Тайландын аяллын зөвлөмж

2705
Манай аялагч нар Чингис хаан нисэх буудлаас Тайландын аялалдаа гарах гэж байгаа нь
Манай аялагч нар Чингис хаан нисэх буудлаас Тайландын аялалдаа гарах гэж байгаа нь

Аялагч та үүнийг мөн аяллын заавал дагаж мөрдөх журам гэж ойлгож ч болно. Эдгээр зөвлөмж журам нь таны аялалыг илүү төлөвлөсөн, амар хялбар, осол эрсдэлгүй байхад чиглэгдсэн юм.

ЭХЛЭХ

Манай грүпп болгох Фэйсбүүк мессенжер грүпп үүсгэдэг. Тэр грүппийн мэдээллийн сайн харж зөвлөмжийг дагаж явах хэрэгтэй. Тэр дээр гарч байгаа мэдээллийг цаг тухайд нь авч хэрэглэж явна.

Жуулчид цугларах газар ба цаг: Улаанбаатар хот, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал 2 давхарт

Онгоц хөөрхөөс өмнө 3 цагийн өмнө ирсэн байх

ЦАГ АГААР:

Тайланд орон халуун орны бүсэд харъяалагддаг, урдаас хойшоо сунаж тогтсон уулстай бөгөөд жилийн 3 улиралтай, 3-5 сар хамгийн халуун улирал, 6-10 сар нь борооны улирал бөгөөд маш их бороо ордог, 11-2 сар нь хамгийн чийгшил багатай таатай хуурай буюу өвлийн улирал гэж үздэг. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 1600мм, 4 сард хамгийн халуун бөгөөд доод тал нь 30°С байдаг.

ХУВЦАС:

Онгоцонд явж байх хугацаанд дунджаар 15-20°С –ийн дулаантай байдаг. Зузаан хувцастай бол халууцдаг. Тиймээс онгоцонд ороод гар цүнх (гар ачаа) –эндээ илүү хувцасаа тайлж хийж болно. Харин Тайландад 25-30°С байх учраас таньд дулаан хувцас хэрэггүй. Шорт, путволк, сандалтай байхад болно. Эдгээрийг Тайландаас худалдаж авч болно. Үнэ хямд чанар сайн байдаг. Эзэн хааны ордон, зүүрмэглэж байгаа Будда бурханг үзэхдээ урт ханцуйтай цамц (эрэгтэйчүүд богино ханцуйтай цамц, путволктой байж болно), урт түрийтэй өмд өмсөх ёстойг анхаарна уу.

ХИЛ ГААЛЬ:

Энэ жил Тайланд улсын эзэн хааны ээж бурхан болсонтой холбоотой 1жилийн турш гашуудал зарлаж байгаа юм. Тийм учир та тухайн улсын журамыг хүндэтгэн хил гааль нэвтрэхдээ тод өнгөтэй хувцас өмсөхгүй байхыг хичээгээрэй.

2025 оноос Тайланд улс цахимаар урьдчилан орох хуудсыг бөглүүлдэг болсон байгаа ба бид буюу компани таны өмнөөс урьдчилан бөглөсөн байдаг. Харин та компаниас өгсөн QR кодоо утсан дээрээ хадгалсан байх ёстой юм. Юмыг яаж мэдэхэв хэрвээ хилийн шалганы ажилтан танаас дахин үзүүлэхийг асуувал та утсан дээрээсээ үзүүлж болно.

Аялагч та гадаад пасспортныхаа дуусах хугацааг шалгаарай. Юмыг яаж мэдэх вэ? Монгол улсын иргэн Тайландын вант улсад визгүй зорчино.Хил гааль дээр утсаар ярьж бичлэг хийж болохгүйг анхаараарай.

Гадаад пасспорт гэмтэлтэй болон зурагдсан үед хил гааль нэвтрэх боломжгүйг анхаарна уу?

Повер банк, зөөвөрийн компьютер, лабтоп зэрэг цахилгаан хэрэгслийг гар ачаанд авч явна.

Дараах тохиолдолд жуулчин гаальд мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ. Үүнд:
1000 ам доллараас дээш үнэ бүхий үнэт эдлэлтэй бол
Монгол Улс болон Хятад улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол
Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол
Дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ:
Архи 1 литр,
дарс 2 литр,
пиво 3 литр,
янжуур 200 ширхэг,
сигар, навчин тамхи 50 ширхэг

ЦАГИЙН ЗӨРҮҮ:

Тайландын хувьд JMT +7. Монголоос 1 цагаар хоцорно. Жишээ нь Монгол 13:00 болж байхад 12:00 болж байх жишээтэй. Тийм болохооор очонгуутаа цагаа нэг цагаар ухрааж тааруулахаа мартваа. Товолсон цагтаа уулзах гэхээр нэг цагийн өмнө эсвэл  цагийн дараа ирээд байдаг юм шүү.

МӨНГӨ:

Монгол улсаас явахдаа америк доллар эсвэл юань бэлнээр нь аваад явсан нь дээр байдаг. Очоод Тайландын баттаар солиулна. Солиулах газар хаа сайгүй байдаг ба амархан. Тэгэхгүй бол баттын ханш Монголд өндөр үнэтэй, ховор валют байдаг. Мөнгөн  дэвсгэрт нь батт. 1 бат – 100 сатанг, Зоосон мөнгө гүйлгээнд өргөн ашиглана. Амархан хаягдчих гээд байдаг сул талтай. Банк, явуулын машинан банк болон банкнаас гадуурх мөнгө солих итгэмжлэгдсэн газрууд, зочид буудлууд гэх мэт.  Тайландад Америк доллар, евро, еэнь,юань, Австрали доллар, Сингапур доллар зэргүүдийг солиулах боломжой. Нэг ам.доллар нь 30-32 батт. 1 батт нь 117 орчим төгрөгтэй тэнцэнэ. 10 бат нь 1170 төг, 100 бат нь 11,700 төг, 1000 бат нь 117,000 төг гэсэн үг. Аялал жуулчлалын компаниас группээр  аялж байгаа тохиолдолд эхний ээлжинд 100-200 долларыг Тайланд баттаар солиулаад, 300-400$ орчмыг доллар хэвээр нь, shopping их хийх төлөвлөгөөтэй байгаа бол олон улсын төлбөрийн карт ашигласан нь илүү ашигтай. АТМ болон банкны зээлийн карт. Олон улсын Visa, Master, Union Pay зэрэг картыг ашиглах боломжтой. Гэхдээ 2% ийн шимтгэлтэй.

ЦАХИЛГААН:

220v/50hz Тайландын цахилгаан барааны залгуур нь манайхтай адил 2 шонтой байх бөгөөд өөр илүү адабтор авч явах хэрэггүй.

УТАС:

– Улсын код: 66 Тайландын гар утас 9 оронтой байдаг.

– Гар утас: Тайланд нь GSM системийн гар утас ашигладаг. (1800MHz) SKT автомат rouming serves , KTF sim-тэй автмат rouming хийх боломжтой.

Зарим гар утаснууд Монголоос мессеж хүлээж авахгүй байх тохиолдол гардаг юм. Тиймээс гар утсаа байнга унтрааж асааж явах хэрэгтэй.

ИНТЕРНЭТ: 

Тайландад зочид буудал болон хот дотор газар газарт WI-FI их байдаг учир том хүндрэл учрахгүй гэхдээ Дата сим авч яваарай.

ЭМЧИЛГЭЭ: 

Түргэн тусламжийн утас 252-2171. Бүх аялал жуулчлалын төв болсон газруудад сайн эмч, сувилагчтай эмнэлгүүд байдаг. Гэнэтийн асуудал гарсан тохиолдолд ямар ч хувийн эмнэлэгт хандаж болно. Ер нь дассан хэрэглэж чадах эмнүүдээсээ авч явсан нь илүү үр дүнтэй. Хамгийн их тохиолдог өвчин бол шүд өвдөх, гэдэс өвдөх, толгой өвдөх, наранд түлэгдэх, хоолны хордлого өгөх гэх мэт юм.

АЮУЛГҮЙ ТАЙВАН БАЙДАЛ:

Аялал жуулчлалын цагдаа 1669 (цагдаагийн яаралтай утас 1195) Тайландын засгийн газар аялал жуулчлалын салбарт жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн 1982 онд аялал жуулчлалын цагдаагийн газрыг байгуулсан. Аялал жуулчлалын цагдаагийн газар нь жуулчдын санал гомдлыг бүртгэн авч, судалгаа дүгнэлт хийж, жуулчидтай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг юм. Одоогоор хааны ордон, padpun, runpin-ий цэцэрлэг зэрэг гол аялалын газруудад байрлалтай байгаа. Гадаад хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг жуулчдын цагдаа нар нь Bangkok, Pattaya, Chiang mai, Hat yai, Puket, Ganjanaburi зэрэгт Тайландын засгийн газрын аялал жуулчлалын албанд байрлуулсан байгаа бөгөөд жуулчдад түргэн шуурхай тусламж үзүүлж байна.

ЭНГИЙН ТУРШЛАГААС ГАРГАСАН БАРААНЫ ҮНЭ:

Цэвэр ус 1 шил нь 10-20 бат  (импортын цэвэр ус нь 30 бат-аас дээш)
Шар айраг 1 лаз нь 30-80 бат ( heiniken гэх мэт импортын шар айраг 60 батаас дээш)
Цагаан архи, виски зэрэг алкохол өндөр насанд хүрэгчдийн ундаанууд мэдээж үнэтэй. Монголоос бараг нэг дахин их үнэтэй.
Импортын тамхи 1 хайрцаг 40-60 бат

Та Тайландын хаана ч очисон алкохолтой зүйлсийг авахдаа хөргөгч юмуу тухайн дэлгүүрийн алкохолны тасгийн цагийг харах нь зүйтэй боловуу! Учир нь Тайланд улсын дэлгүүрүүд нь тодорхой цагуудад алкохол зардаггүй болохыг анхаараарай

ЦАЙНЫ МӨНГӨ (TIPS):

Доорхуудаас бусад тохиолдолд tip өгөх шаардлагагүй. Таксигаар йлчлүүлсэн тохиолдолд 5 бат орчим задгай мөнгө өгөх, үйлчилгээ сайтай зоогийн газар, массажны төв гэх мэт газруудад тухайн газрын үндсэн үний 10% ч юмуу 10-20 бат/хүний tip өгөх нь ердийн үзэгдэл юм. Мөн өглөө зочид буудлаас гарахдаа орон дээрээ бага зэргийн мөнгө 1-5 доллар үлдээх нь зохимжтой.

ОНГОЦОНД:

Онгоцонд хүнсний зүйлс, шингэн зүйлс (цэвэр ус, 100 гэх мэт), хурц иртэй хатуу зүйлс, ямар нэгэн химийн бодис зэргийг нэвтрүүлэхгүй учраас та ачаанд өгөх тээшиндээ хийж авч явна уу. Онгоцны үйлчлэгчээс уух зүйлсийг чөлөөтэй авч болно.

ХООЛ ХҮНС:

Зочид буудал буффет өглөөний цайгаар үйлчилдэг ба 06:00 цагаас 10:00 хооронд ажилладаг. Энэ цагаас хоцорвол өглөөний цай уух боломжгүй. Тайланд, Зүүн Өмнөд Азийн орнуудын хоол нь халуун ногоо ихтэй байдаг. Гэвч Аялаажав аль болох бага халуун ногоотой хоол хүнсний зүйлээр үйлчилнэ. Аялалд дор хаяж нэг удаагийн хоол далайн хоол (sea food) байна. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шүү дээ. Тиймээс тарган шарын чанасан хавирга дээр нь гурил тавиад шөлөнд нь бантан хийж ууна гэсэн ойлголт байхгүй. Манай үйлчилгээнээс гадуур хооллох тохиолдолд баталгаатай шошго ууттай зүйлсийг авч хэрэглэх ёстой. Манайхан халуун оронд хөлс ялгарч ам их цангадаг. Тиймээс шингэн зүйл сайн ууж явах нь зөв.

ЗОЧИД БУУДАЛД:

Та нэг аялагчтай хамтаар нэг өрөөнд орно. Урьдчилан захиалга өгч илүү төлбөр төлөөд ганцаар өрөөнд орж болдог. Буудлуудын усан бассейн үнэгүй. Гэвч 10:00 аас 20:00 цагийн хооронд ажилладаг. Буудалд шилтэй цэвэр ус хүний тоогоор тавьсан байдаг нь шүд угаах зориулалттай юм. Крантны усаар шүдээ угааж болохгүй. Харин усанд орж болно. Өөрийн цүнх, чомаданаа байнга цоожтой түгжээтэй байлгахыг зөвлөж байна.

Минибарнаас авч хэрэглэсэн зүйлийн төлбөрөө аялагч та өөрөө төлнө. Тайландын зочид буудлууд засгийн газрын бодлого, уур амьсгалын өөрчлөлт, далайн бохирдол зэргээс шалтгаалан нэг удаагийн хэрэгслээс татгалзсан ба цөөн тоогоор өрөөнд байрлуулдаг эсвэл байхгүй байдаг болсон. Тиймээс аялагч нар өөрсдөө ариун цэврийн хэрэгслээ авч явах хэрэгтэй.

Патая эрэг буюу 4өөс доош одны зочид буудлууд байдаг шоу цэнгээн шөнийн гудамжтай байдаг.

Жомтэйн эрэг буюу Ихэнхдээ 5одтой зочид буудал байдаг тайван эрэгтэй газар юм.

Патонг эрэг дээрхи зочид буудлууд нь 4одноос доош байдаг ба шоу цэнгээн шөнийн гудамтай байдаг.

Ката эрэг дээрхи зочид буудлууд нь 5одноос доош зэрэглэлтэй байдаг ба өргөн эрэгтэй тайван эрэг юм.

Камала эрэг буюу Тансаг дээд зэрэглэлийн зочид буудлууд байдаг ба хамгийн аюулгүй бүс, хамгийн тайван бүс гэж нэрлэгддэг юм.

Жуулчин зочид буудалд байрлах үеийн хориглох зүйлс:
Зочид буудлын эд хогшил,тоног төхөөрөмж,хэрэглэлийг зориулалтын бусаар эсвэл ашиглалтын
зааврыг нь зөрчин буруу ашиглах, эвдэж гэмтээх;
Зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, түлхүүрийг хаях, гэмтээх, зочид буудлын
цагаан хэрэглэл, алчуурыг урах, угааж арилахааргүй бохирдуулах;
Буудлын өрөөндөө гаднын хүн үлдээх, өрөөний түлхүүрийг өөр хүнд дамжуулах, өрөөний
хаалгыг онгорхой орхих;
Галын аюулгүй байдлын журмыг зөрчин орондоо хэвтэж байхдаа тамхи татах, өрөөний
розетконд зөвшөөрөхийг хориглосон багаж хэрэгслэл залгаж хэт ачаалал өгөх;
Буудалд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргалдах,чангаар орилж
хашгирах, дуулах, телевизор, хөгжим өндөр дуугаар тавих зэргээр бусдын амгалан тайван
байдлыг алдагдуулах;
Зочид буудлын хүлээн авах (reception)-д мэдэгдэхгүйгээр өрөө солих;
Байрлаж буй өрөөндөө гаднын хүн хонуулах;
Зочид буудлын өрөөний эд зүйлсийг (мебель, эд хогшил, цагаан хэрэглэл г.м) авч гарах, солих,
ресторанаас аяга, тавгыг өрөөндөө зөөх;
Буудлын өрөөний нэг балконоос нөгөөд дамжих, цонхоор лонх, лааз, тамхины иш, хог хаях;
Том овортой зүйл, түргэн шатамхай материал, буу зэвсэг, тэсрэх дэлбэрэх зүйл ,химийн
бүтээгдхүүн, мөнгөн ус зэргийг өрөөндөө хадгалах;
Жуулчин нь дээр дурьдсан хориотой үйлдлийг гаргасан бол үүсэх аливаа хохиролыг өөрөө хариуцаж тухайн
орон нутагт мөрдөгдөж буй хууль дүрэм, тухайн зочид буудлаас тогтоосон тариф, үнэлгээгээр бусад
жуулчдад
хүндрэл учруулахгүйгээр төлж барагдуулна.

ДАЛАЙД:

