Аялаажав: За тэгэхээр ийм шүү. 2010 оноос бид Пүкет явж эхэлсэн. Пүкет бол Тайланд улсын хамгийн их аялал жуулчлал хөгжсөн арал юм. Андаманы сувд гэгддэг газар. Ер нь тус улсын хамгийн том арал. За энэ арал руу монголчууд маань нилээд явцгаасан. Хөвөн зөөлөн элсэн эрэг, дал модод, үзэсгэлэнтэй жижиг арлууд болон түүний сонирхолтой аяллууд уг арлыг халуун орны диваажин болгосон. Дээр нь Тайчуудын гайхалтай үйлчилгээ, сайн зочид буудлууд гэх мэт нэгдээд уг арлыг аялал жуулчлалын нэгэн шилдэг зорих газар болгожээ. МИАТ компаний шууд нислэгээр 6 цаг нисээд л бууна. Визгүй. Ер нь л жаргалын газар даа.
Нислэг: МИАТ компани хуваарьт нислэг
Улирал: 2026 – 2027 улирал
Чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Хуваарь ба үнэ:
| Бүртгэл | Аяллын өдрүүд | Хугацаа | Зочид буудал | Том хүн | Хүүхэд ортой | Хүүхэд оргүй |
|---|---|---|---|---|---|---|
| бүртгэж байна… | 12 сарын 17 – 12 сарын 24 | 8 өдөр | Ramada Deevana Phuket **** | 5,890,000₮ | 5,090,000₮ | 3,990,000₮ |
Анхаар: 2026 – 2027 улиралд МИАТ компани аяллын компаниудад грүпп суудал сурагчдын амралтын үеэр олгоогүй тул манай компани 12 сарын 22 – 12 сарын 29, 12 сарын 29 – 1 сарын 05, 1 сарын 05 – 1 сарын 12 гэсэн өдрүүдэд 3 аяллыг санал болгож байгаа ба Улаанбаатар – Шанхай – Пүкет – Улаанбаатар чиглэлээр Спринг Эйрлайнс хуваарьт нислэгээр явна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас үзнэ үү.
| дүүрсэн | 1 сарын 14 – 1 сарын 21 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 6,090,000₮ | 5,290,000₮ | 3,290,000₮ |
| бүртгэж байна… | 1 сарын 24 – 1 сарын 31 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 5,890,000₮ | 5,290,000₮ | 3,890,000₮ |
| бүртгэж байна… | 1 сарын 31 – 2 сарын 07 | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 5,690,000₮ | 4,890,000₮ | 3,590,000₮ |
| бүртгэж байна… | 2 сарын 04 – 2 сарын 11 (цагаан сар) | 8 өдөр | Ramada Deevana Phuket **** | 5,990,000₮ | 5,190,000₮ | 3,890,000₮ |
| бүртгэж байна… | 2 сарын 07 – 2 сарын 14 (цагаан сар) | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 5,790,000₮ | 5,090,000₮ | 3,890,000₮ |
| бүртгэж байна… | 2 сарын 14 – 2 сарын 21 | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 5,690,000₮ | 4,690,000₮ | 3,390,000₮ |
| бүртгэж байна… | 2 сарын 21 – 2 сарын 28 | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 5,690,000₮ | 4,290,000₮ | 3,090,000₮ |
- Hярай хүүхэд (2 ой хүрээгүй): 790,000₮
- Өрөөнд ганцаар орох тохиолдолд: 1,990,000₮ нэмж төлөх
- Зочид буудлууд хуваарь бүр дээр өөр өөр байгааг анхаарна уу
Нислэгийн цаг мэдээлэл:
Улаанбаатар – Пүкет: 10:30 – 16:15
Пүкет – Улаанбаатар: 17:45 – 01:15 + 1
Facebook гэрэл зураг: Пүкет
Youtube бичлэгүүд: Далай дээр шүхрээр явах, Тай гудамжны хоол, Чоа Прая мөрнөөр завиар аялах, Пан На далайн хүрээлэн рүү явж байгаа нь, Пан На далайн хүрээлэнд, Сарьсан багваахайн агуйд, Жеймс Бонд аралд ирлээ, Жеймс Бонд арал, Пан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаар, Пан На далайн хүрээлэнд, Пан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/, Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа нь, Пи Пи арал руу явж байгаа нь, Пи Пи аралд
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Пүкет
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: оройн хоол




