Уг аялал нь Улаанбаатар хотоос Солонгос улсын аялал жуулчлалын арал болох Жежү аралруу шууд нисдэг бөгөөд арлын бүх үзэсгэлэнт газар үзвэр үйлчилгээг багтаасан цогц аялал юм.
Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр / 4 шөнө
Нислэгийн мэдээлэл: 12.00-15.30
Аяллын хуваарь:
| № | Аялал гарах өдрүүд | Бүртгэлийн байдал | Том хүн | Хүүхэд (оргүй) | Дан тийз | Буудал |
| 1. | 5 сарын 21 | Цуцлагдсан | ||||
| 2. | 6 сарын 17 | Бүртгэж байна | 4.290.000 | 4.090.000 | 2.390.000 | 2 зочид буудалтай |
| 3. | 7 сарын 10 | Бүртгэж байна | 4.290.000 | 4.090.000 | 2.390.000 | 2 зочид буудалтай |
| 4. | 7 сарын 15 | Бүртгэж байна | 4.290.000 | 4.090.000 | 2.390.000 | 2 зочид буудалтай |
| 5. | 7 сарын 22 | Суудал дүүрсэн | ||||
| 6. | 7 сарын 29 | Бүртгэж байна | 3.990.000 | 3.790.000 | 2.390.000 | 1 зочид буудалтай |
| 7. | 8 сарын 05 | Бүртгэж байна | 3.990.000 | 3.790.000 | 2.390.000 | 1 зочид буудалтай |
| 8. | 8 сарын 13 | Бүртгэж байна | 3.990.000 | 3.790.000 | 2.390.000 | 1 зочид буудалтай |
| 9. | 9 сарын 23 | Бүртгэж байна | 4.290.000 | 4.090.000 | 2.390.000 | 2 зочид буудалтай |
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Жежү арал
Бид 9 цагт нисэх буудал цугларч бүртгэлээ хийлгээд 12 цагт Улаанбаатар-Жежү чиглэлд ниснэ. 15.30 цагт газардаад хил гаалиар гарахад хөтөч зохион байгуулагч таныг угтан авна. Бидний аялал нисэх буудлаас гараад шууд эхлэх бөгөөд сэрүү татсан “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд зочилох ба 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь буффет оройн хоолоо зооглоод зочид буудалдаа хүрч бүртгэл хийлгээд амарна.
хоолны үйлчилгээ: Өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Jeju Oriental Hotel & Casino *****



Удаахь өдөр. Жежү арлын аялал
Өглөөний хоолны дараа “Herb Garden”-р орох ба таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг та өөрөө өөртөө хийн хөлөө жаргаана. Өдрийн хоолонд гахайн шарсан мах иднэ. Өдрийн хоолны дараа Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгон үзэж танилцана. Далайн эргээр алхаж “Амьдралын ээдрээ” киноны зураг авсан сүмийг үзнэ. Дараа нь далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолонд алдарт бүтэн тахианы шөл боо“Samgyetang” идээд дараа нь зочид буудалдаа амарна.
хоолны үйлчилгээ: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Jeju Oriental Hotel & Casino *****



Гутгаар өдөр. Жежү арал
Өглөөний хоолны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд, ачаагаа аваад аялалдаа гарна. Солонгосын алдарт гоо сайхны барааны дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол грилдэж шарсан загас зооглосны дараа далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Оройн хоолонд үхрийн махтай хоол идээд дараа нь зочид буудалдаа амарна.
хоолны үйлчилгээ: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Shinhwa Jeju Shinhwa World Hotels & Resorts *****



Дөтгөөр өдөр. Чөлөөт өдөр.
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, усан парк д очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй. /Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/
хоолны үйлчилгээ: Өглөөний цай
зочид буудал: Shinhwa Jeju Shinhwa World Hotels & Resorts *****



Тавдугаар өдөр. Жежү-Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүрээр орж хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Жэжү арлын хойд хэсэгт байрладаг кофе шопууд байдаг гудамжаар явж кофе худалдан авч уух боломжтой. Өдрийн хоолны дараа далайн эргээр солонгон зам хэмээх газар ирж зурагаа авахуулаад цааш нисэх буудал явна. Жэжүгээс 16:50 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:50 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, оройн хоол онгоцонд


Аяллын зардалд багтсан:
- УБ Жэжү УБ нислэгийн тийз
- Жэжү хотын төвд 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
- Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
- Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө. хувийн хэрэглээний зардал.
Аяллын үед анхаарах зүйлс:
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Тэргэнцэр,цагаан хоол,шашны хоол харшилтай хүнсний мэдээлэлийг аялал эхлэхээс 72цагийн өмнө мэдэгдсэн байх. Мэдэгдээгүй тохиолдолд гарсан асуудлыг аялалын компани хариуцахгүй болно.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна
- Shinhwa усан парк /гадаа талбайг ашиглах бол аврах хантааз өмсөх ёстой. Хувь хүн 9000вон
- Алчуураа бэлдэж авч явах, худалдан авах бол 4000вон байдаг. 5,6,9 саруудад далайн эрэг дээр усанд сэлэх хориотой /Далайн эргийн хамгаалалтын ажилтнууд байхгүй тул далайн эрэгт усанд орохыг хориглосон хугацаа болно/
Дараах тохиолдолд Жэжү аралруу визгүй зорчих боломжгүй
- Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн ажиллаж амьдарч байсан.
- БНСУ-д байх хугацаанд хууль зөрчин цагдаад бүртгэлтэй байсан.
- БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзан хариу аваад хугацаа нь дуусаагүй хүмүүс.
- Өмнө нь БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байсан хүмүүс
- Монголоос зорчих эрх хязгаарлагдсан
- Ойрын хамаатан ээв ээж эмээ аваа ах эгч БНСУ-д визгүй буюу хараар ажиллаж байгаа тохиолдолд
- Хэрэв хилээр нэвтрээгүй тохиолдолд түр саатуулах байранд байрлуулж дараагийн нислэгээр буцаана гарсан зардал,эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Хилээр нэвтэрч чадаагүй зорчигчийг Жэжүгийн хил хамгааллын түр саатуулах байранд буцах хамгийн ойрын нислэг хүртэл саатуулдаг тул буцах тийз заавал байх шаардлагатай.




