Аяллуудыг эндээс манай менежер гаргаж өгөх ба Тайланд улсын Бангкок хотын нисэх онгоцны буудал дээр хөтөчтэйгээ уулзах хүртэл энэхүү зөвлөмжөөр та явах юм. Уг үйл явц нийтдээ 3 хэсэгтэй гэж бадарчин Аялаажав нь бодож байгаа юм.
- Хилийн шалган дээр очих, хил нэвтрэх
- Тээшээ авах
- Хөтөчтэйгээ уулзах
Ямар ч тохиолдолд бид нар энэхүү хүзүүний зүүлт таних тэмдэгтэй байх юм. Ийм зүүлттэй бол манай компаний аялагч нар юм байна гэж танина. Ийм хүзүүний зүүлттэй л бол дагаад дагуулаад явна.

Хилийн шалган дээр очих, хил нэвтрэх
За та онгоцноосоо буухдаа гар утас, пасспорт, чихэвч зэргээ дахин нэг шалгаарай. Онгоцонд эд зүйлсээ орхиод буудаг тохиолдол нилээд хэд гарсан байдаг юм.
2025-2026 улиралд МИАТ-ын онгоц Суварнабуми нисэх буудлын нэмэлт өргөтгөл дээр бууж байгаа. Уг өргөтгөлийн нэр нь Satellite буюу Хиймэл дагуул гэж нэрлэдэг. Доорх зурган дээр өргөтгөл болон үндсэн байгууламжыг харуулав.

Онгоц газардсаны дараа та үндсэн байгууламж руу явах ёстой. Тэнд хил гааль ачаа тээш авах байгаа тул. Тэгэхийн тулд та газар доогуур байгаа галт тэргээр явж очино. Доорх зурагт галт тэрэгний суух газрыг харуулав. МИАТ нислэгээр очиж байгаа тул бөөндөө очсон монгол зон олноо дагасхийгээд явахад уг нь болчих юм. Угаасаа өөр тийшээгээ явах газар ч байхгүй.

Үндсэн байгууламж дээр ирээд галт тэрэгнээсээ буугаад урсдаг шатаар дээшээгээ гарч гол хоолой руу орно. Хоолойг доорх зураг дээр харуулав. Бараандуу. Тэр Immigration гэдэг цэнхэр бичгийн сумыг дагаад л алхаж өгнө. Урсдаг замаар нь явж болно.

Хилийн шалган нэвтрүүлэх хэсэг доорх зураг шиг ийм газар байдаг. Оочироос шалтгаалан арай өөр харагдаж магадгүй.

Нийтдээ хилийн шалган нэвтрүүлэх хэсэг 3 газар байна. Доорх зураг дээр хүрэн өнгөөр тэмдэглэж харуулсан байна.

Хилийн шалган дээр та пасспортоо өгч тамгаа даруулна.
2025 оноос Тайланд улс цахимаар урьдчилан орох хуудсыг бөглүүлдэг болсон байгаа ба бид буюу компани таны өмнөөс урьдчилан бөглөсөн байдаг. Харин та компаниас өгсөн QR кодоо утсан дээрээ хадгалсан байх ёстой юм. Юмыг яаж мэдэхэв хэрвээ хилийн шалганы ажилтан танаас дахин үзүүлэхийг асуувал та утсан дээрээсээ үзүүлж болно.
Мөн санамсаргүй байдлаар таны буцах нислэгийн тийзийг шалгаж магадгүй. Тиймээс билетээ гар утсан дээрээ зургаар хадгалсан байх эвсэл хэвлээд авч явж байх ёстой байдаг.

Тээшээ авах
За та хил нэвтэрсний дараа тээшээ авна. Та доорх зураг дээр байгаа тээшний хуваарь харуулдаг дэлгэцээс өөрийн нислэгийг эхлээд олно. МИАТ шууд нислэгээр очиж байгаа бол нислэгийн дугаар ОМ701. Дараа нь та дэлгэц дээр заасан урсдаг тээшний дугаараар нь олж очоод тээшээ авах юм. Тэр цаана зураг дээр 9 гэсэн тоо байгаа нь тухайн урсдаг тээшний хувийн дугаар гэсэн үг.

Нийтдээ 23 урсдаг тээшний шугам байдаг байх нь. Доорх зураг дээр цэнхэр өнгөөр дугаарлаж харуулсан байна.

Хөтөчтэйгээ уулзах
За тээшээ авсны дараа та хөтөч дээрээ очих ёстой байгаа. Угтах танхим руу гарах 2 хаалга байгааг та доорх зурагнаас харж болох нь. Ногоон өнгөөр EXIT B эсвэл EXIT C гэж үзүүлсэн байна.

Суварнабум их том нисэх буудал тул нилээдгүй нарийн зохион байгуулалттай ажилладаг. Компаний тусгай туг энэтэр барьж зогсохыг хориглодог. Хэтэрхий эрээн мяраан болно гэж үздэгтэй холбоотой. Тусгай тосдог ажилтнуудаар А4 цаасан дээр нэр бичээд тосуулдаг. Хөтөч, гайд нарыг дураараа очоод тосуулдаг тийм бол биш. Хэдэн 10 саяаар тоологдох жуулчин авдаг газар аргагүй. Тиймээс та эхлээд гайхах эргэлзэх зэрэг асуудал гарч магадгүй. Гэвч үнэн байдал тийм байдаг. Доорх зурган дээр гарах хаалгануудыг EXIT10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 гээд тэмдэглээд дугаарласан байна.

Та тэгэхээр 6 -р хаалган дээр очоод компаний нэрээр бичсэн тосдог хүнийг олох хэрэгтэй байгаа юм. Зарим тохиолдолд 10-р хаалган дээр тосож байж болно. Гэхдээ голцуу 6-р хаалган дээр тосно. Доорх зурган дээр хаалганы дугаарыг харуулсан байна.

Доорх зурган дээр тосолтын нэрсүүд байна. Энэ дээр BADARCHIN эсүүл БАДАРЧИН гэх мэтээр байх бол уу? Аяллын багаар биш ганцаарчилсан яваа бол таны нэр ч байж магадгүй.








