Нислэг: Туркиш эйрлайнс хуваарьт нислэг
Улирал: 2021-2022

11 сард Монголоос Турк явах зорчигчдын эрэлт хэрэгцээ их байсан тул Туркиш Эйрлайнсаас нэмэлт нэг нислэг гаргасан ба манай аяллын товчоо үүнд тохируулан дараахь хөтөлбөрийг таньд санал болгож байна. 11 сард Турк явах гээд билет олдоогүй хүмүүс наашаа хандана уу?

✅ 6 өдрийн хөтөлбөртэй аялал
✅ 5 одтой зочид буудал

Аяллын чиглэл: Улаанбаатар – Стамбул – Анталья – Памуккале – Стамбул – Улаанбаатар
Аяллын хугацаа: 6 өдөр/5 шөнө
Аяллын хуваарь: 29/XI – 04/XII

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Стамбул – Анталья.
Улаанбаатар хотоос 08:45 цагт /Монгол улсын цаг/Turkish Airlines нислэгээр Турк улсын Истанбул хот руу ниснэ. Нислэгээс 2 цагын өмнө онгоцны буудалд ирсэн байх. Туркийн цагаар өдрийн 12:40 цагт Истанбул хотод бууна. /Турк улсын цагаар/16:10 цагт Истанбул хотоос турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох  Анталья руу ниснэ. /Турк улсын цаг/ 17:20 цагт Антальяд буун хилээр нэвтэрсний дараа турк дахь хөтөч, зохион байгуулагч нар тосон хүлээн авч зочид буудалдаа очин бүртгэлээ хийлгэн амарна. /Турк улсын цаг/ Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.

Жич: 11 сараас эхлэн өвлийн хуваарьт шилжиж далайн эрэг явах мини-автобус болон далайн эрэг дээрх бар хаагддаг.

хоол хүнсний үйлчилгээ: өдөр, орой
зочид буудал: Sensitive premium hotel

Удаах өдөр. Анталья – Памуккале. Үнэд эдлэлийн дэлгүүр, дарсны үйлдвэр, харуун рашаан
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:00-д Денизле хотод байрлах Памуккале-руу чиглэн автобусаар аялна. Анталья хотоос гарахын өмнө зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. Памуккалед ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Аяллын хөтөлбөрт багтсан сонирхолтой зүйлийн нэг бол Туркд “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус таван одтой буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейн байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: Adempira termal & spa hotel

Гутгаар өдөр. Памуккале: Ромын эзэнт гүрний үеийн дурсгалт газрууд, Клеопатра хатны халуун рашаан гэх мэт
Энэ өдөр агаарын бөмбөлөгөөр аялахаар захиалга өгсөн аялагчид өглөө эрт 05:00 цагт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Аялагчид агаарын бөмбөлөгөөр хөөрч аялсны дараа буудалдаа ирж өглөөний цайгаа уух юм. /Тусгай автобусаар үйлчилнэ/
Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно. / Хөнжил даавуу, дэр / Денизли хот нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Оройн хоол буудалдаа иднэ.
Анхаарах зүйлс: Агаарын бөмбөлөгийн үнэ – 100 ам.доллар/Мөн Клеопатра хатны рашаанд орох бол 13 ам.долларын төлбөртэй.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: Adempira termal & spa hotel

Дөтгөөр өдөр. Памуккале – Анталья. Үслэг эдлэлийн дэлгүүр, амралт
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд тогтсон цагт цуглараад Анталья хотын зүг хөдлөнө. Анталья хотод ирэн турк савхин болон үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүрээр зочлоно. Дэлгүүрийн дараа бид 3 хоногийн турш байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн буудалаа ирж өдрийн хоолоо идсэний дараа өрөөгөө хүлээн авч амарна. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Зочид буудалд буфет хоол болон уух зүйлс бүгд үнэгүй.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: IC SANTAI family resort hotel

Тавдугаар өдөр. Анталья: Ромын эзэнт гүрний суурин, Дуден хүрхрээ, Shopping
Өглөөний цайны дараа бид Анталья хотын алдарт эртний Сидэ хотруу хөдлөн, Ромын эзэнт гүрний үеийн хуучин хот болон Аполло сүмийн туурийг үзнэ. Өдрийн хоолоо буудалдаа буцан ирж идсэний дараа бид Анталья хотын аялал хийх ба Анталья хотын төвд байрлах Дуден хүрхрээг үзэж сонирхоно. Үүний дараа бид Анталья хотын хамгийн том дэлгүүр болох Mall of Antalya – руу очин худалдан авалт хийнэ. Дэлгүүрийн дараа буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр, орой
зочид буудал: IC SANTAI family resort hotel

Зургаадугаар өдөр. Анталья – Стамбул – Улаанбаатар
Өглөө, өдрийн хоолоо зочид буудалдаа идсэний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Анталья хотын онгоцны буудал хүргүүлнэ. Онгоцны буудал явах замдаа Турк улсын алдарт Сорбэт чихрийн үйлдвэр дэлгүүрээр зочилно. Анталья хотын олон улсын онгоцны буудлаас бид бүхэн 12:20 Истанбул хотын зүг ниснэ. Туркийн цагаар 13:30 цагт истанбул хотод бууна. Истанбул хотоос 18:20 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ. 07:15 д Чингис хаан олон улсын нисэх буудалд бууна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөө, өдөр

Аяллын үнэ: 3,990,000 төг/том хүн
Хүүхдийн үнэ: 0-1 нас: 450,000 төг, 2-11 нас: 3,790,000 төг

Аяллын зардалд багтсан: Улаанбаатар-Истанбул 2 талын нислэгийн тийз, зочид буудлын зардал, аяллын турш үйлчлэх унааны зардал, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, уух зүйлс (all inclusive), үзвэр үйлчилгээний төлбөр, хөтөч орчуулагч, гадаад аяллын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө. Замд идэх хоол болон  /Истанбулын өдрийн хоол/Хөтөч, жолоочийн гарын мөнгө, шоппинг хийх мөнгөМонгол болон Турк дахь ПСР шинжилгээний төлбөр

Анхаарах зүйлс:

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан,  садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг  нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 10 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аялагчид аяллын гэрээ болон аяллын хөтөлбөртэйгээ танилцаж гарын үсэг зурсан байх. Хэрэвээ гарын үсэг зураагүй тохиолдолд аялалд эрсдэл гарвал компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
  • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя. Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан  тохиолдолд  бид хариуцахгүй болохыг анхаарна уу
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аялалын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу 
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу.
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт гарсан тохиолдолод манай компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Мөн эдгээр тохиолдолд гарсан зардал, эрсдэлийг бид хариуцахгүй болно. 
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс  хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх. 
ӨмнөхКИРГИЗ АЯЛАЛ: Бишкек хот, Иссык Куль нуур (5 өдөр)
ДараахьТАЙЛАНДЫ АЯЛАЛ: Бангкок, Патая + Бүтэн биеийн шинжилгээ