-1.9 C
Ulaanbaatar
Saturday, March 7, 2026
spot_img
HomeЗөвлөмжЧингис хаан олон улсын нисэх буудлын зогсоолын үйлчилгээ

Чингис хаан олон улсын нисэх буудлын зогсоолын үйлчилгээ

Лавлах утас: 7128-7352

Дулаан зогсоол

Байршил: Зорчигч терминалын барилгын 1-р давхарт, Зогсоолын төлбөр хураах (203)1a цэг

  • Өндөр нь 2.3м-ээс ихгүй тээврийн хэрэгсэл
  • Зогсоол нийт 200 машины багтаамжтай
  • 2 дугуйт тээврийн хэрэгсэл тавих боломжгүй. Жишээ нь: унадаг дугуй,мотоцикл гэх мэт
  • Үнэ тариф: 24 цаг нь- Өвөл: 20000 төгрөг Зун: 8000 төгрөг
  • Зогсоолын төлбөрийн цэгээс ямар төлбөрийн арга ашиглан төлбөрөө төлөх болон хэрхэн төлөх талаар мэдээлэл бий
  • Зогсоолд тавих өдөр тодорхой заасан хугацаа байхгүй тул та хүссэн үедээ тээврийн хэрэгслээ авч болно
  • Дулаан зогсоолд машинаа тавихын тулд урьдчилан захиалга өгөх шаардлагатай бөгөөд та өөрийн нисэх өдрөөс 3 өдрийн өмнө өглөөний 08:30-н минутаас эхлэн захиалгаа өгөх шаардлагатай. Жишээ нь: Та XI сарын 30-нд нисэх бол дулаан зогсоолд тавих тээврийн хэрэгслийнхээ захиалгыг XI сарын 27-ний 08:30 минутаас эхлэн өгнө гэсэн үг.
  • Дулаан зогсоолд машинаа тавихдаа – Үнэт эдлэл,бэлэн мөнгө,согтууруулах ундаа болон тэдгээртэй адилтгах зүйл,тэсэрч дэлбэрэх бодис болон гал өдөөгч цахилгаан тэслүүр, гал дамжуулах утас зэрэг зүйлсийг үлдээхийг хориглоно

Задгай зогсоол

Задгай авто зогсоолын төлбөр хоногийн 4,500 төгрөг байдаг ба урьдчилан захиалга өгөх шаардлагагүй. Хэдэн өдөр байрлуулсан тэр тоогоор төлбөр үржигдэж бодогдно. Хэрвээ та 8 өдөр тээврийн хэрэгслээ байршуулсан бол 36,000 төгрөг болно гэсэн үг.

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН