HomeЗөвлөмжШанхай аяллын зөвлөмж

Шанхай аяллын зөвлөмж

Аялал эхлэх хугацаа: 2026 Лхагва гараг бүр
Явах нислэг дугаар: 9C7058 хөөрөх цаг 13:00 – буух цаг 16:55
Ирэх нислэг дугаар: 9C7057 хөөрөх цаг 08:10 – буух цаг 11:00
Жуулчид цуглах газар ба цаг: Хөшигтийн хөндий нисэх буудлын 2 давхарт 10:00 ирсэн байна.
Тус аяллыг хариуцсан аяллын менежерийн нэр: Х.Даваажаргал 90071918
Яаралтай үед холбоо барих хүн: 89083456
Аяллын хөтчийн нэр: Халиун

Анхаарах зүйлс:

  • Гадаад паспорт – (Хятад улс-ын хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)
  • Иргэний үнэмлэх -(зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ – (өөрийн хүүхэдтэй яваа бол), нотариатаар батлагдсан итгэмжлэл (бусдын хүүхэд авч яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх, чемодан
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Шанхай-Ханжоү-Үжүо хотууд нь одоо зун байгаа учир нимгэн хувцастай явахад
  • Тохиромжтой бөгөөд та бүгд урьдчилан цаг агаар харах хэрэгтэй.
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань байвал зохимжтой )
  • Нарны малгай, нарны хамгаалалтын тос, овор багатай шүхэр
  • Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • Дараах тохиолдолд жуулчин гаальд мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ. Үүнд:
  • 10000 юаниас дээш үнэ бүхий үнэт эдлэлтэй бол
  • Монгол Улс болон Хятад улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан
  • бараатай бол
  • Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
  • Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
  • Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
  • 5000 ам доллароос дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол
  • Дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн
  • хилээр нэвтрүүлнэ:
  • Архи 1 литр,
  • дарс 2 литр,
  • пиво 3 литр,
  • янжуур 200ширхэг,
  • Аяллын сахилга бат
  • Аяллын хөтөлбөр, маршрутын талаар сайтар ойлголттой байж, хамт олноосоо салж
  • төөрөхөөс болгоомжилж, үйлчилж буй машины дугаар,хөтчийн утасны дугаар мэдсэн
  • байна.
  • Бусад жуулчдыг хүндэтгэж, хөтөч нарын ажлыг ойлгож ажилд нь дэмжлэг үзүүлэн
  • хөтчийн зарласан цагийн хуваарийг нарийвчлан баримтална.
  • Худалдаа наймаа хийх үедээ авсан барааны талон, баримтыг авч байх хэрэгтэй.
  • Аяллын үед найз нөхдөөрөө эсвэл байгууллага, компани, хамт олноороо дарвиж
  • согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь танд болон бусад жуулчдыг таагүй байдалд
  • оруулах, аяллын үр дүнг бууруулах нэн хортой болохыг анхаараарай.
  • Согтууруулах ундааг зохисгүй хэрэглэхээс тэвчих хэрэгтэй бөгөөд гадаадад аялж буй
  • хүний хувьд эрүүл мэндээ хамгаалах явдал амин чухал зүйл мөн.

Бусад зөвлөмж:

  • Аялагч нь ааваас бусад хүнтэй хилээр гарахдаа хүүхэдтэйгээ явж байгаа бол
  • заавал хүүхдийн төрсний гэрчилгээ болон итгэмжлэх авч явна.
  • Хятад улсаас дугаар худалдан авах хүндрэлтэй байдаг учраас
  • Монголоос гарахаасаа өмнө Travelsim.mn сайтаас ойролцоогоор 5GB дата
  • багцын сонголт хийн интернэт болон датаны асуудлаа шийдэх боломжтой.
  • Спринг эйрлэйнс авиа компаниар олон улсын нислэгийн ачаа 20кг, гар тээш
  • 5кг лимиттэй байдаг тул та гарахаасаа өмнө ачааныхаа жинг сайтар
  • тооцоолон аялаарай.
  • Хятад улсын зарим зочид буудлууд байгаль орчны бодлогыг дэмждэг тул шүдний
  • оо сойз халат байдаггүй тул та өөрийн хэргэлдэг оо сойз Монголоос авч явах
  • хэрэгтэй.
  • Хэрэв та амтлагчтай хоолонд хэт мэдрэг бол өөрт таарсан багахан хүнс аваад явахад илүүдэхгүй байх.
  • Төлбөр төлөлтийн хувьд unionpay карт болон бэлэн юань, hipay, Alipay апп-д шууд ашиглах боломжтой байдаг.
  • Хавтгай шонтой разеткатай байдаг. Иймд та тохируулж авч явах хэрэгтэй.
  • Интернэт холбоо буюу буудлуудын WIFI жоохон удаан байдаг ба Facebook,
  • Instagram зэрэг программ хятад улсад ажилладаггүй тул та VPN татан суулгах
  • шаардлагатай юм. Wechat хөтөч нартай харьцах тул та заавал wechat утсандаа суулгах юм.
  • Аяллын явцад үйлчилгээ үзүүлж буй тухайн орны үйлчилгээний ажилтнуудад цайны мөнгө (Tip) өгөх нь тухайн хүний сонголт байдаг хэдий ч хятад улсад явжбайгаа тохиолдолд гарын болж өгвөл өгөх нь зөв.
  • Жуулчин зочид буудалд байрлах үеийн хориглох зүйлс:
  • Шанхай-Ханжоү-Пуюуон-Үжүо хотын буудлыг олон улсын болон орон нутгийн 5 одтой өндөр зэрэглэлтэй буудлууд бөгөөд доорх зүйлсийг хориглох юм.
  • Зочид буудлын эд хогшил,тоног төхөөрөмж, хэрэглэлийг зориулалтын бусаар ашиглахгүй байх.
  • Зааврыг нь зөрчин буруу ашиглах, эвдэж гэмтээх;
  • Зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, түлхүүрийг хаях, гэмтээх,
  • Зочид буудлын цагаан хэрэглэл, алчуурыг урах, угааж арилахааргүй бохирдуулах;
  • Буудлын өрөөндөө гадны хүн үлдээх, өрөөний түлхүүрийг өөр хүнд дамжуулах,
  • Өрөөний хаалгыг онгорхой орхих;
  • Галын аюулгүй байдлын журмыг зөрчин орондоо хэвтэж байхдаа тамхи татах,
  • өрөөний
  •  Разетканд зөвшөөрөхийг хориглосон багаж хэрэгсэл залгаж хэт ачаалал өгөх;
  •  Буудалд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргалдах,чангаар
  • орилж хашхирах, дуулах, телевизор, хөгжим өндөр дуугаар тавих зэргээр
  • бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах;
  •  Зочид буудлын хүлээн авах (reception)-д мэдэгдэхгүйгээр өрөө солих;
  •  Байрлаж буй өрөөндөө гаднын хүн хонуулах;
  •  Зочид буудлын өрөөний эд зүйлсийг (мебель, эд хогшил, цагаан хэрэглэл г.м)
  • авч гарах, солих,
  •  Ресторанаас аяга, тавгийг өрөөндөө зөөх;
  •  Буудлын өрөөний нэг балконоос нөгөөд дамжих, цонхоор лонх, лааз, тамхины
  • иш, хог хаях;
  •  Том овортой зүйл, түргэн шатамхай материал, буу зэвсэг, тэсрэх дэлбэрэх
  • зүйл ,химийн
  •  бүтээгдэхүүн, мөнгөн ус зэргийг өрөөндөө хадгалах;
  •  Жуулчин нь дээр дурдсан хориотой үйлдлийг гаргасан бол үүсэх аливаа
  • хохирлыг өөрөө хариуцаж тухайн
  •  орон нутагт мөрдөгдөж буй хууль дүрэм, тухайн зочид буудлаас тогтоосон тариф,
  • үнэлгээгээр бусад жуулчдад
  •  хүндрэл учруулахгүйгээр төлж барагдуулна.
  • Жуулчин нисэх онгоцоор зорчих үед баримтлах журам:
  •  Жуулчин нь аяллын хугацаанд тээврийн хэрэгслээр зорчихдоо Монгол Улс
  • болон аялж буй улсад мөрдөгдөж байгаа зорчигч тээвэрлэлттэй холбоотой хууль,
  • гэрээ, хэлэлцээрийн заалт, мөн тухайн тээвэрлэгч агаарын тээврийн компанийн
  • дүрэм журмыг биелүүлнэ.
  •  Зорчигч нь 20 кг хүртэл жинтэй 1 ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг
  • тээшний 3 талын хэмжээсний нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна.
  •  Онгоцонд суухдаа суугчийн талон (boarding pass)-д заасан дугаартай суудлаа
  • эзлэх ба гар тээшээ ачааны тавиурт тавихдаа коридор эзлэн ар талын зорчигч
  • нарт саад болохгүй байх нөхцөлийг хангана.
  •  Boarding pass болон ачааны бичгийг аялал дуустал хаяж үрэгдүүлэхгүй байна.
  •  Нисэх онгоцоор зорчих болон осол аваарын үед ажиллах журамтай танилцаж,
  • бүхээгийн техник тоноглол (радио,телевизор,эд хогшил,агааржуулах болон
  • гэрэлтүүлэх хэрэгсэл, хамгаалалтын бүс, ослын гарах хаалга, галын төхөөрөмж,
  • хүчил төрөгчийн хэрэгсэл г.м) эд зүйлсийг хэрхэн ашиглах талаар онгоцны багын
  • ажилтнаас өгсөн заавар зөвлөгөөг дагаж биелүүлнэ.
  •  Зөвхөн осол аваарын үед ашиглах багаж хэрэглэлийг хэвийн үед ажиллуулахыг
  • хориглоно.
  •  Нислэгийн үед тамхи татах, маргалдах, чангаар ярих, орилж хашхирах, бусдын
  • амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.
  • Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай
  • барааг авч явахыг хатуу хориглоно.
  • Үүнд:
  • тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон
  • шатамхай хатуу бодис ( шүдэнд, асаагуур), спиртийн төрлийн ундаа,шахсан хий
  • (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавж устгагч
  • бодис г м),
  • идэмхий бодис, цацраг идэвхт бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал
  • исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө,
  • агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
  • Нислэгийн үед гар утас болон бусад долгион цацруулах, хүлээн авах техник хэрэгслийг
  • унтраах ба хамгаалалтын бүсийг гэрлэн дохионы заалтын дагуу ашиглана.
  • Онгоцны бүхээгийн ачаа тээш байрлуулах тавиурт гар тээшээ хийж тагийг нь хаах,
  • ачаагаа авахдаа ачаа дээрээс унахаас онцгой болгоомжилно.
  • Гар тээшний 3 талын хэмжээсний нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр
  • хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х
  • 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Мөн тоглоомон буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц
  • үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хориглоно.
  • Гар тээшинд байх шингэн зүйлсийн нэгж савлагааны хэмжээ 100 мл-ээс хэтрэхгүй байх
  • ба савлагаатай шингэн зүйлсийг ил харагдахуйц гялгар уутанд хийсэн байна. Ууттай
  • шингэн зүйлийн нийлбэр хэмжээ 1 л-ээс ихгүй байна. Энэ нь нэг зорчигчид
  • зөвшөөрөгдөх хэмжээ юм.
  • Шингэн зүйлс хийсэн уутны амсар нь хаагддаг байх ёстой.
  • Гар утас, камерын цэнэглэдэг батарей 3 ширхгээс илүү авч явж болохгүй.
  • Нислэгийн үед дараах шингэн зүйлсийг биедээ авч явж болно. Үүнд:
  • а. Нислэгийн үед хэрэглэгдэх хүүхдийн хоол тэжээл;
  • б. Нислэгийн үед хэрэглэгдэх эм, тариа;
  • Зорчигч нь эдгээр шингэн зүйлийг нислэгийн үед зайлшгүй авч явах шаардлагатай
  • болохыг батлах баталгааг гаргасан байх шаардлагатай. Нисэх буудлын татваргүй
  • барааны дэлгүүрээс худалдан авсан шингэн зүйлс болох архи, үнэртэн гоо сайхны
  • бараа нь тухайн өдөр худалдан авсан баримтын хамт болон тусгай дэлгүүрийн
  • хаагддаг уут савлагаатай тохиолдолд гар тээшиндээ авч онгоцонд суухыг зөвшөөрнө.
  • Та сайхан аялаарай.

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН