Аялаажав: За тэгэхээр ийм шүү. 2010 оноос бид Пүкет явж эхэлсэн. Пүкет бол Тайланд улсын хамгийн их аялал жуулчлал хөгжсөн арал юм. Андаманы сувд гэгддэг газар. Ер нь тус улсын хамгийн том арал. За энэ арал руу монголчууд маань нилээд явцгаасан. Хөвөн зөөлөн элсэн эрэг, дал модод, үзэсгэлэнтэй жижиг арлууд болон түүний сонирхолтой аяллууд уг арлыг халуун орны диваажин болгосон. Дээр нь Тайчуудын гайхалтай үйлчилгээ, сайн зочид буудлууд гэх мэт нэгдээд уг арлыг аялал жуулчлалын нэгэн шилдэг зорих газар болгожээ. МИАТ компаний шууд нислэгээр 6 цаг нисээд л бууна. Визгүй. Ер нь л жаргалын газар даа.
Нислэг: Спринг эйрлайнс компани хуваарьт нислэг
Улирал: 2026-2027
Чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Хуваарь ба үнэ:
| Бүртгэл | Тийзний хугацаа | Дан тийзний үнэ | Зочид буудлын үнэ | Хөтөлбөрийн үнэ том хүн | Хүүхэд ортой | Хүүхэд оргүй |
|---|---|---|---|---|---|---|
| бүртгэж байна… | 12 сарын 22 – 12 сарын 29 | 3,890,000₮ | 1,680,000₮ | 890,000₮ | Нислэг + зочид буудал + 820,000₮ | Нислэг + 820,000₮ |
| бүртгэж байна… | 12 сарын 29 – 01 сарын 05 | 4,890,000₮ | 1,780,000₮ | 890,000₮ | Нислэг + зочид буудал + 820,000₮ | Нислэг + 820,000₮ |
| бүртгэж байна… | 01 сарын 05 – 01 сарын 12 | 3,890,000₮ | 1,680,000₮ | 890,000₮ | Нислэг + зочид буудал + 820,000₮ | Нислэг + 820,000₮ |
- Hярай хүүхэд (2 ой хүрээгүй): 690,000₮
- Өрөөнд ганцаар орох тохиолдолд: 1,290,000₮
Нислэгийн цаг мэдээлэл:
Улаанбаатар – Шанхай : 9C7058(13:00-16:45)
Шанхай – Пүкет: 9C8521 (08:30-13:15)
Пүкет – Шанхай : 9C8522 (14:15-20:05)
Шанхай – Улаанбаатар : 9C7057 (08:10-12:00)
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Шанхай
Аяллын эхний өдөр бид таныг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд товлосон цагт хүлээн авч, группээрээ цуглан нислэгийн бүртгэлээ хийлгэнэ. Ачаа тээшээ өгч, хил гаалийн шалгалтаар нэвтэрсний дараа БНХАУ-ын Шанхай хотыг зорин аялалдаа гарна.
✈️ УЛААНБААТАР – ШАНХАЙ
Улаанбаатараас Spring Airlines компанийн 9C7058 нислэгээр 13:00 цагт хөөрч, орон нутгийн цагаар 16:45 цагт Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд (Shanghai Pudong International Airport) газардна.
🇨🇳 ШАНХАЙ ХОТОД ТАВТАЙ МОРИЛ
Нисэх онгоцноос буусны дараа БНХАУ-ын хил, гаалийн шалгалтаар нэвтэрч, ачаа тээшээ хүлээн авна. Нисэх буудлын гарах хэсэгт орон нутгийн төлөөлөгч тосон авч, урьдчилан бэлтгэсэн унаагаар зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр Шанхай хотод аяллын тусгай хөтөлбөргүй бөгөөд дараагийн өдрийн нислэгт зориулсан дамжин өнгөрөх 1 шөнийн байрлалт байна.
✈️ Нислэг: 9C7058 — Улаанбаатар 13:00 → Шанхай 16:45
🚌 Үйлчилгээ: Пудун нисэх буудал → Зочид буудлын тосох, хүргэх үйлчилгээ
🏨 Байрлах: Шанхай хот, зочид буудал
Буудал: Shanghai Pudong Rezen Huating Hotel эсвэл ижил түвшин




