Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2023 – 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Пүкет – Краби – Пүкет – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: ПүкетКраби-1: XII/21 – XII/28

Нислэгийн цагийн хуваарь:

Улаанбаатар – Пүкет: 10:40 – 16:45
Пүкет – Улаанбаатар: 18:00 – 01:50+1

Facebook гэрэл зураг: Пүкет, Краби

YouTube бичлэгүүд: Тайланд улс. Пүкет арал. Далай дээр шүхрээр явсан нь, Тайланд улс. Пүкет арал. Усны мотоцикл уналаа, Тайланд улс. Краби муж. Халуун орны ширэнгэн ойн аялал, Тайланд улс. Краби муж. Сармагчингаар наргил модны самар хураалгуулж байна, Тайланд улс. Краби муж. Пра Нан далайн эрэг

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр …. цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын олон улсын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд …. цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ.

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайнхүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.   

Өнөөдөр Пүкет арлын захад байрлах Андаман хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Андаманда Пүкет бол хуучин хотын ойролцоох асар том, шинэ усан парк бөгөөд Патонг далайн эргээс ирэхдээ Кату даваагаар давж ирдэг. Энэхүү асар парк нь 100,000 м2 талбайг хамардаг. 25 үзвэрийн газрууд, түүний дотор олон гайхалтай усан гулгуур, 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан бассайн, зүүн өмнөд Азийн хамгийн урт буюу 550 м урт хиймэл голтой.

Өглөө эрт усан онгоцоор Пүкетээс Краби муж руу явна. Андаманы тэнгисээр аялна. Крабид ирээд зочид буудалдаа бууна. Энэ өдөр сонголтоор заан унаж үзэж болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: 4 одтой зочид буудал

Өглөөний цайны дараа бид дэлхийд шилдэг 10 далайн эргийн нэг Релай далайн эрэг рүү явна. Дараа нь далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Эргээс холгүйхэн орших Андаманы тэнгэсийн өчүүхэн 4 арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа завиар 4 арлыг зорин явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг  таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан арлууд бүхий үзэсгэлэнт Хонг (Koh Hong) далайн хүрээлэн рүү усан онгоцоор аялна. Уг аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна.

хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: 4 одтой зочид буудал

Өнөөдөр бид Крабигаас Пүкет арал руу усан онгоцоор буцна. Зочид буудалдаа хүргүүлж амарна. Та энэ өдөр шоппинг хийж болно.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: 4 одтой зочид буудал

Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн …. цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн …. цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

хоолны үйлчилгээ: өглөөний цай

Том хүн (12-оос дээш нас): 5,490,000 төг
Хүүхэд тусдаа ортой (4-12 нас): 3,990,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (2-4 нас): 3,390,000 төг
Нярай (02-оос доош): үнэгүй

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Пүкет 4 одтой зочид буудал, Крабид 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, Пүкет – Краби – Пүкет усан онгоц тээвэр, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхАяллын даатгал
ДараахьТайландын аялал: БАНГКОК хот + ПҮКЕТ арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг