Тайландын Бангкок хот, Пүкет арал болон Краби мужийн амралтын аялал /МИАТ хуваарьт нислэгээр явах хувилбар/

Тайландын Бангкок хот, Пүкет арал болон Краби мужийн амралтын аялал /МИАТ хуваарьт нислэг/2019 Улирал



Бид түүхтэй компани: аялагчын гэрэл зургууд

  • Тайландын хамгийн, хамгийн гэсэн тодотголтой газруудаар аялах
  • Монголд анх удаа танилцуулагдаж байгаа Краби мужийн аялал
  • Андаманы тэнгисийн гайхамшигт арлуудаар аялах
  • Далай дээрх хөлөг онгоцны аялал
  • Тайландын хамгийн шилдэг далайн эргүүд

Манай товчооны энэхүү аялал МИАТ компаны шууд нислэгээр Бангкок хот руу нисэх ба Бангкок хотын танилцаад цаашаагаа Энэтхэгийн далай рууь Тайландын аялал жуулчлалын номер 1 газар болох Пүкет арлыг зорино. Пүкетэд та амраад цаашаа Краби хэмээх хамгийн үзэсгэлэнтэй муж далайн эргээр аялна. Мартагдашгүй аялал байх болно. Хэрвээ та Тайланд улсыг зорих гэж байгаа бол Бадарчин Аялаажавын Товчооноос энэ хөтөлбөрийг л санал болгох байв.

 

Аялалын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Пүкет – Краби – Бангкок – Улаанбаатар

Хугацаа: 8 өдөр

Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 15 аялагч + аяллын ахлагч

 

Аяллын үнэ, нөхцөл:     1,900,000 төгрөг/хүний (10-14 аялагч) + нислэг
1,800,000 төгрөг/хүний (15-20 аялагч) + нислэг
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 390,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ:2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

Аяллын үнэд орсон зүйлс: Бангкокт 4 одтой, Пүкет Крабид 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүд, далайн паркуудын аялал тасалбар, аяллын даатгал, Бангкок – Пүкет, Краби – Бангкок дотоодын нислэг, Пүкет – Краби усан онгоцны тасалбар

Аяллын үнэд ороогүй зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар МИАТ нислэг (хамгийн хямд билет 1,650,000 төг/хүний)



: Бангкок хотПүкет аралКраби муж

: Тайланд улс. Пүкет арал. Далай дээр шүхрээр явсан ньТайланд улс. Пүкет арал. Усны мотоцикл уналааТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн үзэгдэх байдалТайланд улс. Краби муж. Пра Нан далайн эрэгТайланд улс. Краби муж. Сармагчингаар наргил модны самар хураалгуулж байнаТайланд улс. Краби муж. Халуун орны ширэнгэн ойн аялалТайланд улс. Пукет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяак завин дээр. 1 – р хэсэгТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Каяк завьтай усан онгоцТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Медуза нялцгай биетэнТайланд улс. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал. Нэгэн сайхан жижиг эрэгПүкет арал. Пан На далайн хүрээлэн. Жижиг гоё далайн эрэгт очсоонТайланд улс. Пүкет арал. Усан онгоцны танилцуулгаТайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Их ордон: төрийн их ордоны өмнөТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн өмнөТайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуур

 

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – БАНГКОК.

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний OM701 нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкок хотын Суварнабум нисэх онгоцны буудалд 21:55 цагт газардана. Хил гааль гараад зочид буудалдаа хүргүүлж амрана.

 

УДААХЬ ӨДӨР. БАНГКОК ХОТ. Хотын аялал.

Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/  

 

ГУТГААР ӨДӨР. БАНГКОК – ПҮКЕТ. Патонг далайн эрэгт амрах

Өглөөний цайны дараа бид нисэх буудал рүү хүргүүлээд орорн нутгийн нислэгээр Пукет хот руу ниснэ. 1.30 минутын дараа Пукетын онгоцны буудалд газардаж зочид буудал руугаа хүргүүлээд үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach)  очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том  Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

ДӨТГӨӨР ӨДӨР. ПҮКЕТ АРАЛ. Пан На далайн хүрээлэнгийн аялал.

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.  /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

ТАВДУГААР ӨДӨР. ПҮКЕТ – КРАБИ. Ралай далайн хойг.

Өглөө эрт усан онгоцоор Пүкетээс Краби муж руу явна. Андаманы тэнгисээр аялна. Крабид ирээд зочид буудалдаа бууна. Үдээс хойш бид Краби эрэг болон арлуудаар нь аялна. Эхлээд бид мөнх ногоон модод, 3 талаараа цагаан элс эрэг, бүлээн тунгалаг устай Ралай хойгыг үзнэ. Дараа нь байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаа арал үзэсгэлэнт Хон арлууд далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд алдарт Пода- үзнэ. Зочид буудал: …… /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

ЗУРГААДУГААД ӨДӨР. КРАБИ МУЖ. 4 арлын аялал

Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Эргээс холгүйхэн орших Андаманы тэнгэсийн өчүүхэн 4 арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа завиар 4 арлыг зорин явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

ДОЛООДУГААР ӨДӨР. КРАБИ – БАНГКОК. Худалдаа наймаа

Өнөөдөр Крабигаас Бангкок хот руу ниснэ. Бангкокт буугаад худалдаа наймаа хийнэ. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. /өглөөний цай/

 

НАЙМДУГААР ӨДӨР. БАНГКОК – УЛААНБААТАР

Бид Бангкокын нисэх онгоцны буудал Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг 22:55 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Чингис хаан нисэх онгоцны буудалд 06:05 цагт газардана.  /өглөөний цай/



Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.

 

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

 БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХБАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

 

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхКУСТОГИЙН БАГИЙНХАН
ДараахьКАМПУЧ АНХДАГЧ ХӨТӨЛБӨР