Аялаажав: Манай энэхүү хөтөлбөртэй аялал нь Тайланд улсын нийслэл Бангкок хот болон далайн эргийн амралтын Патая хотуудаар аялах аялал юм. Хоёр хот хоорондоо 120 км зайтай ба хурдны замаар шур гээд оччихдог. Тэгэхээр машинд, автобусанд цаг их алдахгүй гэсэн үг. Энэ аяллын хөтөлбөр нь монголчууд бид хамгийн их аялсан уламжлалт аяллын хөтөлбөр юм. Манай нэг аяллын баг 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Олон хүнтэй том биш тул таньд таалагдах байх. Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Нислэг: Хүннү Эйр хуваарьт нислэг
Улирал: 2026 – 2027

Аяллын чиглэл: Улаанбаатар – Паттая – Бангкок – Паттая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Нислэгийн цагийн хуваарь:

Улаанбаатар – Паттая: ?
Паттая – Улаанбаатар: ?

Аяллын хуваарь болон үнэ:

Аялал гарах өдөрАялал ирэх өдөрТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд ортой
(12-оос доош нас)
Хүүхэд оргүй
(12 – 2 нас)
Зочид буудлууд
12 сарын 1012 сарын 175,090,000 төг5,090,000 төг4,290,000 төгПаттая: Jomtien Palm Beach Hotel & Resort *****
Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****
12 сарын 1712 сарын 245,090,000 төг5,090,000 төг4,290,000 төгПаттая: Pattaya Modus Beachfront Resort *****
Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****
12 сарын 2412 сарын 315,090,000 төг5,090,000 төг4,290,000 төгПаттая: Pattaya Modus Beachfront Resort *****
Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****
12 сарын 311 сарын 075,390,000 төг5,390,000 төг4,390,000 төгПаттая: Brighton Grand Hotel Pattaya *****
Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
1 сарын 071 сарын 145,390,000 төг5,390,000 төг4,390,000 төгПаттая: Brighton Grand Hotel Pattaya *****
Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
1 сарын 141 сарын 215,390,000 төг5,390,000 төг4,390,000 төгПаттая: Brighton Grand Hotel Pattaya *****
Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
  • Өрөөнд ганцаар орох бол 1,300,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх
  • Нярай үнэгүй. Зөвхөн нислэгийн такс төлнө. Ойролцоороор ? төг

Эхний өдөр. Улаанбаатар – Паттая

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Хүннү Эйр компаний нислэгээр …. цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Паттая хотын нисэх онгоцны буудал руу зална. Паттая хотын онгоцны буудал Ю-Тапаод …. цагт газардаж хилээр нэвтрээд Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Оройн хоолоо Паттая хамгийн өндөр барилга болох Паттая цамхагийн 50 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Паттая хотыг харна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: оройн хоол

Удаах өдөр. Шүрэн арлын аялал 

Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал (Koh Larn) руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Удаах өдөр. Нон Нооч цэцэрлэгт хүрээлэн 

Өнөөдөр бид Паттая орчмын аяллаа хийнэ. Бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнг зорих ба замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж болно. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцах боломжтой.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Дөтгөөр өдөр. Усан парк

Өглөөний цайны дараа бид Рамаяна хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.

хоол: өглөөний цай, оройн хоол

Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

хоол: өглөөний цай

Зургаадугаар өдөр. Бангкок хот. Хотын аялал

Өглөөний цайны дараа бид улсын нийслэл Бангкок хотыг зорих ба хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Долоодугаар өдөр. Бангкок чөлөөт өдөр – Шоппинг

Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Тайланд бол шоппингийн диваажин. Siam Paragon – хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Indra Squire Bazaar – шөнийн зах. Зочид буудал худалдааны дүүрэгт байралсан байгаа.

хоол: өглөөний цай

Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар

Өдөр нь бид Ю-Тапаод хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг …. цагийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн …. цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

хоол: өглөөний цай

Аяллын үнэ

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкокт 5 одтой зочид буудал, Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Нэмэлт мэдээлэл

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхТУРКИЙН АЯЛАЛ: Анталья, Памуккале, Стамбул (7 өдөр)
ДараахьКИРГИЗ АЯЛАЛ: Бишкек хот, Иссык Куль нуур (5 өдөр)