Далайд анх очсон зарим Монголчуудад наранд цохиулах, арьс улайх, хорсох, давстай усанд нүд хорсох зэрэг сөрөг нөлөөлөл үүсдэг ба энэ тохиолдолд та нарны тосоо сайтар түрхэж орох хэрэгтэй. Нарны тос очоод 7-Eleven гэх мэтийн 24 цаг ажилладаг дэлгүүрээс авах боломжтой. Эхний ээлжинд дасгаж байгаад 10, дараа нь 20 сүүлд нь 30 минут зэргээр далайн усанд орсон нь дээр байдаг. Далайн нар эгц дээрээс тусах ба их халуун биш юм шиг мөртлөө мэдэгдэлгүйгээр асар хурдан хугацаанд арьсыг түлдэг. Та сайн усчин байсан ч гүн далай тийш явахгүй байсан нь дээр. Гэхдээ энэ нь таныг өвдгөө татсан усанд сэл гэсэн үг биш ээ. Хэвлий цээжээр татсан усанд сэлэхдээ хамгаалалтын хөвүүрүүдийн ойр орчимд байсан нь илүү аюулгүй. Хүмүүс хийлдэг гудсан дээр хэвтээд хөлгүй далайн гүн рүү явснаа анзаардаггүй юм аа. Нэг давалгаанд цохиулаад унахад та доор 20 м гүн ногоон ус байна гээд төсөөлөөрэй.

Усанд сэлж сураагүй эсвэл туршлагагүй хүний хувьд бассейн, далайн усанд орох нь эрсдэлтэй
тул өөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаардлагатай ба зөвхөн зөвшөөрөгдсөн цагт ,
зөвшөөрөгдсөн газарт усанд орж болно. Зөвшөөрөгдсөн цаг гэдэг нь далайн эргийн хувьд 07:30 -18.00 цагийн хоорондхи хугацааг хэлнэ. Харин бассейны хувьд 07:00-22:00 цагийг
зөвшөөрөгдсөн цагт тооцно. Далайн эрэг дээр 3 өнгийн туг байрлуулсан байх ба улаан өнгийн
туг нь далайн давалгаа их, усанд сэлэх аюултай, далайд орохыг хориглосон утгатай.Шар өнгийн
туг нь далай бага зэрэг давалгаатай гэсэн утгатай бөгөөд энэ үед далайд орж буй хүмүүс
онцгой сонор сэрэмжтэй байх шаардлагатайг анхааруулна.Ногоон өнгийн туг нь далайн ус
харьцангуй давалгаа багатай тогтуун , усанд орж болно гэсэн утгыг илэрхийлнэ.Усанд сэлэх
үед шөрмөс татахаас сэргийлж усанд орохын өмнө бие халаалт хийх шаардлагатай.
Дараах тохиолдолд усанд орохыг хориглоно. Үүнд:
Согтууруулах ундаа хэрэглэсэн үед; (Согтууруулах ундаа нь тархины судсыг өргөсгөх,
нарийсгах үүрэг бүхий системийг зогсоох аюултай байдаг )
Хүүхдээ усанд хараа хяналтгүй оруулах;
Өлссөн ба их цадсан үед;
Бие ядарч сульдсан үед;
Жирэмсэн, сарын тэмдэг ирсэн эмэгтэй, зүрхний өвчтэй, дунд чихний үрэвсэлтэй (отит),
нүдний салст бүрхүүлийн хурц үрэвсэлтэй,арьсны өвчтэй, цусны даралт өндөртэй хүмүүс;
Ус ямар ч алдааг өршөөхгүй болохыг анхаар!!!

ЦАГ БАРИХ:

Аялал нь группээр явагдаж байгаа учраас цаг барих явдал их чухал байдаг. Монголчууд маань цаг барихдаа тааруу ба цагтаа ирсэн нь тун дургүй ханддаг. Тиймээс хамт аялагчаа хүндэтгэх, аялалаа илүү сайхан болгох үүднээс цагаа яс барихыг таниас хичээнгүйлэн хүсэж байна. Цаг барихад хөшүүрэг хэрэгтэй ба бид цагаа бариагүй хүнийг тодорхой мөнгөн торгуулиар торгож аялалын эцэст нийт аялагчдад зарцуулдаг. Хүндэтгэх шалтгаангүйгээр хоцорвол дараахь байдлаар торгууль хүлээлгэнэ.

5 мин : торгуулгүй
10 мин : 1000 төг нэг хүний
15 мин : 3000 төг нэг хүний
20 мин : 7000 төг нэг хүний
30 мин : 15000 төг нэг хүний
30 мин аас дээш бол : 25000 төг нэг хүний торгоно. Та тооцоогоо валют эсвэл батаар хийж болно. Тооцоо хийх хүсэлгүй байгаа бол тогтсон газартаа товолсон хугацаандаа ирээрэй.

