Аялаажав: За тэгэхээр ийм шүү. Пүкет бол Тайланд улсын хамгийн том арал юм. Энэтхэгийн далайн Андаманы тэнгисийн энэ арал цемент мэт нарийн ширхэгтэй цагаан элстэй эргүүд, өндөр дал модод, бүлээн устай далайн ус, сонирхолтой үзмэрүүдтэй жижиг арлууд зэргээрээ хүн амьтны сэтгэлийг татдаг. Дээр нь хөдөлмөрч Тай ард түмний бүтээн байгуулсан гоё тансаг зочид буудлууд, гарамгай үйлчилгээ нэмэгдээд жуулчин гийчдыг соронзон мэт татдаг. МИАТ компаний нислэг 6 цаг үргэлжлэх ба визгүй. Манай товчооны зүгээс онгоцны билетийг нь аваад өгнө. Буудлыг нь таны төсөвт тохируулаад захиад өгнө. Буухад чинь онгоцны буудлаас тосоод өгнө. Газар дээр нь болон онлайнаар зөвлөөд өгнө. Тэгээд өөрсдөө сайхан амарчдаг тийм л чөлөөт аялал юм.

Нислэг: МИАТ компани хуваарьт нислэг
Улирал: 2023 – 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь: 

Аяллын кодАяллын өдрүүдХугацааТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа нэмэлт ортой
(5-11 нас)
Хүүхэд тусдаа оргүй
(2-4 нас)
Пүкет1XII/14 – XII/218 өдөр4,090,000₮3,090,000₮2,490,000₮
Пүкет2XII/21 – XII/288 өдөр4,690,000₮3,190,000₮2,590,000₮
Пүкет3XII/31 – I/078 өдөр5,190,000₮3,490,000₮2,990,000₮
Пүкет4I/09 – I/168 өдөр4,690,000₮3,190,000₮2,590,000₮
Пүкет5I/14 – I/218 өдөр4,690,000₮3,190,000₮2,590,000₮
Пүкет6I/16 – I/238 өдөр4,690,000₮3,190,000₮2,590,000₮
Пүкет7I/25 – II/018 өдөр4,690,000₮3,190,000₮2,590,000₮
Пүкет8II/01 – II/088 өдөр4,190,000₮3,190,000₮2,590,000₮
Пүкет9II/08 – II/158 өдөр4,590,000₮3,290,000₮2,690,000₮

Нислэгийн цаг мэдээлэл: 

Улаанбаатар – Пүкет: 10:40 – 16:45
Пүкет – Улаанбаатар: 18:00 – 01:50+1

Facebook гэрэл зураг: Пукет
Youtube бичлэгүүд: Далай дээр шүхрээр явахТай гудамжны хоолЧоа Прая мөрнөөр завиар аялахПан На далайн хүрээлэн рүү явж байгаа ньПан На далайн хүрээлэндСарьсан багваахайн агуйдЖеймс Бонд аралд ирлээЖеймс Бонд аралПан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаарПан На далайн хүрээлэндПан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа ньПи Пи арал руу явж байгаа ньПи Пи аралд

Эхний өдөр. Улаанбаатар – Пүкет

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын олон улсын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ.

Удаах өдөр – Долоодугаар өдөр. Чөлөөт өдрүүд

Эдгээр өдрүүд нь чөлөөт өдөр юм. Таньд дараахь байдлаар аялал амралтаа төлөвлөхийг санал болгож байна. Манай товчооны зүгээс бүгдийг сайхан зөвлөөд хэлээд өгнө. Маш амархан.

Удаах өдөр: Далайн эрэгт амрах
Гутгаар өдөр: Пан На далайн хүрээлэнгийн аялалд явах
Дөтгөөр өдөр: Далайн эрэгт амрах
Тавдугаар өдөр: Пи Пи далайн хүрээлэнгийн аялалд явах
Зургаадугаар өдөр: Заан унах, Пүкет арлын өөр аяллуудад явах
Долоодугаар өдөр: Шоппинг хийх

Наймдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар

Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Том хүн (12-оос дээш нас): 4,690,000 төг
Хүүхэд тусдаа ортой (4-12 нас): 4,390,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (2-4 нас): 4,190,000 төг
Нярай (02-оос доош): үнэгүй

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Пүкетэд 4 одтой зочид буудлын люкс өрөө, Пүкетийн нисэх буудлаас тосож авах гаргаж өгөх тээврийн үйлчилгээ, өглөөний цай, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: Өдөр, оройн хоол, Пүкетийн аяллын хөтөлбөр, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Зочид буудлын талаарх мэдээлэл

Patong Resort Hotel ****

Пүкетийн хамгийн том Жанселон худалдааны төвийн яг урд талд байралдаг. Тус резортын баруун хаалгаар Патонг далайн эрэг рүү шууд гарна. Хойд хаалгаар нь шоуны гудамж Бангла руу гардаг. Зүүн хаалга нь Жанселон худалдааны төв рүү гардаг. Дотроо 2 том бассайнтай. Booking.com дээр үнэлгээ нь маш сайн буюу 8.4 үнэлгээтэй байдаг. Үнийн хувьд маш боломжын үнэтэй.

ӨмнөхМалайзын аялал: ЭНЭТХЭГИЙН ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙН ХАЯНД. Куала Лумпур – Лангкави (8 өдөр) Солонгосоор дамжин явах
ДараахьВьетнамын аялал: ХО ШИ МИН – ФУ КУОК (14 өдөр)