Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр / 4 шөнө

Нислэгийн мэдээлэл: 12.00-15.30

Аяллын хуваарь:

Аялал гарах өдрүүд Бүртгэлийн байдалТом хүн Хүүхэд (оргүй) Дан тийзБуудал
1.5 сарын 21Цуцлагдсан
2.6 сарын 17Бүртгэж байна4.290.0004.090.0002.390.0002 зочид буудалтай
3.7 сарын 10Бүртгэж байна4.290.0004.090.0002.390.0002 зочид буудалтай
4.7 сарын 15Бүртгэж байна4.290.0004.090.0002.390.0002 зочид буудалтай
5.7 сарын 22Суудал дүүрсэн
6.7 сарын 29Бүртгэж байна3.990.0003.790.0002.390.0001 зочид буудалтай
7.8 сарын 05Бүртгэж байна3.990.0003.790.0002.390.0001 зочид буудалтай
8.8 сарын 13Бүртгэж байна3.990.0003.790.0002.390.0001 зочид буудалтай
9.9 сарын 23Бүртгэж байна4.290.0004.090.0002.390.0002 зочид буудалтай

Бид 9 цагт нисэх буудал цугларч бүртгэлээ хийлгээд 12 цагт Улаанбаатар-Жежү чиглэлд ниснэ. 15.30 цагт газардаад хил гаалиар гарахад хөтөч зохион байгуулагч таныг угтан авна. Бидний аялал нисэх буудлаас гараад шууд эхлэх бөгөөд сэрүү татсан “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд зочилох ба 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь буффет оройн хоолоо зооглоод зочид буудалдаа хүрч бүртгэл хийлгээд амарна.

Өглөөний хоолны дараа “Herb Garden”-р орох ба таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг та өөрөө өөртөө хийн хөлөө жаргаана. Өдрийн хоолонд гахайн шарсан мах иднэ. Өдрийн хоолны дараа Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгон үзэж танилцана. Далайн эргээр алхаж “Амьдралын ээдрээ” киноны зураг авсан сүмийг үзнэ. Дараа нь далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолонд алдарт бүтэн тахианы шөл боо“Samgyetang” идээд дараа нь зочид буудалдаа амарна.

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, усан парк д очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй. /Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүрээр орж хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Жэжү арлын хойд хэсэгт байрладаг кофе шопууд байдаг гудамжаар явж кофе худалдан авч уух боломжтой. Өдрийн хоолны дараа далайн эргээр солонгон зам хэмээх газар ирж зурагаа авахуулаад цааш нисэх буудал явна. Жэжүгээс 16:50 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:50 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.

Аяллын зардалд багтсан:

  • УБ Жэжү УБ нислэгийн тийз
  • Жэжү хотын төвд 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
  • Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
  • Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө.  хувийн хэрэглээний зардал.

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Тэргэнцэр,цагаан хоол,шашны хоол харшилтай хүнсний мэдээлэлийг аялал эхлэхээс 72цагийн өмнө мэдэгдсэн байх. Мэдэгдээгүй тохиолдолд гарсан асуудлыг аялалын компани хариуцахгүй болно.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна
  • Shinhwa усан парк /гадаа талбайг ашиглах бол аврах хантааз өмсөх ёстой. Хувь хүн 9000вон
  • Алчуураа бэлдэж авч явах, худалдан авах бол 4000вон байдаг. 5,6,9 саруудад далайн эрэг дээр усанд сэлэх хориотой /Далайн эргийн хамгаалалтын ажилтнууд байхгүй тул далайн эрэгт усанд орохыг хориглосон хугацаа болно/

Дараах тохиолдолд Жэжү аралруу визгүй зорчих боломжгүй

  • Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн ажиллаж амьдарч байсан.
  • БНСУ-д байх хугацаанд хууль зөрчин цагдаад бүртгэлтэй байсан.
  • БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзан хариу аваад хугацаа нь дуусаагүй хүмүүс.
  • Өмнө нь БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байсан хүмүүс
  • Монголоос зорчих эрх хязгаарлагдсан
  • Ойрын хамаатан ээв ээж эмээ аваа ах эгч БНСУ-д визгүй буюу хараар ажиллаж байгаа тохиолдолд
  • Хэрэв хилээр нэвтрээгүй тохиолдолд түр саатуулах байранд байрлуулж дараагийн нислэгээр буцаана гарсан зардал,эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Хилээр нэвтэрч чадаагүй зорчигчийг Жэжүгийн хил хамгааллын түр саатуулах байранд буцах хамгийн ойрын нислэг хүртэл саатуулдаг тул буцах тийз заавал байх шаардлагатай.

ӨмнөхЯпоны аялал
ДараахьГадаад аяллын үйлчилгээний НӨАТ 0 хувиар тооцогдох тухай