Удаах өдөр. ПАНГ НА БУЛАН – ЖЭЙМС БОНД АРАЛ
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайнхүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол




Гутгаар өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр
Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно. Мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонг (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.
хоолны үйлчилгээ: өглөөний цай



Дөтгөөр өдөр. ПҮКЕТ – ПИ ПИ АРЛЫН ДАЛАЙН АЯЛАЛ
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол




Тавдугаар өдөр. ПҮКЕТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР & ШОППИНГ
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид Жансилон худалдааны төвөөр зочилно. Хүсвэл аялагч нар Пүкет арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
🎟 НЭМЭЛТ ТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ, ҮЗВЭРҮҮД
Илүү олон газар үзэж сонирхохыг хүсвэл Пүкет арал дээрх бусад аялал, үзвэр, шоу болон амралт зугаалгын үйлчилгээнүүдээс өөрийн сонирхолд нийцүүлэн нэмэлт төлбөрөөр сонгон үйлчлүүлэх боломжтой.
Ингэснээр аялагч бүр энэ өдрийг өөрийн хүсэл сонирхолд тохируулан шоппинг, далайн эргийн амралт эсвэл нэмэлт аялал, үзвэрийн аль нэгийг сонгон өнгөрүүлэх боломжтой.
хоолны үйлчилгээ: өглөөний цай


Зургаадугаар өдөр. ПҮКЕТ АРЛЫН СОЁЛ, БАЙГАЛЬ, ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.
Энэ өдөр нэг дор Пүкетийн түүх, соёл, байгаль, Тайландын уламжлалт амьдралын олон өнгийг мэдрэх дурсамж дүүрэн өдөр байх болно.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол



Долоодугаар өдөр. Андаман усан парк
Өнөөдөр Пүкет арлын захад байрлах Андаман усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Андаманда Пүкет бол хуучин хотын ойролцоох асар том, шинэ усан парк бөгөөд Патонг далайн эргээс ирэхдээ Кату даваагаар давж ирдэг. Энэхүү асар парк нь 100,000 м2 талбайг хамардаг. 25 үзвэрийн газрууд, түүний дотор олон гайхалтай усан гулгуур, 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан бассайн, зүүн өмнөд Азийн хамгийн урт буюу 550 м урт хиймэл голтой.
хоолны үйлчилгээ: өглөөний цай,




Наймдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар
Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: өглөөний цай



Аяллын үнэ:
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ҮЙЛЧИЛГЭЭ
Аяллын төлбөрт дараах үндсэн үйлчилгээ бүрэн багтсан болно:
- ✈️ Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар чиглэлийн хоёр талын нислэгийн тийз
- 🏨 Пүкет аралд 4–5 одтой зочид буудлын 2 ортой стандарт өрөөнд байрлах үйлчилгээ
- 🍳 Зочид буудлын өглөөний цай
- 🚌 Аяллын хөтөлбөрийн дагуух унаа, тосох болон хүргэх үйлчилгээ
- 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заасан хоол, хүнсний үйлчилгээ
- 👩💼 Аяллын турш үйлчлэх аяллын ахлагч, хөтөч, орчуулагчийн үйлчилгээ
- 🎟️ Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний тасалбар
- 🚤 Хөтөлбөрт багтсан далайн болон арлын аяллуудын завь, унааны үйлчилгээ
- 🏝️ Пи Пи арлын далайн аялал, snorkeling
- 🛶 Панг Нга булан – Жэймс Бонд арлын аялал, каноэ завины аялал
- 🐘 Хөтөлбөрт заасан заантай аялал
- 💦 Andamanda Phuket усан паркийн тасалбар
- 🛡️ Аяллын хөтөлбөрт тусгайлан заасан бусад үйлчилгээ, зохион байгуулалтын зардлууд
Товчхондоо: Нислэг, зочид буудал, хөтөлбөрийн унаа, хоол, хөтөч орчуулагч, үндсэн аялал болон үзвэрийн тасалбарууд багтсан цогц аяллын багц юм.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Дараах үйлчилгээ болон зардлууд аяллын үндсэн үнэд багтаагүй бөгөөд аялагч өөрөө хариуцна:
- 📱 Хувийн хэрэглээний зардал – утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга болон бусад хувийн хэрэглээ
- 🍽️ Хөтөлбөрт тусгайлан заагаагүй хоол, уух зүйлсийн зардал
- 🎟️ Аяллын үндсэн хөтөлбөрөөс гадуур аялагч өөрийн хүсэлтээр сонгон үйлчлүүлэх нэмэлт аялал, үзвэр, шоу, зугаа цэнгэлийн үйлчилгээ
- 🌊 Чөлөөт өдрүүдэд сонгон үйлчлүүлэх усан спорт болон бусад нэмэлт үйлчилгээ
- 💆 Тай массаж болон бусад спа, массажны үйлчилгээ
- 🛍️ Шоппинг, бэлэг дурсгал болон хувийн худалдан авалт
- 💵 Хөтөч, орчуулагч болон жолоочид өгөх гар цайлгах мөнгө /TIP/
- 🧳 Илүүдэл ачаа болон аялагчийн хувийн шалтгаанаас үүсэх бусад нэмэлт зардал
АНХААРАХ ЗҮЙЛС
- Хувийн болон нэмэлт зардал: Аяллын хөтөлбөрт тусгайлан “аяллын үнэд багтсан” гэж заагаагүй нэмэлт аялал, үзвэр үйлчилгээ, хоол, хувийн хэрэглээ болон бусад зардлыг аялагч өөрөө хариуцна.
- Аяллын ачаалал: Энэхүү аяллын хөтөлбөрт биеийн хүч ихээр шаардсан хүнд спорт, тусгай бэлтгэл шаардлагатай арга хэмжээ байхгүй. Ердийн аяллын хөтөлбөрийн дагуу алхаж, үзвэрийн газруудаар аялахад хангалттай тул биеийн тамирын тусгай бэлтгэл шаардахгүй.
- Хөтөлбөрийн өөрчлөлт: Дээрх нь аяллын жишиг хөтөлбөр болно. Улирлын нөхцөл, цаг агаар, баяр ёслол болон онцгой өдрүүд, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, группийн аялагчдын тоо зэрэг нөхцөлөөс шалтгаалан үзэх газруудын дараалал, тухайн өдрийн хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орж болно. Гэхдээ аяллын үндсэн агуулга, багтсан гол үзвэр үйлчилгээг аль болох хэвээр хадгална.
- Аяллын үнийн өөрчлөлт: Валютын ханш, нислэг, зочид буудал болон аяллын үйлчилгээний улирлын үнийн өөрчлөлтөөс шалтгаалан аяллын эцсийн үнэд бага хэмжээний өөрчлөлт орох боломжтой. Захиалга хийх үеийн баталгаажсан үнийг аяллын менежерээс тодруулна уу.
- Өрөө болон нэмэлт орны нөхцөл: Нэг стандарт өрөөнд хамгийн ихдээ 1 нэмэлт ор байрлуулах боломжтой. Иймээс 3-аас олон гишүүнтэй гэр бүл тухайн зочид буудлын өрөөний багтаамж, хүүхдийн наснаас шалтгаалан нэмэлт өрөө захиалах шаардлагатай байж болно.
- Гэр бүлээрээ аялах бол: Хэдэн өрөө авах, хүүхдэд нэмэлт ор шаардлагатай эсэх болон өрөөний зохион байгуулалтаа захиалга өгөхөөсөө өмнө Бадарчин Аялаажавын Товчооны аяллын менежерээс тодруулж баталгаажуулаарай.
Жич: Аяллын нөхцөл, өрөөний зохион байгуулалт болон тухайн гаралтын дэлгэрэнгүй мэдээлэл өөр байж болох тул захиалга хийхдээ өөрийн аялах өдрийн эцсийн баталгаажсан хөтөлбөр, үнэ, үйлчилгээний нөхцөлтэй заавал танилцана уу.








