Нислэг: Азиана эйрлайнс хуваарьт нислэг
Улирал: 2022

МИАТ болон Аэро Монголиа компаниудын Бангкок чиглэлийн нислэгүүд зогсож байгаа тул энэхүү хөтөлбөрийг таньд санал болгож байна. Та энэхүү аяллаар Солонгосын Инчион олон улсын нисэх буудлаар дамжин Тайландын нийслэл Бангкок хот руу Улаанбаатар хотоос нисэх юм. Шууд нислэгүүд эхлэхээс өмнө аялагчид голцуу ингэж аялж байсан ба Тайландын аяллын 2010 оны үеийн уламжлалт зохион байгуулалт юм.

  • 8 өдрийн хөтөлбөртэй аялал
  • Инчионы олон улсын нисэх буудалд шоппинг хийх боломж
  • Солонгосын тав тухтай нислэгээр аялах
  • 50000$ үнэлгээтэй КОВИД19-ийн эм, эмчилгээний зардал багтсан даатгал
  • Тайландад өгөх 2 удаагийн PCR шинжилгээний үнэ орсон
  • Thailand Pass – Тайландад нэвтрэх зөвшөөрөл орсон үнэ

Аяллын чиглэл: Улаанбаатар – Инчион – Бангкок – Паттая – Бангкок – Инчион – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь:

✈️ 11/II – 18/II
✈️ 18/II – 25/II
✈️ 25/II – 04/III
✈️ 04/III – 11/III
✈️ 11/III – 18/III
✈️ 18/III – 25/III

Нислэгийн мэдээлэл:

OZ568 UBNICN 13:00 17:10
OZ741 ICNBKK 18:50 22:45
OZ742 BKKICN 00:05 07:05
OZ567 ICNUBN 08:50 11:30

Гэрэл зураг: БангкокПатая
Бичлэг: Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордонПатая – Mатрын тоглолт, Барын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок. 
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Инчион нисэх онгоцны буудал руу зална. Таны түр саатах зогсоол Инчионы нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, WiFi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Өдрийн хоолны дараа дараагийн нислэгээр Тайланд улсыг зорино. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: боолтын оройн хоол
зочид буудал: Novotel Bangkok on Siam Square

Удаах өдөр.  Бангкок хот. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Novotel Bangkok on Siam Square

Гутгаар өдөр. Бангкок хот. Худалдаа наймаа
Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно.

хоол: өглөөний цай
зочид буудал: Novotel Bangkok on Siam Square

Дөтгөөр өдөр.  Бангкок – Патая.  
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ. Оройн хоолоо тус цэцэрлэгт хүрээлэнд олон улсын буффет хоол зооглоод буудалдаа очиж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pullman Pattaya Hotel G

Тавдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: Pullman Pattaya Hotel G

Зургаадугаар өдөр. Патая хот. Шүрэн арлын аялал 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. 

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pullman Pattaya Hotel G

Долоодугаар өдөр. Сиам Парк. Паттая – Улаанбаатар.
Өглөөний цайны дараа бид Бангкок хот руу хөдлөх ба Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Дараа нь бид Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно. Орой нь бид Суварнабумд хүргүүлж хил гарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Наймдугаар өдөр. Бангкок – Инчион – Улаанбаатар
Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Өглөө Инчионд газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй. Дараагийн нислэгээр Улаанбаатар хотод газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.

Аяллын үнэ:

Том хүн: 4,790,000 төг
Хүүхэд: 4,290,000 төг тусдаа ортой
Хүүхэд: 3,890,000 төг тусдаа оргүй
Нярай: 690,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Инчион – Бангкок – Инчион – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

  • Хэрвээ аяллын баг тогтоосон тооны аялагчдаа хүрэхгүй бол Монголоос аяллын ахлагч цуг явахгүй байж болно. Тайландад тайланд хөтөч тосож аваад бүх аяллыг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх болно. Утсаар аялагч нарт зааварчилгаа өгөх ба үзмэрүүдийн тайлбарыг ауди хэлбэрээр аялагч нарт өгөх юм. Цахим хөтөч томилон ажиллуулах болно.

Та бүхэн Тайландын хамгийн шилдэг аяллын хөтөлбөрөөр аялж, далайн эргийн буудалд байрлаж алжаалаа тайлан амраарай

Ковидын үеийн аяллын шаардлага:

  • Вакцины 2 тунгаа хийлгээд 14 хоносон байх
  • Аяллын өдрөөс 21 хоног дотор өөр улс руу аялаагүй байх

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchinlike, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхХОЁР S (Инчион эсвэл Хонг Конгоор)
ДараахьДӨРВӨН S (Инчион эсвэл Хонг Конгоор)