Хойд Вьетнамын Амралтын Аялал 

Аялагч: Танайх хир найдвартай вэ? Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид түүхтэй. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. 
Аялагч: Танай давуу тал?  Аялаажав: Манайх Тайландын аялал дээр 1 номер гэдгийг баттай хэлж чадна. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тэгсэн хирнээ манай зочид буудлууд төвдөө байрласан. Зочид буудлын байрлал хамгийн чухал байдаг юм шүү.  

– Хойд Вьетнамын цагаан будааны тариалангаар голийн завиар зугаалах

– Халонг далайн булангаар усан онгоцоор аялах– Кат Ба арлын далайн эргийн наран шарлагын газарт амрах– Улсын нийслэл Ханой хотын бүтэн өдрийн аялал
– Хамгийн боломжийн үнэтэй аялал. Та харьцуулаад үзээрэй. 
– Цаг хугацаанд баригдалгүй тайван аялах боломж

xin chào? Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс саяхныг болтол хөдөө аж ахуйн орон байсан ба харьцангүй хожуу үйлдвэржсэн учраас байгаль нь унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн ба мянга мянган жилээр тоологдох настай сүм хийдүүдтэй учраас байгалийн болон соёлын аялал жуулчлал өндөр хөгжжээ. Таныг халуун орны мөнх ногоон ойгоор бүрхэгдсэн, тунгалаг, номин өнгөтэй, бүлээн устай далайн эргүүдтэй ЮНИСКО-гийн өвд бүртгэгдсэн Халонг булан болон Кат Ба зэрэг арлуудад амрахыг урьж байна. 

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Бээжин – Ханой – Халон Бэй – Ханой – Бээжин – Эрээн
Хугацаа: 9 өдөр 
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)

Аяллын үнэ, нөхцөл:     2,500,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
2,450,000 төгрөг/хүний (15-20 аялагч)
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 390,000 төгрөг нэмж төлнө
Хүүхдийн үнэ:2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт
13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт

Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.

: Вьетнам

Вьетнам улс. Ханой хот. Хуучин хорооллоор алхав. 1-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Хуучин дүүргээр алхав. 2-р хэсэг.Вьетнам улс. Ханой хот. Усан хүүхэлдэйн тоглолт. 3-р хэсэг.Вьетнам улс. Халонг Бэй. Усан онгоцоор арлууд руу явж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Дуа Гуо агуйруу орж байгаа нь.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэн. Уламжлалт завиар аялав.Вьетнам улс. Халон Бэй. Сувдыг хаанаас бий болдог вэ?Вьетнам улс. Халонг Бэй. Сувинер гар урлалын төвд.Вьетнам улс. Халонг Бэй далайн хүрээлэнгийн аялал.Вьетнамын Нин Бин мужид завиар аялав.

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД.
Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино. 

 
УДААХ ӨДӨР. ЭРЭЭН – БЭЭЖИН.
Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – ХАНОЙ
Бээжинд шөнө газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Өглөө нь Бээжингээс Ханой хот руу ниснэ. Ханойд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. 
 
ДӨТГӨӨР ӨДӨР. ХАНОЙ ХОТЫН АЯЛАЛ
Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг мөн харна. Дараа нь угсаатны музейг үзэж сонирхно. Өдрийн хоолны дараа колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны,  цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж  соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийж дуусаад буудалдаа ирж амарна. Дараа нь Оройн хоолоо идээд  бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг үзээд зочид буудалдаа ирж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ТАВДУГААР ӨДӨР. НИН БИН МУЖ
Өнөөдөр бид Ханойгоос 90 км зайтай байх Нин Бин хэмээх хот руу явна. Очоод X зууны үед Вьетнамын нийслэл байсан Хоу Лу сүмийг үзэж сонирхоно. Дараа нь цагаан будааны тариалангийн талбай болох жуулчдын дунд алдартай Там Ко үзэсгэлэнт хөндийгөөр завиар аялна. Дараа нь  Ханой хотод ирж оройн хоол идсэнээр аялал өндөрлөнө. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ЗУРГААДУГААР ӨДӨР. ХАЛОНГ ДАЛАЙН БУЛАН
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болох Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоод буцаж Ханой хотруу хөдөлнө. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/


ДОЛООДУГААР ӨДӨР. ХАНОЙ. Шоппинг хийх. 
Өглөөний цайны дараа Ханойд ирээд бидэнд чөлөөт цаг гарах ба группээрээ зөвлөлдөж байгаад өөрсдийн сонирхосон зүйлсээ фракц, фракцаараа хийж оролдож үзэх боломжтой. Үдээс хойш  шоппинг хийж өнжинө. Өнөөдөр бид дараахь худалдааны дэлгүүр, худалдааны төвүүд явах боломжтой. The Gourmand Shop – вино, хүнс, Pho Trang Tien – урлагийн бүтээлүүд зардаг гудам, Little Hanoi – бэлэг дурсгал, тавилга, гэр ахуйн бараа, Intimex Supermarket – хүнс, Hang Gai Street – хүрэм, костюм захиалгаар хийдэг, Hang Dau Street –  гутал, Hang Bac Street – алт, мөнгөн эдлэл. Орой нь зочид буудалдаа амрана. /өглөөний цай/




НАЙМДУГААР ӨДӨР. ХАНОЙ – БЭЭЖИН. БЭЭЖИН – ЭРЭЭН
Одоо аялагч та ачаа тээшээ баглан, адал явдлаа цэглэн  эх орны зүг хөлгийн жолоог залах цаг тань болжээ. Эх орноо зорих аялал маань Бээжингийн нисэх буудлыг чиглэн ниснэ. Үдэш бид Бээжин хотоос Эрээн хот руу ниснэ. Нэг цаг гаруй нисээд эрээнд онгоц газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна. /өглөөний цай/


ЕСДҮГЭЭР ӨДӨР. ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР
Хил гараад Улаанбаатар руу явна.

Аялалын үнэд ороогүй зүйлс: Улаанбаатар – Инчион – Ханой – Инчион – Улаанбаатар нислэг, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. 

Анхаар: Ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж үнэ, хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орж болно. БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО

ӨмнөхТайландын аялал: БАНГКОК хот + ПҮКЕТ арлын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьЦАГААН БУДААНЫ ЭХ ОРНООР Үндсэн хөтөлбөр