУЛЗАЛТ МОНГОЛ-ХАЙНАНЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ОРОН ЗАЙГ БИЙ БОЛГОЛОО.

Өмнөд Хятадын далайн эргийн далдуу модны салхи уул ус, далай тэнгисийг туулан Монголын уудам тал нутагт Улаанбаатар хотноо соёл, аялал жуулчлалын талаар яриа хэлэлцээр өрнүүллээ. 7-р сарын 22-ны өдөр Хайнань мужийн төлөөлөгчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалын сурталчилгаа, уулзалт, харилцан ярилцлагын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээг БНХАУ-ын Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, кино, телевиз, спортын газраас удирдан зохион байгуулж, Хайнан мужийн аялал жуулчлалын компаниуд, өндөр дээд зэрэглэлийн зочид буудлын төлөөлөгчид оролцсон юм.

Төлөөлөгчид аялал жуулчлалын чиглэлээр таниулга сурталчилгаа хийж, салбарын зорилтот уулзалтуудыг зохион байгуулж, Хайнанийн онцлог соёл, аялал жуулчлалын нөөц боломж, голлох бүтээгдэхүүнүүдийг бүрэн дүүрэн танилцуулж, Хайнанийн чөлөөт худалдааны боомтын татваргүй бодлого, шууд нислэгийн шугам зэрэг хялбаршуулсан давуу талуудыг нарийн тодорхой тайлбарлаж, Монголын аялал жуулчлалын салбартай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хайнань Монголын гол зорилтот зах зээлд гүнзгий нэвтэрч, хоёр талын соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны орон зайг тэлэхэд бат бөх суурь тавьлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Жи, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Түмэнбаяр нар арга хэмжээнд оролцож үг хэллээ. Ли Жи зөвлөх: “Хайнанийн халуун орны арлын байгаль Монголын өргөн уудам тал нутагтай харилцан бие биенээ нөхөж, “тал нутаг, далай тэнгистэй уулзсан” соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаа ийнхүү улам үргэлжлэн гүнзгийрч байна. Бид энэхүү соёл, аялал жуулчлалын солилцоогоор дамжуулан Монгол-Хятад 2 орны стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам бүр баяжуулна гэж найдаж байна” гэжээ. Түмэнбаяр зөвлөх: “Монголын ард түмэн Хайнанийн халуун орны амралт, аялал жуулчлалын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Монгол-Хятад хоёр талын хооронд шууд нислэгтэй байдаг нь хоёр талын иргэдэд улам илүү таатай боломжийг бүрдүүлж өгч байна. Хоёр орны соёл, аялал жуулчлалын компаниудын холбоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ” гэдэгт итгэж байна гэж тэмдэглэв. Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, кино, телевиз, спортын газрын холбогдох албан тушаалтан: “Хайнаньд Монгол хэл дээр илүү чанартай үйлчилгээ үзүүлж, төлбөр тооцоог улам хялбар болгон, Монголын жуулчдыг Хайнаньд ирж чөлөөт худалдааны боомтын боломжийг хамтдаа хүртэхийг урьж байна” гэжээ.

Энэ удаагийн сурталчилгааны үеэр Монголын жуулчдын сонирхолд нийцүүлэн Хайнанийн далайн эргийн амралт, халуун орны ширэнгэн ой, эмнэлгийн эрүүл мэнд, арлын татваргүй худалдаа зэрэг гол соёл, аялал жуулчлалын чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг онцлон танилцууллаа. Монголын аялагчдын дуртай ширэнгэн ойн адал явдал, усан спорт, халуун орны ширэнгэн ой болон эрүүл мэнд, серфинг хийх, усанд шумбах зэрэг онцлог бүтээгдэхүүнүүдийг гаргаж,  халуун орны онцлогтой адреналин ялгаруулдаг адал явдалт аяллуудыг бий болгож байна. Мөн Боао Лэчэн олон улсын эмнэлгийн аялал жуулчлалын туршилтын бүсийн дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ, Хайнанийн чөлөөт худалдааны боомтын арлын татваргүй бодлогын ашиг тус нь хил дамнасан амралт, рестортын бүтээгдэхүүний тогтолцоог баяжуулж, Монголын жуулчдын олон талт, өндөр шаардлага бүхий аяллын хэрэгцээг бүрэн хангаж байна. Арга хэмжээний үеэр соёл, аялал жуулчлалын сэдэвтэй бичлэг тавигдаж, сэдэвчилсэн танилцуулга, өндөр дээд зэрэглэлийн зочид буудлын бүтээгдэхүүний танилцуулга явагдаж, Улам бүр сайжирч буй жуулчдын үйлчилгээний тогтолцоо, татваргүй бодлого зэрэг давуу талуудыг бүрэн дүүрэн харуулж, Монголын салбарын төлөөлөгчдөд Хайнанийн хамгийн шинэ соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тогтолцоо, олон улсын бизнесийн орчинтой холбоотой олон төрлийн ойлголтуудыг өгсөн юм.

Монголын “Глобал Трэйвэл Корпораци” ХХК компанийн удирдлага: “Монгол Улс далайд гарцгүй орон тул ард түмэн далай тэнгис, ширэнгэн ой, усан спорт зэрэг зөвхөн халуун оронд л мэдэрч болох мэдрэмжүүдийг маш их хүсдэг. Харин энэ бүх эрэлт хэрэгцээг хайнанийн аялал жуулчлалын баялаг бүтээгдэхүүнг үйлчилгээний тогтолцоо нь Монголын хэрэглэгчдийн сэтгэлд бүрэн нийцдэг юм. Өнөөдөр Монгол-Хятадын хооронд шууд нислэг тогтвортой хэвийн үргэлжилж байгаа нь аялал сонгоход тулгардаг хүндрэлүүдийг ихээхэн бууруулж, Хайнаны аяллыг улам хялбар болгосон. Сүүлийн жилүүдэд Хайнанийн аяллын бүтээгдэхүүнүүд Монголын зах зээл дээр  нэр хүнд, танигдалт нь улам бүр өссөөр байна. Манай компани Хайнанийн аяллын бүтээгдэхүүнийг сурталчлах, сурталчилгааг нэмэгдүүлж, ширэнгэн ойн адал явдал, далайн эргийн усанд тоглох, эрүүл мэндийн амралт, татваргүй худалдааг нэгтгэсэн нэг цэгийн онцлог аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг голлон бүтээж, Хайнань руу аялагчдыг үргэлжлүүлэн илгээж, хоёр бүс нутгийн соёл, аялал жуулчлалын салбарын тогтмол хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ.

Арга хэмжээний үеэр Монголын аялал жуулчлалын салбарын холбоод болон томоохон аялал жуулчлалын компаниуд Хайнанийн соёл, аялал жуулчлалын нөөц, үйлчилгээ, чөлөөт худалдааны боомтын нээлттэй бодлогыг өндрөөр үнэлж, Хайнан-Монголын соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны өргөн боломжийг нэгэн дуугаар эерэгээр үнэлсэн юм. Хоёр тал харилцан жуулчин илгээх, чанартай аяллын бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээх, хамтарсан сурталчилгаа, маркетингийн ажил, салбарын туршлага солилцох зэрэг чиглэлээр бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Статистик мэдээллээр 2025 онд Хайнань арал дээр нийт 62,700 Монголын жуулчин ирж аялсан нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатараас Хайнаны чиглэлд 4 чиглэлд, долоо хоногт 6 удаагийн нислэг үйлддэг бөгөөд агаарын тээврийн хүчин чадал нь 2 талын хүмүүсийн хоорондын харилцаа, харилцан аялагч илгээх боломж, салбарын холбоог улам бататган өгч байна. Энэ удаагийн арга хэмжээ хоёр бүс нутгийн засгийн газар, аж ахуйн нэгж, салбар, хэвлэл мэдээллийн нөөц бололцоог нэгтгэж, соёл, аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагааны платформыг улам бүр тогтвортой үр ашигтай болголоо.

Арга хэмжээний дараа төлөөлөгчид Монголын “Хаан Трэвел” ХХК болон “Глобал Трэйвэл Корпораци” ХХК зэрэг 3 томоохон аялал жуулчлалын компани болон Хүннү Эйр, “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ зэрэг байгууллагуудаар нэг нэгээр нь зочилж гүнзгий түвшинд уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтын үеэр төлөөлөгчид Хайнанд ирэх жуулчдад олгох урамшуулал, нислэгийн шугамын дэмжлэг зэрэг дагалдах бодлогуудын талаар нарийвчлан тайлбарлаж, ширэнгэн ойн эрүүл мэнд, далайн эргийн усанд тоглох, татваргүй худалдаа зэрэг Монголын аялагчдын дунд эрэлттэй байдаг онцлог аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг бүрэн танилцууллаа. Хоёр тал Монгол-Хятадын хооронд шууд нислэгийн тоо болон харилцан илгээх жуулчдын тоогоо нэмэгдүүлэх, орон нутгийн сурталчилгаа, маркетингийн ажлыг хамтран зохион байгуулах, салбарын тогтмол уулзалтын шинэ сувгийг бий болгох зэрэг гол асуудлуудын талаар санал бодлоо бүрэн солилцож, хамтын ажиллагааны олон төрлийн тохиролцоонд хүрлээ.

Цаашид Хайнань муж нь Монголын аялал жуулчлалын зах зээл дээрх зорилтот сегментэд сайтар хүрч, нислэгийн шугамын дэмжлэг, арлын татваргүй бараа зэрэг олон төрлийн бодлогын давуу талыг бүрэн ашиглан, хайнанд ирэх жуулчдад үзүүлэх үйлчилгээг үргэлжлүүлэн сайжруулж, олон хэлтэй үйлчилгээний төхөөрөмжүүдийг боловсронгуй болгож, онцлог соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинэчлэн сайжруулж, Хайнан-Монголын соёл, аялал жуулчлалын урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, хоёр бүс нутгийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг илүү гүнзгий түвшинд бодитой болгож, Хайнанд ирэх жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ болон олон улсын аялал жуулчлалын хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулах ажилд хүчтэй түлхэц үзүүлэн ажиллах болно гэсэн байна.

ӨмнөхШанхай аяллын зөвлөмж