Аялаажав: За тэгэхээр ийм шүү. Пүкет бол Тайланд улсын хамгийн том арал юм. Энэтхэгийн далайн Андаманы тэнгисийн энэ арал цемент мэт нарийн ширхэгтэй цагаан элстэй эргүүд, өндөр дал модод, бүлээн устай далайн ус, сонирхолтой үзмэрүүдтэй жижиг арлууд зэргээрээ хүн амьтны сэтгэлийг татдаг. Дээр нь хөдөлмөрч Тай ард түмний бүтээн байгуулсан гоё тансаг зочид буудлууд, гарамгай үйлчилгээ нэмэгдээд жуулчин гийчдыг соронзон мэт татдаг. МИАТ компаний нислэг 6 цаг үргэлжлэх ба визгүй. Манай товчооны зүгээс онгоцны билетийг нь аваад өгнө. Буудлыг нь таны төсөвт тохируулаад захиад өгнө. Буухад чинь онгоцны буудлаас тосоод өгнө. Газар дээр нь болон онлайнаар зөвлөөд өгнө. Тэгээд өөрсдөө сайхан амарчдаг тийм л чөлөөт аялал юм.

Нислэг: МИАТ компани хуваарьт нислэг
Улирал: 2026 – 2027

Аяллын чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь: 

БүртгэлАяллын өдрүүдХугацааЗочид буудалТом хүнХүүхэд ортойХүүхэд оргүй
бүртгэж байна…12 сарын 17 – 12 сарын 248 өдөрRamada Deevana Phuket ****5,190,000₮4,290,000₮2,990,000₮

Анхаар: 2026 – 2027 улиралд МИАТ компани аяллын компаниудад грүпп суудал сурагчдын амралтын үеэр олгоогүй тул манай компани  12 сарын 22 – 12 сарын 29, 12 сарын 29 – 1 сарын 05, 1 сарын 05 – 1 сарын 12 гэсэн өдрүүдэд 3 аяллыг санал болгож байгаа ба Улаанбаатар – Шанхай – Пүкет – Улаанбаатар чиглэлээр Спринг Эйрлайнс хуваарьт нислэгээр явна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас үзнэ үү.

бүртгэж байна…1 сарын 14 – 1 сарын 218 өдөрThe Nature Phuket *****5,390,000₮4,690,000₮2,990,000₮
бүртгэж байна…1 сарын 24 – 1 сарын 318 өдөрThe Nature Phuket *****5,190,000₮4,490,000₮2,890,000₮
бүртгэж байна…1 сарын 31 – 2 сарын 078 өдөрPatong Resort Hotel ****4,890,000₮4,190,000₮2,890,000₮
бүртгэж байна…2 сарын 04 – 2 сарын 118 өдөрRamada Deevana Phuket ****5,290,000₮4,590,000₮3,190,000₮
бүртгэж байна…2 сарын 07 – 2 сарын 148 өдөрPatong Resort Hotel ****5,090,000₮4,390,000₮3,190,000₮
бүртгэж байна…2 сарын 14 – 2 сарын 218 өдөрPatong Resort Hotel ****4,690,000₮3,690,000₮2,690,000₮
бүртгэж байна…2 сарын 21 – 2 сарын 288 өдөрPatong Resort Hotel ****4,690,000₮3,690,000₮2,690,000₮
  • Hярай хүүхэд (2 ой хүрээгүй): 690,000₮
  • Өрөөнд ганцаар орох тохиолдолд: 1,990,000₮ нэмж төлнө
  • Зочид буудлууд хуваарь бүр дээр өөр өөр байгааг анхаарна уу

Нислэгийн цаг мэдээлэл: 

Улаанбаатар – Пүкет: 10:30 – 16:15
Пүкет – Улаанбаатар: 17:45 – 01:15 + 1

Facebook гэрэл зураг: Пукет
Youtube бичлэгүүд: Далай дээр шүхрээр явах, Тай гудамжны хоол, Чоа Прая мөрнөөр завиар аялах, Пан На далайн хүрээлэн рүү явж байгаа нь, Пан На далайн хүрээлэнд, Сарьсан багваахайн агуйд, Жеймс Бонд аралд ирлээ, Жеймс Бонд арал, Пан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаар, Пан На далайн хүрээлэнд, Пан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/, Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа нь, Пи Пи арал руу явж байгаа нь, Пи Пи аралд

Эхний өдөр. Улаанбаатар – Пүкет

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын олон улсын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ.

Удаах өдөр – Долоодугаар өдөр. Чөлөөт өдрүүд

Эдгээр өдрүүд нь чөлөөт өдөр юм. Таньд дараахь байдлаар аялал амралтаа төлөвлөхийг санал болгож байна. Манай товчооны зүгээс бүгдийг сайхан зөвлөөд хэлээд өгнө. Маш амархан.

Удаах өдөр: Далайн эрэгт амрах
Гутгаар өдөр: Пан На далайн хүрээлэнгийн аялалд явах
Дөтгөөр өдөр: Далайн эрэгт амрах
Тавдугаар өдөр: Пи Пи далайн хүрээлэнгийн аялалд явах
Зургаадугаар өдөр: Заан унах, Пүкет арлын өөр аяллуудад явах
Долоодугаар өдөр: Шоппинг хийх

Наймдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар

Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Пүкетэд 4-5 одтой зочид буудлын люкс өрөө, Пүкетийн нисэх буудлаас тосож авах гаргаж өгөх тээврийн үйлчилгээ, өглөөний цай, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: Өдөр, оройн хоол, Пүкетийн аяллын хөтөлбөр, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Анхаарах:

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхБАНГКОК – ПАТТАЯ хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ шууд нислэг
ДараахьХО ШИ МИН – ФУ КУОК 2026 хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ шууд нислэг