-1.9 C
Ulaanbaatar
Saturday, March 7, 2026
spot_img
HomeЗөвлөмжАяллын дата сим картны тухай

Аяллын дата сим картны тухай

Sim card үнэ: 8 өдрийн 8 гегабайт хэрэглээтэй (өдөр бүр 1 гегабайт) аяллын дата сим биет болон е-сим ялгаагүй 36,000 төгрөг

Данс: 20001500 1105379524 Голомт банк Бадрах Мөнхтуяа

1. Е-сим карт дэмждэг эсэх болон захиалга хийх

Гар утас нь е-сим дэмждэг эсэхийг шалгах:

EID гэсэн код гарч байвал уг утас е-сим дэмжинэ.

  • е-сим карт захиалахдаа тухайн улсын багц хоногийг манайд мэдэгдэж захиалга хийнэ. Жишээ нь: Тайланд е-сим 8 хоногийн өдөр бүр 1ГБ. Манайхаас е-сим картын QR code илгээгдэнэ.

Анхааруулга: QR кодыг гар утсандаа 30 хоногийн дотор уншуулж идэвхжүүлнэ үү. Зөвхөн 1 л төхөөрөмжинд суулган ашиглах боломжтой ба өөр утас болон төхөөрөмжид дахин уншуулах эсвэл шилжүүлэх боломжгүй.

Тухайн QR кодыг уншуулах утас болон төхөөрөмж нь интернэт орчинд байх үед уншуулах ба зорчих тухайн орондоо очоод Data roaming гэдэг цэсийг on горимд болгосоноор уг eSIM идэвхжиж ажиллана. Data roaming цэсийг on болгож ашиглаж эхэлснээс ашиглах хугацаа тооцогдож эхэлнэ.

2. Биет сим картын захиалга хийх

  • Биет сим карт болгон өөрийн сериал дугаартай ба захиалахдаа сериал дугаар болон тухайн улсын багц хоногийг манайд мэдэгдэж захиалга хийнэ.

Жишээ нь: 22106400212 – Тайланд биет сим 8 хоногийн өдөр бүр 1ГБ

Манайхаас тухайн багц идэвхжсэн талаар мэдэгдэнэ.

Анхааруулга: Биет сим карт нь гар утсандаа 30 хоногийн дотор суулгаж ашиглана. Биет сим карт нь зөвхөн 1 л удаа ашиглагдана.

3. Е-сим карт суулгах заавар бүх улс орнуудад ижил

iPhone утсанд е-сим суулгах заавар

  1. Гадаадад зорчихоосоо өмнө интернэт орчинд дараах үйлдлийг хийнэ. Тохиргоо хэсэг рүү орно:

Манайхаас ирүүлсэн QR кодыг дараах хэлбэрээр уншуулна (Анхааруулга: Зөвхөн энэ меню руу орж QR кодыг уншуулна. Хэрэв өмнө нь өөрийн утасны камераар уншуулсан тохиолдолд таны eSIM идэвхжихгүй болохыг анхаарна уу!):

Ингэж уншуулахад “Certificated Cellular Plan” гэвэл ОК дарна. “Phone number added” гэж гарч ирвэл Done дарна.

  1. Таны үүссэн шинэ е-сим карт жишээ нь “Secondary”гэж үүснэ. Үүний оронд ялгах үүднээс очих газрынхаа нэрийг өгч болно. Жишээ нь “Thailand”:

Тухайн орондоо очоод дараах үйлдлийг хийнэ:

  1. Үндсэн сүлжээгээ “Secondary” буюу нэр өгсөн бол “Thailand” гэдгээ сонгохоо мартуузай.

Танд очсон е-симний QR кодыг зааврын дагуу утсандаа суулгаад тухайн зорчих улсдаа очоод Data roaming цэсийг on горимонд шижүүлсэнээр сим карт ажиллаж эхлэх бөгөөд тэр үеээс хугацаа нь тооцогдож эхэлнэ. Таны е-сим худалдан авсанаас хойш 30 хоногийн дотор хүчинтэй. Манай сим карт Таны зорчих улсын үүрэн холбооны 3G, LTE, 4G эсвэл 5G сүлжээнд холбогдон ажиллана. Интернэтийн хурд нь тухайн сүлжээний ачааллаас хамаарч өөр өөр байх болохыг анхаарна уу.

Анхааруулга: Зөвхөн 1 л төхөөрөмжинд суулган ашиглах боломжтой ба өөр утас болон төхөөрөмжид дахин уншуулах эсвэл шилжүүлэх боломжгүй. Тухайн QR кодыг уншуулах утас болон төхөөрөмж нь интернэт орчинд байх үед уншуулана.

4. iPhone утасны биет сим картын тохиргоо Тайланд, Вьетнам:

  1. Биет сим картаа утсандаа суулгаад Settings -> Cellular -> Суулгасан биет сим-ээ сонгоно -> Data Roaming ON горимд шилжүүлнэ.
  2. Ихэнх тохиолдолд дээрх зааврын дараа шууд сүлжээ орж ирээд ашиглах боломжтой болдог. Хэрэв сүлжээ орохгүй тохиолдолд APN тохиргоог хийх шаардлага гарна. APN тохиргоо: Settings -> Cellular -> Суулгасан биет сим-ээ сонгоно -> Cellular Data Network -> APN: cmhk
    Жич: Тодорхой зааврыг доорх зургаас харна уу

5. Android утасны биет сим картын тохиргоо Тайланд, Вьетнам:

  1. Биет сим картаа утсандаа суулгаад Settings -> Connections -> Mobile networks -> Data Roaming ON горимд шилжүүлнэ.
  2. Android утасны хувьд APN тохиргоог хийх шаардлагатай. APN тохиргоо: Settings -> Connections -> Mobile networks -> Access Point Names -> Баруун дээд буланд Add -> Name: Thailand, APN: cmhk -> Баруун дээд буланд 3-н дараалсан товчийг дарж Save хийнэ.
  3. Шинээр үүссэн APN тохиргоогоо зүүн талын товчийг дарж идэвхжүүлнэ.
    Жич: Тодорхой зааврыг доорх зургаас харна уу

6. Iphone утасны биет сим картын суулгах заавар Сингапур-Индонези

  1. Биет сим картаа утсандаа суулгаад Settings -> Cellular -> Суулгасан биет сим-ээ сонгоно -> Data Roaming ON горимд шилжүүлнэ.
  2. Ихэнх тохиолдолд дээрх зааврын дараа шууд сүлжээ орж ирээд ашиглах боломжтой болдог. Хэрэв сүлжээ орохгүй тохиолдолд APN тохиргоог хийх шаардлага гарна. APN тохиргоо: Settings -> Cellular -> Суулгасан биет сим-ээ сонгоно -> Cellular Data Network -> APN: mobile.three.com.hk
    Жич: Тодорхой зааврыг доорх зургаас харна уу

7. Android утасны биет сим картын тохиргоо Сингапур-Индонези:

  1. Биет сим картаа утсандаа суулгаад Settings -> Connections -> Mobile networks -> Data Roaming ON горимд шилжүүлнэ.
  2. Android утасны хувьд APN тохиргоог хийх шаардлагатай. APN тохиргоо: Settings -> Connections -> Mobile networks -> Access Point Names -> Баруун дээд буланд Add -> Name: Singapore, APN: mobile.three.com.hk -> Баруун дээд буланд 3-н дараалсан товчийг дарж Save хийнэ.
  3. Шинээр үүссэн APN тохиргоогоо зүүн талын товчийг дарж идэвхжүүлнэ.
    Жич: Тодорхой зааврыг доорх зургаас харна уу

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН