Энэ аяллын хамгийн гол газар бол Краби муж юм. Краби бол Тайланд улсын хамгийн үзэсгэлэнт хэсэг бөгөөд төсөөлж болохуйц хамгийн гайхалтай байгаль, олон километр үргэлжилсэн үзэсгэлэнтэй цагаан элст аран шарлагын газар, ширэнгэн ой, ойролцоох 200 гаруй арлуудтай муж юм. Краби мужын Рэйлай далайн эрэг бол Азийн шилдэг далайн эрэг юм. Олон эх сурвалжууд уг эргийг зүй ёсны шилдэг эрэгт оруулж тооцсон байдаг. Магадгүй та google search дээр Asia best beaches гэж хайж үзэж болох юм. Дашрамд хэлэхэд Монголчууд бидний түмнээрээ очдог Пүкет арлын аль ч далайн эрэг Ази тивийн шилдэг далайн эргүүдэд багтаж чадаагүй байдгийг мэдэхэд илүүдэхгүй юм. Бадарчин Аялаажавын Товчоо нь Краби мужид анхны грүпп аялагч нарыг 2019 оны II сард аваачиж байв.

Харин үлдсэн хоёр газар болох Бангкок хот болон Паттая хотууд нь монголчууд бидний олон жил аялсан сайн мэддэг газрууд. Тайланд явж үзсэн монгол аялагч нар болгон эдгээр хотуудаар ханатлаа аялсан байдаг. Бангкок эдийн засаг улс төрийн нийслэл ба түүх, соёлын түм буман үзмэртэй газар юм. Харин Паттая нь далайн эргийн амралт зугаа цэнгэлийн хот ба (манайхаар Тэрэлж гэсэн үг) тэнд газар газрын шоучин буянгууд цугладаг. Гэхдээ энэ дэлхийн хаана ч үзэхгүй алдарт зөвхөн Тайландын хэв маягийн насанд хүрэгчдийн шоунууд болдог бас л пижигнэж байдаг газар юм.

Бадарчин Аялаажав
Бадарчин Аялаажав Тайланд улсын Краби мужид
Бадарчин Аялаажав нь Гана ахтай хамт Тайланд улсын Краби мужид 2018 он

Нислэг: МИАТ хуваарьт нислэг болон Тайландын дотоодын хуваарьт нислэг
Улирал: 2022-2023

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Краби – Паттая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь: XI/12 – XI/19

Нислэгийн цаг мэдээлэл: Аялал Бангкок хотод очихдоо МИАТ компаний хуваарьт нислэгээр очих ба Бангкок хотоос Краби муж руу нисэхдээ Тайланд улсын дотоодын хуваарьт нислэгээр нисэх юм.

Улаанбаатар – Бангкок: 10:00 – 17:30
Бангкок – Краби:
Краби – Бангкок:
Бангкок – Улаанбаатар: 20:50 – 04:10 (дараагийн өдрийн)

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок.
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 1000 цагт хөөрч Тайланд улсын Суварнабум олон улсын онгоцны буудалд 1730 цагт газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: оройн хоол
зочид буудалNovotel Bangkok on Siam Square

Удаах өдөр.  Бангкок хот. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудалNovotel Bangkok on Siam Square

Гутгаар өдөр. Бангкок – Краби. Краби: Ралай далайн эрэг
Өглөөний цайны дараа бид нисэх буудал рүү хүргүүлээд орон нутгийн нислэгээр Краби хот руу ниснэ. Крабид ирээд зочид буудалдаа бууна. Үдээс хойш бид Краби эрэг болон арлуудаар нь аялна. Эхлээд бид мөнх ногоон модод, 3 талаараа цагаан элс эрэг, бүлээн тунгалаг устай Ралай далайн эргийн (Railay beach) аяллаа хийнэ.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудалNovotel Bangkok on Siam Square

Дөтгөөр өдөр. Краби: Дөрвөн арлын аялал
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Эргээс холгүйхэн орших Андаманы тэнгэсийн өчүүхэн 4 арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа завиар 4 арлыг зорин явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. 

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал

Тавдугаар өдөр. Краби: Хонг арлын аялал.
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан арлууд бүхий үзэсгэлэнт Хонг (Koh Hong) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Уг аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал

Зургаадугаар өдөр. Краби – Бангкок. Бангкок – Паттая.
Өглөөний цайны дараа бид Крабигаас Бангкок хот руу ниснэ. Нислэг 1,5 цаг үргэлжлэнэ. Бангкокт газардсаны дараа бид Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид матрын аж ахуй (Crocodile farm) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Та өнөөдөр заан унаж эсвэл хушуугаар нь өргүүлж зургаа авахуулж болно. Авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзээд өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурханы дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийгээд буудалдаа хүргүүлэн амарна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал

Долоодугаар өдөр. Паттая хот: Шоппинг.
Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Бид Terminal 21 shopping center – Хамгийн том худалдааны төв, Central Festival – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Pattaya Night Bazaar – Паттая шөнийн зах

хоол: өглөөний цай
зочид буудал

Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар.
Бид Бангкокын нисэх онгоцны буудал Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг 20:50 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Чингис хаан нисэх онгоцны буудалд 04:10 цагт газардана. 

хоол: өглөөний цай

ӨмнөхТУРКИЙН АЯЛАЛ: Анталья – Памуккале – Каппадоки (8 өдөр) Бишкекээр дамжин явах хувилбар
ДараахьОн цагийн хэлхээс