Удаах өдөр. Шанхай – Пүкет
- Өглөө эрт зочид буудлаасаа гарч, Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирнэ. Нислэгийн бүртгэлээ хийлгэж, хил гаалийн шалгалтаар нэвтэрсний дараа Тайландын алдарт амралтын бүс болох Пүкет арлыг зорин аяллаа үргэлжлүүлнэ.
- ✈️ ШАНХАЙ – ПҮКЕТ
- Шанхайгаас Spring Airlines компанийн 9C8521 нислэгээр 08:30 цагт хөөрч, орон нутгийн цагаар 13:15 цагт Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд газардна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай




Доорхи хөтөлбөрийг санал болгоно Нислэг тийзний үнэд багтаагүй болно.
Гутгаар өдөр. Пүкет арал Хотын аялал
Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол



Дөтгөөр өдөр. Пүкет арал. Пи Пи арлын далайн аялал
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол,оройн хоол




Тавдугаар өдөр. Андаман усан парк
Өнөөдөр Пүкет арлын захад байрлах Андаман усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Андаманда Пүкет бол хуучин хотын ойролцоох асар том, шинэ усан парк бөгөөд Патонг далайн эргээс ирэхдээ Кату даваагаар давж ирдэг. Энэхүү асар парк нь 100,000 м2 талбайг хамардаг. 25 үзвэрийн газрууд, түүний дотор олон гайхалтай усан гулгуур, 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан бассайн, зүүн өмнөд Азийн хамгийн урт буюу 550 м урт хиймэл голтой.
хоолны үйлчилгээ: өглөөний цай


Зургаадугаар өдөр. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайнхүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол



Долоодугаар өдөр. ПҮКЕТ – ШАНХАЙ
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Пүкет арал дээрх аяллынхаа сүүлийн өглөөг тайван өнгөрүүлнэ. Ачаа тээш, хувийн эд зүйлсээ бүрэн шалгаж, зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд буцах нислэгтээ бэлтгэнэ.
🌴 ПҮКЕТТЭЙ БАЯРТАЙ
Товлосон цагт зочид буудлаас хөдөлж, урьдчилан бэлтгэсэн унаагаар Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлнэ.Нисэх буудалд ирсний дараа нислэгийн бүртгэлээ хийлгэж, ачаа тээшээ өгөөд Тайланд улсын хил, гаалийн шалгалтаар нэвтэрнэ.Пүкетийн номин цэнхэр далай, цагаан элсэн эрэг, үзэсгэлэнт арлууд, халуун орны байгаль, хөгжилтэй аяллуудаар дүүрэн өнгөрүүлсэн өдрүүд ийнхүү сайхан дурсамж болон үлдэнэ.
✈️ ПҮКЕТ – ШАНХАЙ
Орон нутгийн цагаар 14:15 цагт Spring Airlines компанийн 9C8522 нислэгээр Пүкетээс хөөрч, Шанхай хотыг зорино.Оройн 20:05 цагт Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа хил, гаалийн шалгалтаар нэвтэрч, ачаа тээшээ хүлээн авна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай,




Наймдугаар өдөр. Шанхай – Улаанбаатар
Пүкетийн халуун орны гайхамшигт аяллаа дуусган Шанхай хотод нэг шөнийг амарч өнгөрүүлсний дараа өнөөдөр эх орныхоо зүг хүлгийн жолоо зална.
✈️ ШАНХАЙ – УЛААНБААТАР
Өглөө нислэгийн цагт тохируулан зочид буудлаасаа гарч, унаагаар Шанхайн Пудун олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлнэ.Нисэх буудалд ирсний дараа нислэгийн бүртгэлээ хийлгэж, ачаа тээшээ өгөөд хил, гаалийн шалгалтаар нэвтэрч буцах нислэгтээ сууна.
08:10 цагт Spring Airlines компанийн 9C7057 нислэгээр Шанхай хотоос Улаанбаатарын зүг хөөрнө.
УЛААНБААТАРТ ТАВТАЙ МОРИЛ
Орон нутгийн цагаар 12:00 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний Шанхайгаар дамжин аялсан Пүкетийн 7 шөнө, 8 өдрийн аялал амжилттай өндөрлөнө.Номин цэнхэр далай, цагаан элсэн эрэг, Пи Пи болон Шүрэн арлын аялал, Пүкетийн соёлын дурсгалт газрууд, усан парк, Тайландын өвөрмөц амьдрал ахуйтай танилцсан олон сайхан мөч аяллын тань мартагдашгүй дурсамж болон үлдэх болно.
Та бүхэнд Бадарчин Аялаажавын Товчоог сонгон аялсанд баярлалаа. Дараагийн гайхалтай аяллаар дахин уулзацгаая!
хоолны үйлчилгээ: өглөөний цай



АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ҮЙЛЧИЛГЭЭ
Аяллын төлбөрт дараах үндсэн үйлчилгээ багтсан болно:
- ✈️ Улаанбаатар – Шанхай – Пүкет – Шанхай – Улаанбаатар чиглэлийн нийт нислэгийн тийз
- 🏨 Шанхай болон Пүкетэд 4–5 одтой зочид буудлын 2 ортой өрөөнд байрлах үйлчилгээ
- 🍳 Зочид буудлын өглөөний цай
- 🚌 Шанхайд тосох, хүргэх
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Дараах зардал, үйлчилгээ аяллын үндсэн үнэд багтаагүй бөгөөд аялагч өөрөө хариуцна:
- 📱 Утсаар ярих, интернэт ашиглах зэрэг холбооны зардал
- 👕 Хувцас угаалга болон зочид буудлын хувийн хэрэглээний нэмэлт үйлчилгээ
- 🛍️ Шоппинг, бэлэг дурсгал болон хувийн худалдан авалт
- 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заагаагүй хоол, уух зүйлс
- 🎟️ Хөтөлбөрөөс гадуур аялагч өөрийн хүсэлтээр сонгох нэмэлт аялал, үзвэр, шоу, зугаа цэнгэлийн үйлчилгээ
- 🌊 Чөлөөт цагаар сонгон үйлчлүүлэх усан спорт болон бусад нэмэлт үйлчилгээ
- 💆 Тай массаж болон бусад массаж, SPA үйлчилгээ
- 💵 Хөтөч, орчуулагч болон жолоочид өгөх гар цайлгах мөнгө /TIP/
- 🧳 Илүүдэл ачаа болон аялагчийн хувийн шалтгаанаас үүсэх бусад нэмэлт зардал
- 🌅Аялалын үндсэн хөтөлбөр
- 🚌Пүкет дэхь тосолт үдэлт
- 🏨Пүкет дэхь зочид буудал
- 🚌Пүкет дэхь тосолт үдэлт
- 🌅Аялалын үндсэн хөтөлбөр
Нэмэлт төлбөртэй сонголтууд
Эх хөтөлбөрт дараах үйлчилгээнүүдийг нэмэлт төлбөртэй сонголтоор дурдсан байна:
- Ladyboy show
- Нэмэлт массаж
- Жимсний хоол / fruit meal
- Heaven Bay болон бусад нэмэлт сонголт
Зочид буудлын мэдээлэл
Шанхайд: Shanghai Pudong Rezen Huating Hotel эсвэл ижил түвшний зочид буудал.
Пүкетэд: Ramada Deevana Whyndham эсвэл ижил түвшний зочид буудал.
Эцсийн зочид буудлын нэр нь баталгаажуулалтын үеийн нөхцөлөөс хамааран ижил түвшний буудлаар солигдож болно гэж эх хөтөлбөрт тэмдэглэсэн.
АЯЛАГЧДЫН АНХААРАЛД
Аялалд бүртгүүлэхээс өмнө дараах мэдээлэлтэй сайтар танилцана уу. Аяллын нөхцөл, нислэг, зочид буудал болон хөтөлбөрийн зохион байгуулалттай холбоотой зарим зүйлс тухайн аяллын өдрөөс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой.
- 🚶 Аяллын ачаалал, биеийн бэлтгэл: Энэхүү аяллын хөтөлбөрт биеийн хүчний өндөр ачаалалтай спорт, тусгай бэлтгэл шаардсан үйл ажиллагаа байхгүй. Аялагчдаас биеийн тамирын тусгай бэлтгэл шаардахгүй бөгөөд аяллын баг, хөтөчтэйгөө хамт ердийн хэмнэлээр алхаж, хөтөлбөртөө оролцоход хангалттай.
- 📋 Хөтөлбөр нь жишиг хөтөлбөр: Дээрх хөтөлбөр нь аяллын үндсэн жишиг хөтөлбөр болно. Улирлын нөхцөл, баяр ёслол болон онцгой өдрүүд, группийн аялагчдын тоо, үйлчилгээний байгууллагын тухайн үеийн нөхцөл зэргээс шалтгаалан үзвэр үйлчилгээний дараалалд бага зэрэг өөрчлөлт орж болно. Гэхдээ аяллын үндсэн агуулга, төлөвлөсөн үйлчилгээг аль болох хэвээр хадгална.
- 💵 Аяллын үнийн өөрчлөлт: Валютын ханш, нислэг, зочид буудлын үнэ, улирлын болон баярын нэмэгдэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан аяллын үнэд бага хэмжээний өөрчлөлт орох боломжтой. Иймд захиалга баталгаажуулах үеийн эцсийн үнийг аяллын менежерээс нягтална уу.
- ✈️ Нислэгийн цаг: Хөтөлбөрт нислэгийн цагийг эх хөтөлбөрт заасан хуваарийн дагуу оруулсан. Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг, хуваарь өөрчлөгдөх тохиолдолд тухайн үеийн баталгаажсан нислэгийн хуваарийг мөрдөнө.
- 🏨 Зочид буудлын нөхцөл: Хөтөлбөрт зарим зочид буудлын ард “or same level” буюу “эсвэл ижил түвшний зочид буудал” гэж тэмдэглэсэн. Иймд өрөөний хүрэлцээ болон тухайн үеийн нөхцөлөөс шалтгаалан нэр заасан буудлыг ижил түвшний өөр зочид буудлаар солих боломжтой.
- 🛏️ Нэмэлт орны нөхцөл: Нэг өрөөнд зөвхөн 1 нэмэлт ор байрлуулах боломжтой. Иймээс 3-аас олон гишүүнтэй гэр бүл аялж байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүдийн тоо, хүүхдийн нас болон зочид буудлын өрөөний нөхцөлөөс шалтгаалан нэмэлт өрөө авах шаардлага гарч болно. Гэр бүлээрээ аялах бол өрөөний зохион байгуулалтаа захиалга хийхээсээ өмнө Аялаажавын аяллын менежерээс тодруулна уу.
- 🌅 Day 5 – Sunset Viewpoint: Тавдугаар өдрийн нар жаргах үзэгдэх цэгийн хөтөлбөр нь цаг агаар тохиромжтой үед хэрэгжинэ. Цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалан уг хэсэг хэрэгжихгүй байх боломжтой.
- 🎟️ Нэмэлт төлбөртэй үйлчилгээ: Хөтөлбөрт дурдсан боловч аяллын үндсэн үнэд багтсан гэж тусгайлан заагаагүй нэмэлт сонголт, үзвэр, үйлчилгээ нь аяллын үнэд ороогүй. Аялагч өөрийн хүсэлтээр сонгон үйлчлүүлсэн тохиолдолд төлбөрөө өөрөө хариуцна.
- 💆 Тай массаж: Тай массаж нь энэхүү аяллын үндсэн үнэд багтаагүй бөгөөд аялагч хүсвэл хувийн зардлаар үйлчлүүлэх боломжтой.
📌 Тайлбар: Аяллын эцсийн хөтөлбөр, нислэгийн цаг, зочид буудал болон үнийг аялал гарахын өмнөх баталгаажсан мэдээллээр эцэслэнэ. Үзвэрүүдийн дараалал өөрчлөгдсөн ч аяллын үндсэн хөтөлбөрийг аль болох бүрэн хэрэгжүүлэхээр зохион байгуулна.