ТӨӨРСӨН ТОХИОЛДОЛД:

Та дараахь арга хэмжээг аваарай. Буудал руугаа шууд таксигаар явах. Үүний тулд буудлын танилцуулга, хаяг бүхий нэрийн хуудсыг биедээ байнга авч явах хэрэгтэй. Аялалын ахлагчтай холбогдох. Бид та бүхэнд Монгол аялалын ахлагч болон тухайн орон нутгийн хөтчийн гар утсуудыг өгсөн байх ба та мессеэж бичих эсвэл дуудлага хийн холбогдож болно. Эсвэл бид таныг олтол товолсон газартаа хүлээж байх хэрэгтэй. Хэрвээ товолсон газраа олохгүй байгаа бол томоохон содон газрууд жишээлбэл Их дэлгүүрийн төв хаалга, баримал хөшөөний доор хүлээж байх хэрэгтэй.

АЯЛАЛЫН АХЛАГЧТАЙ ХАРЬЦАХ:

Хэрвээ та аялалын хөтөлбөрөөс гадуурх үйлчилгээ авах гэж байгаа бол заавал аялалын ахлагчид мэдэгдэж зөвөлгөө аваарай. Хэзээ явах, хэдэн цагт ирэх зэргээ товлоно. Аялалын группын Facebook мессенжер группдээ идвэхтэй байж тавигдсан мэдээ мэдээлэл сайн харж байгаарай.

БУСАД:

Тайланд нь аялал жуулчлал өндөр хөгжсөн газар учраас таны гэрэл зургийг таньд хэлэлгүй эгзэгтэй үед нь авчаад 100 бат аар таньд таны зургыг хоолны таваг, жаазтай зураг болгоод худалдаж авахыг санал болгодог. Энэ тохиолдолд авах эсэх нь таны мэдэх хэрэг боловч ер нь авсан нь дурсгалтай байдаг. Тайландад таксины жолооч байдгаараа инээмсэглэж байгаад хямд үнээр Тай массаж хийлгэх үү гэх мэт санал тавьдаг. Энэ тохиолдолд та инээмсэглээд татгалзах хэрэгтэй. 

АЯЛАЛААС ГАДУУРХ ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФ:

Аварга могойтой хамт зургаа авахуулах: 100 бат хүний
Тавган дээр буулгасан гэрэл зураг: 100 бат ширхэг
Шүхрээр явж байх үеийн гэрэл зураг: 100 бат 2 хос
Зааны тугалтай хамт зургаа авахуулах 20 бат нэг удаа хүний
Хадагтай хөвгүүнтэй хамт зургаа авахуулах: 50-100 бат хүний
Далай дээгүүр шүхрээр явах: Патаяд350-400 Пүкетэд1500-2000бат хүний

Далайн гүнд шумбах 2000-2500бат
Далай дээгүүр банана завьтай явах: 300-250 бат хүний нэг удаа
Усны мотоциклээр далай дээгүүр давхих: Патаяд 400, Пүкетэд 2000бат нэг удаа
Хийлдэг гудас түрээслэх: 100 бат өдрийн
Далайн усны нүдний шил түрээслэх: 30-50 бат өдрийн

АЯЛАЛД АВЧ ЯВАХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС:

  1. Усны хувцас /усан парк, буудлын бассайн, далайн аялал, завиар явах/
  2. Шорт, путволк, зуны сандаль 1 ээлж. 7 сард та Монголд ямар хувцас өмсдэг тэр багц хувцас. Тэгээд тэндээсээ нэмж худалдаж аваад тэрийгээ өмсөөд яваад байдаг. Тайланд даавуун эдлэл бараа чанартай эргээд эдэлгээ урт.
  3. Нарны малгай нүдний шил
  4. Нарны тос өндөр хамгаалалттай борлуулдаггүй (+50 plus). Тэндээс 7-Eleven дэлгүүрээс худалдаж авч болно.
  5. Үндсэн тээш буюу чемодан /цоож, цав цуургатай байвал мэдээж сайн хэрэг/
  6. Аяны жижиг үүрдэг цүнх /ардаа эсвэл урдаа үүрдэг, түрийвч, цэвэр ус зэрэг жижиг хэрэглээний зүйлсээ хийж авч явна/
  7. Ойр зуурын эмнүүд: аспирин, анальгин, парацитомол, өвчин намдаах лаа гээд л

АЯЛАЖ БАЙХ ХУГАЦААНД ӨӨРИЙН БИЕДЭЭ ЗААВАЛ АВЧ ЯВАХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС:

  1. Түрийвч, төлбөрийн карт, бэлэн мөнгө /Буудалдаа үлдээж болохгүй, буудлаас алга болсон тохиолдолд хэн ч үүнийг хариуцахгүй. Буудлын журманд заасан байдаг. Камерын бичлэгээс шүүх, цагдаа найз руугаа утсаар ярих зэрэг нь боломжгүй/
  2. Зочид буудлын нэрийн хуудас такси карт /Төөрсөн тохиолдолд хэрэглэх/
  3. Аяллын ахлагч болох хөтчүүдийн холбоо барих утасны дугаарууд /Төөрсөн тохиолдолд хэрэглэх/
  4. Буудлын өрөөний түлхүүр /Өрөөнд дунд нь нэг ширхэг түлхүүр өгдөг ба хэрвээ хаясан тохиолдолд торгуультай байдаг. Заримдаа түлхүүрийн оосор дээр буудлын хаягийг бичсэн байдаг/

ЭЛЕКТРОН ТАМХИ БА БУСАД

Тайландын хуулинд электрон хилээр оруулах нь хориотой. Тиймээс аялагч та электрон тамхи Монголоос авч явахгүй байх нь зүйтэй юм. Нутгийн иргэд Тайланддаа бол электрон тамхийг зарж хэрэглэж боловч хуулиар хоритой тул цагдаад баригдвал торгуулна. Тайландад ковидын дараагаас олсны ургамал буюу канабис, марихуаныг эмчийн бичгээр эмнэлэгийн зориулалттай хэрэглэхийг зөвшөөрсөн. Зөвшөөрөлтэй зориулалтын газрууд зардаг. Аялагч та эрүүл мэнддээ хохирол учруулах болон эрсдэл үүсгэхгүйн тулд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨНД ТАМХИ ТАТАЖ БОЛОХГҮЙ МӨН ХУРЦ ҮНЭРТЭЙ ЖИМС ИДЭЖ БОЛОХГҮЙ

Тайландын ихэнх (бараг бүх) зочид буудлууд өрөөнд тамхи татахыг хориглодог. Цөөн зарим нь зөвшөөрдөг. Тиймээс та хөтчөөсөө тухайн буудал өрөөнд тамхи татаж болох эсэхийг лавлах хэрэгтэй. Хэрвээ зөвшөөрдөггүй буудалд тамхи татвал 5000 хүртэл баттаар торгодог. Тиймээс та гадаа гарч тамхиа татаарай. Мөн дуриан драгон фриут зэрэг хурц үнэртэй жимснүүдийг өрөөндөө идэхийг хориглодог. Шүүс нь цагаан хэрэглэл дээр дусвал арилдаггүй. Мөн торгуультай.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ

Хяналтанд нь байдаг эмчээсээ нисэхийг зөвшөөрсөн бичиг авна. Мөн Шүрэн арлын аялалд явахгүй байх тохиолдол байдаг.

Аяллын сахилга бат
Аяллын хөтөлбөр, маршрутын талаар сайтар ойлголттой байж, хамт олноосоо салж төөрөхөөс
болгоомжилж, үйлчилж буй машины дугаар,хөтөчийн утасны дугаар мэдсэн байна.
Бусад жуулчидыг хүндэтгэж, хөтөч нарын ажлыг ойлгож ажилд нь дэмжлэг үзүүлэн хөтөчийн
зарласан цагийн хуваарийг нарийвчлан баримтална.
Худалдаа наймаа хийх үедээ авсан барааны талон, баримтыг авч байх хэрэгтэй.
Аяллын үед найз нөхдөөрөө эсвэл байгууллага, компани, хамт олноороо дарвиж согтууруулах
ундаа хэтрүүлэн хэрэглэх нь танд болон бусад жуулчдыг таагүй байдалд оруулах, аяллын үр
дүнг бууруулах нэн хортой болохыг анхаараарай.Согтууруулах ундааг зохисгүй хэрэглэхээс
тэвчих хэрэгтэй бөгөөд гадаадад аялж буй хүний хувьд эрүүл мэндээ хамгаалах явдал амин
чухал зүйл мөн.

ӨмнөхПҮКЕТ 2026 Зочид буудал захиалга болон аяллын бусад үйлчилгээнүүд
ДараахьТайландын Цахим Ирэх Карт