Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг. Хятад улс дотор аяллын автобус
Улирал: 2023 – 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь – Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 6 өдөр / 5 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн пүрэв болон ням гараг бүр

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэгний купе

Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь

Аялагчид өглөө 07:20 цагт галт тэрэгнээс буугаад Эрээн хүргэх хил хоорондын автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын авто тээврийн товчоо дээр ирэх ба эндээс манай аяллын хөтөч тосож аван жуулчны автобусаар Жининь хотруу хөдөлнө. Энэ өдөр өдрийн хоолоо өөрсдөө авч идэх бөгөөд ойролцоогоор 4 цаг яваад зорьсон газраа ирнэ. Бид Жининь хотын 5 одтой, амралт сувлилын цогцолбор болох “Water World”-д байрлах тухлана. Уг цогцолбор нь газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саунтай, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, тоглоомын төв, жакузе зэргээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд орой хоол буфет ресторанд иднэ. Орой нь нийтийн тухтай өрөөнд амрах ба хэрэв тусдаа өрөөнд орох бол урьдчилан захиалах хэрэгтэй.

хоол: оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор

Гутгаар өдөр:  Жининь хотын аялал

Өглөө 07:00 цагаас эхлэн өглөөний цай буфет хоолонд орно. Жинин хотын аялал 08:00-08:30-н хооронд хөдөлнө. Жинин хотын хүслийн суврага дээр очно. Ванда плазад шоппинг хийгээд өдрийн хоолоо өөрсдөө хоолний газраа сонгон идэх боломжтой. 14:00 цагт ябло буюу арьс шубаний дэлгүүрт шоппинг хийнэ. 16:00-17:00 цагийн хооронд амралтын газарлуугаа хөдөлнө. 18:00 оройн хоол буфет хоол чөлөөт цаг

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор

Дөтгөөр өдөр: Жининь – Эрээн

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө. Жининь хотоос Эрээн хот 470км ба ойролцоогоор 6 цаг явж хүрдэг. Өнөөдөр үдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Aravt Suvd шинээр бариргдсан

Тавдугаар өдөр: Эрээн – Замын-Үүд

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

хоол: өглөөний цай
зочид буудал: галт тэрэгний купе

Зургаадугаар өдөр: Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй

Том хүн: 780,000 төг
Хүүхэд тусдаа оргүй ( 140см-с доош): 500,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар купе
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Жининь хотод 5 одтой зочид буудал, Эрээн хот буудалд тус бүр буудалд байрлах
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Нэмэлт мэдээлэл

  1. Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  2. Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  3. Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  4. Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
  5. Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
ӨмнөхВьетнамын аялал: ФУ КУОК арлын аялал (9 өдөр) чартер нислэг
ДараахьХятадын аялал: ХАЙНАН арлын САНЯ хотруу шууд нисэх хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хүннү Эйр