🇹🇭 ТАЙЛАНДАД ШОППИНГ хийцгээе. Шоппингийн диваажин БАНГКОК хот руу ШУУД нислэг хийгдэж байгаатай холбоотойгоор дэлгүүр хэсэх аяллаа санал болгож байна. Энэ аялал зөвхөн нэг удаа л зохион байгуулагдана.

Нислэг: Аэро Монголиа чартер нислэг
Улирал: 2021-2022

Тайланд бол шоппингийн диваажин. Тайланд бараа чанартай бөгөөд хямд. Дэлхийн шилдэг брэндүүдээс авахуулаад зүсэн зүйлийн бараа таваартай Бангкок хотод тавхайгаа эргэтэл шоппинг хийгээд Паттая хотод алжаалаа тайлан амраарай. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төвтэй ойрхон шоппинг хийхэд тохиромжтой зочид буудлыг таньд бэлдсэн байна. Мөн та шөнийн захуудаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно.

✅ 8 өдрийн аялал
✅ Бангкокт 4 од, Паттаяд 3 одтой, худалдааны дүүрэгт байралсан зочид буудлууд
✅ Паттаяд далайн эрэгт тухлан амрах цагтай
✅ 50000$ үнэлгээтэй КОВИД19-ийн эм, эмчилгээний зардал багтсан даатгал
✅ Тайландад өгөх 1 удаагийн PCR шинжилгээний үнэ орсон
✅ Thailand Pass – Тайландад нэвтрэх зөвшөөрөл үйлчилгээнд багтсан
✅ Хүсвэл та аяллын зээлэнд хамрагдаж аялах боломжтой

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Патая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь: 25/XI – 02/XII

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок. 
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: оройн хоол
зочид буудал: Novotel Bangkok Platinum Pratunam

Удаах өдөр.  Бангкок хот. Шоппинг.
Шоппинг хийх өдөр

хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: 

Гутгаар өдөр. Бангкок. Shopping   
Өнөөдөр шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно.

хоол: өглөөний цай
зочид буудал: 

Дөтгөөр өдөр. Бангкок – Патая. Чөлөөт өдөр.
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Далайн эргийн 3 одтой зочид буудалд бид өнөөдөр бууна.

хоол: өглөөний цай
зочид буудал: 

Тавдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: 

Тавдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр буюу шоппинг
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа амарч болно. Мөн зочид буудлынхаа бассайнд амарч болно. Хөтөчтэйгээ зөвлөлдөж өөр төрлийн аяллуудад явах боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: 

Зургаадугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр буюу шоппинг.
Чөлөөт өдөр. Та өнөөдөр өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлэх боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: 

Долоодугаар өдөр. Паттая. Чөлөөт өдөр буюу шоппинг.
Чөлөөт өдөр.

хоол: өглөөний цай
зочид буудал: 

Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар.
Өглөөний цайны дараа бид Паттая хотоос Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. 

хоол: өглөөний цай

Аяллын үнэ:

Том хүн: 3’790’000 төг
Хүүхдийн үнэ:

0-1 нас: 450,000 төг
2-9 нас: 3,290,000 төг (тусдаа оргүй)
9-11 нас: 3,490,000 төг (тусдаа ортой)

Дан нислэгийн тийз (2 талын): 2’990’000 төг/том хүн, хүүхэд

 Та мөн аяллын зээлэнд хамрагдах боломжтой.

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз
  • Бангкокт 4 одтой зочид буудал
  • Паттаяд 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө
  • аяллын унаа
  • хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Ковидын үеийн аяллын шаардлага:

 Вакцины 2 тунгаа хийлгээд 14 хоносон байх
 Аяллын өдрөөс 21 хоног дотор өөр улс руу аялаагүй байх

Та бүхэн Тайландын хамгийн шилдэг аяллын хөтөлбөрөөр аялж, далайн эргийн буудалд байрлаж алжаалаа тайлан амраарай

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

баруун солгойгүй аялуулах – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО

ӨмнөхТАЙЛАНДЫ АЯЛАЛ: Бангкок, Патая + Бүтэн биеийн шинжилгээ
ДараахьТАЙЛАНДЫН АЯЛАЛ: Бангкок, Патая – Хабрид багц