Жанжиажигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1982 онд байгуулагдаж, Хятадын анхны цэцэрлэгт хүрээлэн болжээ. Тэнд ховордсон ан амьтан, ургамлын олон төрөл зүйл олдож байгаа нь Хятадын засгийн газрыг тус үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль орчныг хамгаалах ажлыг эхлүүлэхэд хүргэсэн юм. Аялал жуулчлал нь тухайн бүс нутагт голлох салбар байдаг бол ийм өвөрмөц, биологийн олон янзын бүс нутгийг хадгалах нь хамгийн чухал асуудал юм. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлжээ.
Аяллын чиглэл: Улаанбаатар -Жанжиажэ -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр, 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр: Улаанбаатар – Жанжиажэ
Аялагчид 08:00 цагт Хүннү Эйрийн шууд нислэгээр Жанжиажэ хотын зүг ниснэ. Жанжиажэй хотод 11:00 газардаад хил гааль нэвтэрсэний дараа өдрийн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
хоол: өдрийн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****



Удаах өдөр: Grand Canyon үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараа 08:00- цагт [Гранд хавцлын үзэсгэлэнт газар]-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Өдрийн хоол идсний дараа вулин дэлгүүрээр зочилно.
Нэмэлт:Санал болгох хөтөлбөр Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань/хүн
Санал болгох хөтөлбөр Шар луугийн агуй 280 юань/хүн
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:Laurel House Hotel ****



Гутгаар өдөр: Жанжиажэ Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар
Өглөө эртлэн босч эмийн дэлгүүрээр зочилно. Дараа нь Түжиа үндэстний онцлогтой хотхон болон Түжиа үндэстний Ван амьдарч байсан ордон музей үзсэний дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон “Дорнын зурхай” киноны зураг авалтыг хийсэн газар юм. Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхаж зоригоо шалгах боломжтой.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****



Дөтгөөр өдөр: Жанжиажэ Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн – Аватар – Тианзи уул
Өглөөний цайны дараа Цайны дэлгүүрээр зочилж Хятадын цайны соёолтой танилцана. Дараа нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
Нэмэлт:Орой Fox romance амьд тоглолт. 500 орчим хүн оролцсон Тэнгэрийн хаалганы доор гадаа задгай талбайн тоглолт
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****



Тавдугаар өдөр: Жанжиажэ Баофэн нуур
Өглөөний цайны дараа, нутгийн гаралтай худалдааны төв орно.(90min)
Үүний дараа Баофэн нуураар усан онгоцны аялал хийнэ.
хоол: өглөөний цай, өдрийн хоол,
зочид буудал: Laurel House Hotel ****



Зургаадугаар өдөр: Жанжиажэ Маоян голын байгалийн цогцолборт газар
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно.
хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****



Долоодугаар өдөр: Жанжиажэ Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боложмтой. Аяллын хөтөч маань та бүхэний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж мэргэжлийн зөвөлгөө өгнө. (Энэ өдөр аяллын хөтөч, болон автобус үйлчилэхгүй нэмэлтээр үзвэр үйлчилгээнд хамрагдах бол нэмэлт төлбөртэй)
хоол: өглөөний цай,
зочид буудал: Laurel House Hotel ****



Наймдугаар өдөр: Жанжиажэ – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Хөтөчийн хэлсэн цагт цугларч зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх буудлын зүг хөдлөнө. 13:00-16:30 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.
хоол: өглөөний цай, өдрийн хоол



Аяллын үнэ
Том хүн: 2,990,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,990,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл): 2,990,000 төгрөг /Зочид буудалд ортой/ 2,390,000₮ /Зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Жанжиажэ – Улаанбаатар нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд








