Бадарчин Аялаажав: Уг сургалттай аялал нь сард 1 удаа гарах бөгөөд албан ёсны сертификаттай, давхар аялах цаг завтай ер нь нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг юм.

Аяллын бүртгэл: 3 сарын 30 хүртэл бүртгээд 4 сарын 06нд визанд орно.

Нэгдүгээр өдөр.

Бид товлосон цагт нисэх буудал дээр цуглаж, бүртгэл хийлгээд Солонгос улсын зүг ниснэ. Солонгос улсад буугаад хил гаалиар гараад Сөүл хотын зүг хөдлөж буудалдаа буугаад амрана.

Хоёрдугаар өдөр-Есдүгээр өдөр.

Эдгээр өдрүүдэд бид сургалтын нийтийн байрандаа байрлаж сургалтандаа суух бөгөөд бидний хичээл хагас өдөр үргэлжлэх тул үдээс хойш Сөүл хот болон Солонгос улсаар аялах боломжтой юм.

Аравдугаар өдөр – Арван гуравдугаар өдөр.

Сүүлийн өдөр бүтэн хичээлтэй бөгөөд өглөө 9.00-18.00 хүртэл хичээллэх юм.

Бид сурсан мэдсэн зүйлсээ баталгаажуулж шалгуулан сертифакатаа хүлээж авах ба ачаа бараагаа бэлдэн өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудалруу хөдлөнө. Ингээд нутгийн ниссэнээр бидний дурсгалтай, мэдлэгтэй аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэ:

  • 6,500,000 төгрөг

Аяллын зардалд багтсан:

  • Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар шууд нислэг.
  • Бүх визаны хураамж
  • Баталгаат урилга
  • Амьдрах ажилчдын байр
  • Сургалтын төлбөр
  • Сургалтын турш бүх хоолны хэрэгсэл болон материал
  • Хөтөч орчуулагч
  • Сертификат
  • Үдэх, тосох үйлчилгээ

Аяллын зардалд багтаагүй:

Өглөө, оройн хоол болон нэмэлт аяллын зардалууд.

Аяллын үед анхаарах зүйлс:

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан,  садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг  нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 7 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
  • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. 
  • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя. 
  • Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан  тохиолдолд  бид хариуцахгүй болохыг анхаарна уу 
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аяллын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу  
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу. 
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу 
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс  хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх. 

БОГИНО ХУГАЦААНЫ УРИЛГА (C-3-1)

  • БНСУ-д зохион байгуулагдаж буй нөхөрсөг тэмцээн уралдаан, үйл ажиллагаа, хурал цуглаан зэрэгт оролцох, улс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас зохион байгуулагдаж буй техник, технологийн дадлага сургалтад хамрагдахын тулд богино хугацаагаар зорчих иргэн
  • Богино хугацааны урилга (C-3-1), Богино хугацааны бизнес (C-3-4) ангилал нь виз мэдүүлэгчийн мэдүүлгийн маягт дээр бичсэн зорчих зорилго болон бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэгдэнэ. Дээрх богино хугацааны урилга (C-3-1) ангилалд хамаарагдах хэдий ч амьжиргааны зардлаас илүү хэмжээний төлбөр авах тохиолдолд, богино хугацааны хөдөлмөр эрхлэх (C-4-5)
    ангиллын виз мэдүүлнэ. Урилга нь “Invitation letter” гэсэн утгыг агуулах ба виз олгох зөвшөөрөл биш болно.
  • Визний төрөл(хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа): Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног
  • Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг
  • Гадаад паспорт эх хувиар, хуулбар 1 хувь
  • Гэрлэлтийн лавлагаа
  • Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Хэрэв эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбарыг хавсаргах)
  • Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа (E Mongolia-аас авсан байх)
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх сүүлийн 6 сарын дансны хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй)
    *Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх
    *19-өөс доош болон 55-аас дээш насны иргэд гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө.
ӨмнөхЧУНЧИН хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хөх хотоор дамжиж явах хувилбар
ДараахьЯпоны аялал