Аялаажав: Бид 2009 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн боломжын үнэтэй байгаа. 2026 оны өвлийн аяллын улиралд бид Тайланд улсын Бангкок хот болон Паттая эргийн аяллын 2 өөр багцыг хэрэглэгч аялагч нартаа зориулан санал болгож байгаа. Энэхүү багц нь илүү байгууллага болон залуучуудад зориулсан илүү боломжын үнэтэй багц байгаа юм. Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Паттая – Бангкок – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Бангкок: OM701 UBNBKK 0845 1345
Бангкок – Улаанбаатар: OM702 BKKUBN 1515 2225

Аяллын дугаарБүртгэлийн байдалАялал гарах өдөрАялал ирэх өдөрТом хүн
(12 дээш нас)
Хүүхэд ортой
(12 – 2 нас)
Хүүхэд оргүй
(12 – 2 нас)
Т-2-0суудал дууссан11 сарын 1511 сарын 223,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-1суудал дууссан11 сарын 1911 сарын 263,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-2суудал дууссан11 сарын 2612 сарын 033,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-3суудал дууссан12 сарын 0312 сарын 103,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-4суудал дууссан12 сарын 1012 сарын 173,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
T-2-Aсуудал дууссан12 сарын 1712 сарын 244,590,000 төг3,990,000 төг3,190,000 төг
T-2-Bсуудал дууссан12 сарын 2412 сарын 314,590,000 төг3,990,000 төг3,190,000 төг
Т-2-5суудал дууссан1 сарын 211 сарын 283,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-6суудал дууссан1 сарын 282 сарын 043,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-7суудал дууссан2 сарын 042 сарын 113,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-8суудал дууссан2 сарын 112 сарын 183,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-Цагаан сар 1суудал дууссан2 сарын 162 сарын 234,590,000 төг3,990,000 төг3,190,000 төг
Т-2-Цагаан сар 2суудал дууссан2 сарын 182 сарын 254,590,000 төг3,990,000 төг3,190,000 төг
Т-2-9суудал дууссан2 сарын 253 сарын 043,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
Т-2-108 суудал үлдсэн3 сарын 043 сарын 113,990,000 төг3,590,000 төг2,890,000 төг
  • Өрөөнд ганцаар орох бол 1,090,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх
  • Нярай үнэгүй. Зөвхөн МИАТ нислэгийн такс төлнө. Ойролцоороор 490,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар шууд нислэгийн билетний үнэ, Бангкокт 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, Паттаяд далайн эргийн 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө, аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: Сим карт (36,000 төгрөг), аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аяллын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ

Facebook патиарууд: БангкокПатая

Youtube бичлэгүүд: 

Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордонТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэгТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Сиам ПарктТайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуурБангкокын Сиам ПарктБангкокын Сиам Паркын усан сандТайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйдТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнөТайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэлТайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуурТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаасБангкок хотын их үдийн үзэмж өндрөөсТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харахШөнийн БангкокБангкокын энгийн нэгэн гудамжБангкокын Дрийм Ворлд паркт

Патая – Mатрын тоглолт, Барын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ#Тайланд улс, #Патая хот, Шрирача барын хүрээлэн. #Заан унавТайланд улс, Паттая хот. Шрирача барын хүрээлэн: заан унасан ньТайланд улс. Патая хот. Шүрэн арал. Далайн гүний алхалтТайланд улс, Паттая хот, Усны МотоциклТайланд улс, Паттая хот, beachТайланд улс, Паттая хот. Үдэш задгай таксигаар зугаалав. , Тайланд улс, Паттая хот. Шүрэн арал: тунгалаг усТайланд улс. Паттая хот. Шүрэн арал: салхитай өдөрТай БоксПаттая хот. “Итгэ Эсвэл Боль” төвдПаттаягийн Шоппинг Моллийн Үүдний Хүн Баримал 

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок 
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь оройн хоолоо идээд амарна. Энэ өдөр та буудлынхаа ойр орчмыг танилцаж, ойрхон газруудаар зугаалж болно. Мөн мөнгө солиулах, шорт зэрэг хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авах боломжтой. Зочид буудал доороо худалдааны төвтэй.

хоол: оройн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok

Удаах өдөр.  Бангкок хотын аялал, Сиам усан парк
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Prhaya) мөрнөөр завиар аялал хийнэ. Дараа нь Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлаж болно. Бангкокт ирсний дараа та энэ үзэсгэлэнт хотын шөнийн амьдралыг үзэх боломжийг алдах ёсгүй. Гудамжны хоолны алдартай газар болох Жодд шөнийн яармаг (Jodd Fair Night Market) үдэш очино. Ямар ч зочдод хамгийн тохиромжтой газар гэгддэг бөгөөд гудамжны амтат хоол идэж болно. Энд бид 3 цаг болно. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok

Гутгаар өдөр.  Бангкок хот – Паттая хот
Өглөөний цайны дараа бид Тайландын дээд ангилалын эрдэнэс үнэт эдлэлийн төвөөр зочилж шүр сувд худалдан авч болно. Дараа нь бид хорт могой хаан наж могойн бэсрэг тоглолтыг үзэж сонирхоно. Өнөөдөр бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнгээр аялж уг хүрээлэнгийн Сиам соёл, зааны шоу зэрэг тоглолтуудыг үзэж сонирхоно. Мөн энд та заан унаж үзэж болно. Орой нь бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Дараа нь жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Алказар Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort

Дөтгөөр өдөр. Шүрэн арлын аялал 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Үдээс хойш бид Тай массажны төвд очино (таны хүслээс шалтгаалаад тусдаа төлбөртэй байж болно). Оройн хоолны дараа Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Терминал 21 (Terminal 21) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. Автобус гадаа хүлээж байна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort

Тавдугаар өдөр. Амралтын чөлөөт өдөр
Чөлөөт өдөр. Та өнөөдөр өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлэх боломжтой. Ингэж удаан аялсан та нэг өдрийг сайхан амарч өнгөрүүлэх эрхтэй. 

зөвөлгөө: үдэш нь та Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалаарай. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана. Болгоомжтой яваарай.

хоол: өглөөний цай
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort

Зургаадугаар өдөр. Амралтын чөлөөт өдөр
Дахиад нэг чөлөөт өдөр. Та өнөөдөр гэр бүл хайртай хүмүүстэйгээ өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлээрэй. Тэгээд ч өчигдөр та шоудсан байх магадлалтай.

зөвөлгөө: Паттая нь олон том моллуудтай. Аутлэттэй бөөний барааны дэлгүүрүүдтэй. Тэгэхээр өнөөдөр та бас гадууд дотуур явж дэлгүүр хоршоо хэсээрэй. Хөтчөөсөө эсвэл менежерээсээ зөвөлгөө аваарай. Паттая дэлгүүр хэсэхэд таатай жижиг эргийн хот тул элдэв түгжрэлгүй.

хоол: өглөөний цай
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort

Долоодугаар өдөр. Паттая – Бангкок. Худалдаа наймаа.
Өглөөний цайны дараа бид зочид буудлаа хүлээлгэж өгөөд Бангкок хот руу буцна. Эхлээд бид 4 нүүрт будда бурханы сүмээр зочилно. Мэдлэг оюун ухаан, амжилт, эд баялаг, эрүүл мэнд гэсэн 4 нүүртэй. Дараа нь Паттая цамхаг (240 м, 55 давхар) дээр өдрийн хоол иднэ. Паттая хот болон Тайландын булангийн гайхамшигтай алсын үзэмжийг өндрөөс харж, эргэлддэг ресторанд буфет өдрийн хоолоор зооглоно. Үдээс хойш манай багаас аялагч нараа хэд хэдэн дэлгүүрээр оруулна. Орон нутгийн 88 нэртэй бэлэг дурсгал бараа бүтээгдэхүүний төв, King Power – Татваргүй худалдааны төв гэх мэт. Орой нь Бангкок хотын төвд байрлах зочид буудалдаа бууж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал 5 одтой: Cassia Rama 9 Bangkok by Banyan Group

Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар 
Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Өдөр нь бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.

хоол: өглөөний цай

Аялагч нар авч болох нэмэлт аялал

1. Насанд хүрэгчдийн шоу: 1,500 батт хүний
2. Тай боксын шоу: 1,500 батт хүний
3. 2 цагийн өндөр зэрэглэлийн спа массаж: 2,500 батт хүний
4. Бангкок хотод хөлөг онгоцны оройн хоол: 2,000 батт хүний

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөрийн үзэх зүйлсийн дараалалд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav дагах

ӨмнөхНОМХОН ДӨЛГӨӨН ДАЛАЙД 8 өдөр ХОНГ КОНГ/ИНЧИОНоор дамжин явах хувилбар
ДараахьРейхстагаас Бундестаг руу