Аяллын чиглэл: Улаанбаатар – Далянь – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Баасан гараг бүр
- 6 сарын 19, 26
- 7 сарын 3, 10, 17, 24, 31
- 8 сарын 7, 14, 21, 28
Эхний өдөр. Улаанбаатар – Далянь
Орой 19:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цугларч, 22:00 цагт Хятадын үзэсгэлэнт далайн эргийн хот Далянийг зорин ниснэ. Шөнийн 00:35 цагт Далянь хотод газардахад манай аяллын хөтөч та бүхнийг угтан авч, тав тухтай зочид буудалд хүргэж байрлуулна. Өрөө бүрт аялагчдад зориулсан угталгын хөнгөн зууш бэлтгэсэн байх тул аяны алжаалаа тайлан амрах боломжтой.
Далянь хот нь Хятадын хойд хэсгийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргийн хотуудын нэг бөгөөд олон улсын худалдаа, аялал жуулчлалын чухал төв юм. “Романтик нийслэл” хэмээн алдаршсан энэхүү хот нь цэнгэг агаар, цэлмэг тэнгис, өвөрмөц хот төлөвлөлтөөрөө жуулчдын сэтгэлийг татдаг. 100 гаруй милийн урт үргэлжлэх үзэсгэлэнт эргийн шугам, далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнгүүд, гайхамшигт байгалийн тогтоц нь Далянь хотын хамгийн тод өнгө төрх болж, аялагч бүрт мартагдашгүй дурсамжийг үлдээдэг билээ.
хоол: хөнгөн зууш зочид буудал:Bohai Pearl Hotel****Nikko Hotel*****



Удаах өдөр. Далянь хотын аялал
Өглөөний цайгаа тухлан уусны дараа Далянь хотын хамгийн үзэсгэлэнт газруудаар аялах хотын аялал эхэлнэ.Эхлээд Далянь хотын далайн эргийн гайхамшигт байгалийг нэг дороос мэдрэх боломжтой Хайжиюн цэцэрлэгт хүрээлэнгээр зочилно. Цэнхэр тэнгис, ногоон байгууламж, өвөрмөц хад чулуун тогтоц хосолсон энэхүү газар нь Даляний хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг юм.Үүний дараа Европын өнгө аясыг шингээсэн, сувгууд болон тансаг барилгуудаараа алдартай Венецийн усан хотыг үзэж сонирхоно. Италийн Венец хотыг санагдуулам энэхүү үзэсгэлэнт бүс нь аялагчдын хамгийн их зураг дардаг газруудын нэг билээ.Дараа нь нутгийн иргэд болон жуулчдын хамгийн дуртай амралтын бүс болох Фүжиажуан далайн эрэгт хүрэлцэн очно. Цэвэрхэн элсэрхэг эрэг, тунгалаг ус, далайн намуухан салхи нь амарч алжаал тайлах төгс орчныг бүрдүүлдэг.Өдрийн хоолоо зооглосны дараа аяллын хамгийн хөгжилтэй хэсэг болох Discovery Kingdom Theme Park руу явна. Энд та адал явдалт галзуу хулгана, сэтгэл хөдөлгөм тоглоомууд, сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэж, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнд 19:00 цаг хүртэл тоглож, оройн тэнгэрийг гэрэлтүүлэх сүрлэг салютын гайхамшигт шоу үзүүлбэрийг үзэн мартагдашгүй дурсамж бүтээнэ.
хоол: өглөөний цай, өдрийн хоол зочид буудал:Dalian Sweetland hotel *****



Гутгаар өдөр. Далянь хот чөлөөт өдөр
07:00-10:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.Энэ өдөр аялагчдын чөлөөт өдөр байх тул та бүхэн өөрсдийн сонирхол, хүсэлдээ нийцүүлэн Далянь хотын үзэсгэлэнт газруудаар аялах, худалдаа хийх, далайн эргээр зугаалах зэрэг хөтөлбөрүүдийг хувийн зардлаар сонгон үйлчлүүлэх боломжтой.
Санал болгох нэмэлт аялал, үзвэрүүд:
Усан парк
- 7 ба түүнээс дээш нас: 350 юань
- 4–6 нас: 180 юань
Ocean World (Далайн ертөнц)
- 7 ба түүнээс дээш нас: 300 юань
- 4–6 нас: 180 юань
- 0–3 нас: Үнэгүй
Усан ертөнцийн гайхамшгийг сонирхон үзэж, төрөл бүрийн далайн амьтадтай танилцах эсвэл гэр бүл, найз нөхдийн хамт усан паркийн хөгжилтэй тоглоом, адал явдлаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх боломжтой.Орой нь зочид буудалдаа амарч, маргаашийн аялалдаа бэлтгэнэ.
хоол: өглөөний цай зочид буудал:Dalian Sweetland hotel *****



Дөтгөөр өдөр . Далянь чөлөөт өдөр
07:00-10:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.Энэ өдөр аялагчдын чөлөөт өдөр байх тул та бүхэн өөрсдийн сонирхол, хүсэлдээ нийцүүлэн Далянь хотын үзэсгэлэнт газруудаар аялах, худалдаа хийх, далайн эргээр зугаалах зэрэг хөтөлбөрүүдийг хувийн зардлаар сонгон үйлчлүүлэх боломжтой.
хоол: өглөөний цай зочид буудал:Dalian Sweetland hotel *****



Тавдугаар өдөр. Далянь-Байдэйхэ
Өглөөний цайгаа зочид буудалдаа тухлан уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, дараагийн аяллын хэсэгтээ гарна.08:49 цагт Далянь хотоос Хятадын орчин үеийн хурдны галт тэргээр хөдөлж, үзэсгэлэнт далайн эргийн амралтын бүс болох Бэйдайхэ хотыг зорин аялна. Замдаа Хятадын хот суурин газар, байгалийн үзэсгэлэнт төрхийг тольдон аялах боломжтой.12:04 цагт Бэйдайхэ хотод хүрэлцэн ирж, зочид буудалдаа бүртгүүлэн өрөөгөө хүлээн авна. Үүний дараа аяны алжаалаа тайлж амран, далайн эргийн намуухан уур амьсгалыг мэдрэн чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Бэйдайхэ нь Хятадын хамгийн алдартай далайн эргийн амралтын бүсүүдийн нэг бөгөөд цэвэр агаар, үзэсгэлэнт эрэг, тайван орчноороо дотоод, гадаадын жуулчдын дуртай аяллын чиглэл болсон газар юм.
хоол: өглөөний цай, өдрийн хоол зочид буудал:Beidaikhe Orange selection hotel*****
Зургаадугаар өдөр. Байдэйхэ- Шилэн гүүр
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бэйдайхэгийн байгалийн үзэсгэлэнт бүсүүдийн нэг болох Бинтаню уулын аялалд гарна.Уулын сүрлэг тогтоц, өтгөн ногоон ой мод, цэнгэг агаараар хүрээлэгдсэн энэхүү аялал нь байгальд ойртож, гайхамшигт үзэмжийг мэдрэх боломжийг олгоно. Мөн уулын оргил хэсэгт байрлах шилэн гүүрээр алхаж, хөл доорх хавцал, уулсын үзэсгэлэнт төрхийг тольдон сэтгэл хөдөлгөм мөчүүдийг өнгөрөөнө. Энэхүү аялал нийтдээ ойролцоогоор 90 минут үргэлжилнэ.Өдрийн турш байгалийн сайхныг мэдэрч аялсны дараа оройн хоолоо зооглоно.Орой нь аялагчдад чөлөөт цаг олгогдох бөгөөд Бэйдайхэгийн далайн эргээр зугаалах, амралтын бүсээр аялах, гэрэл гэгээтэй хотын уур амьсгалыг мэдрэх зэрэг өөрсдийн сонирхлоор цагаа өнгөрүүлэх боломжтой.
хоол: өглөөний цай, оройн хоол зочид буудал:Beidaikhe Orange selection hotel*****



Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа энэ өдөр аялагчдад чөлөөт цаг олгогдоно.Та бүхэн өөрсдийн сонирхол, хүсэлдээ нийцүүлэн Бэйдайхэ хотын үзэсгэлэнт газруудаар аялах, далайн эргээр амарч зугаалах, худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хувийн зардлаар сонгон аялж болно.
Санал болгох нэмэлт хөтөлбөрүүд:
Лертао Усан Парк
Хөгжилтэй тоглоом, усан гулсуур, гэр бүлийн амралтад зориулсан олон төрлийн үзвэртэй усан паркаар бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
- 7 ба түүнээс дээш нас: 260 юань
- 3–6 нас: 170 юань
- 0–2 нас: Үнэгүй
- Лертао Усан Парк + Далайн Аяллын Усан Онгоц
Усан паркийн хөгжилтэй мөчүүдээс гадна далайн эргээр аялж, Бэйдайхэгийн үзэсгэлэнт эргийн шугамыг усан онгоцноос тольдон харах боломжтой тусгай хөтөлбөр.
- Том хүн: 350 юань
- 3–6 нас: 300 юань
- 0–2 нас: Үнэгүй
Орой нь зочид буудалдаа буцаж ирэн амарч, далайн эргийн амралтын хотын тайван уур амьсгалыг мэдрэн чөлөөт цагаа өнгөрүүлнэ
хоол: өглөөний цай зочид буудал:Beidaikhe Orange selection hotel*****
Наймдугаар өдөр. Байдэйхэ – Улаанбаатар
Зочид буудалдаа өглөөний цайгаа тухлан уусны дараа чөлөөт цагаа өнгөрүүлж, Бэйдайхэ хотын далайн эргийн тайван уур амьсгалтай сүүлчийн мөчүүдээ мэдэрнэ.12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, эх орон руугаа буцах аялалдаа бэлтгэнэ.15:02 цагт Бэйдайхэ хотоос Хятадын орчин үеийн хурдны галт тэргээр хөдөлж, Далянь хотыг зорин аялна. Замын туршид Хятадын үзэсгэлэнт байгаль, хот суурингийн өнгө төрхийг ажиглан тав тухтай аялах боломжтой бөгөөд 18:29 цагт Далянь хотод хүрэлцэн ирнэ.Даляньд ирсний дараа хамтдаа үдэлтийн оройн зоог барьж, аяллынхаа сайхан дурсамжуудыг хуваалцан өнгөрүүлнэ. Үүний дараа нисэх буудал руу хөдөлж, бүртгэл болон хил гаалийн шалгалтаа хийнэ.Шөнийн 01:35 цагт Далянь хотоос Улаанбаатарын чиглэлд нисэж, 04:05 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсанаар далайн эргийн гайхамшигт хотуудыг хамарсан дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Бидэнтэй хамт аялсан танд баярлалаа. Дараагийн аяллаар дахин уулзацгаая!
хоол: өглөөний цай,оройн хоол
Аяллын үнэ:
| 6 сар | 5 одтой зочид буудал | |
| Том хүн (12 наснаас дээш) | 2.690.000 төг | |
| Том хүн өрөөнд ганцаар орох бол | 3.020.000 төг | |
| Өрөөнд нэмэлт ор тавих бол | 2.690.000 төг | |
| Хүүхэд тусдаа оргүй бол (02-11 нас) | 2.390.000 төг | |
| Нярай (0-02 нас) | 450,000 төг |
| 7, 8 сар | 5 одтой зочид буудал | |
| Том хүн (12 наснаас дээш) | 2.890.000төг | |
| Том хүн өрөөнд ганцаар орох бол | 3.290.000 төг | |
| Өрөөнд нэмэлт ор тавих бол | 2.890.000 төг | |
| Хүүхэд тусдаа оргүй бол (02-11 нас) | 2.390.000 төг | |
| Нярай (0-02 нас) | 450,000 төг |
Аяллын үнэнд орсон зүйлс:
- Улаанбаатар – Дальян – Улаанбаатарын онгоцны тийз
- 4 одтой зочид буудлын 2 ортой өрөө
- 3 өдрийн аяллын автобус тээврийн үйлчилгээ болон нисэх буудлаас тосох гаргаж өгөх үйлчилгээ
- 3 өдрийн аяллын хөтөч
- Аяллын хөтөлбөрт багтсан байгалийн үзэсгэлэнт газруудын эхний тасалбар
- Хоолны үйлчилгээ: Дальянд 7 өглөөний цай + 4 оройн хоол
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Аяллын хөтөч болон жолооч нарт өгөх гарын мөнгө: Хүнд өдөрт 5 ам. доллар*3 хоног=нэг хүнд 15 доллар
- Аяллын хөтөлбөрт ороогүй бусад үйлчилгээ
Дээрх аяллын хөтөлбөрт багтсан агуулга өөрчлөгдөөгүй бөгөөд тодорхой цагийн хуваарийг цаг агаарын нөхцөл байдлын дагуу тохируулах болно








