Бээжингийн Амралт, Худалдаа Наймааны Аялал /Газраар/ 2011-2012 Улирал

–    Монголд Байгаа Бээжингийн Хамгийн Хямд Аялал

–    Монголд байгаа Бээжингийн хамгийн их үзмэртэй аялал

–    Хамгийн Олон Дэлгүүрээр Орох Аялал



Дэлхийн хамгийн ууган угсаатнууд болох тэд ба бид олон мянган жилийн турш хувь заяны эрхээр сонгоогүй хөршүүд байж дайтаж, найрамдаж, харилцан ялж ялагдаж явсны ур мөр болох цус нулимсаар угаагдсан говийн их элсэн цөлийг эмжин сансрын ямар ч зургаас тодхон харагддаг Их Цагаан Хэрэм дэлхийн гайхамшигуудын нэгд нэрлэгдэн мянган жилүүдийг элээн байна. Зуун зуун жилүүдийн тэртээд энэ хэрэмний дэргэд юу болж байсан бол…

 

Аялалын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Бээжин – Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар 
Хугацаа: 8өдөр/7шөнө  
Дэлгүүрүүд: Хуучин Зээл, Шинэ Зээл, Ванфужин, Яболу, Я Шоу, Хонг Конгийн Зах 
Аялалын бүрэлдэхүүн: 10-аас дээш аялагч + 1 аялалын ахлагч  
Үнэ: 450,000 төгрөг/хүний
500,000 төгрөг/хүний (7, 8, 9, 10 саруудад)
Хийсэн ажлууд: үзэхүзэхүзэх
Сонссон мэдсэнээ хуваалцахад:Түмэн Газрын Цагаан ХэрэмБээжингийн G хороолол
Facebook: очих 

13-14 насны хүүхэд – 4% хөнгөлөлт

6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 20% хөнгөлөлт 

4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт

2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө. 

2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН-ҮҮД.

Бид таныг Улаанбаатар өртөөнд хүлээж байна. Аялалын баг 15:30 цагт галт тэрэгний буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа 16:30 цагт хөдөлнө.  Та 3 аялагчийн хамтаар нэг купенд аялна. 





УДААХ ӨДӨР. ЗАМЫН ҮҮД – ЭРЭЭН, ЭРЭЭН ХОТ /Хуучин, Шинэ зээл/, ЭРЭЭН – БЭЭЖИН.

Өглөө эрт бид Замын-Үүдэд хүрэлцэн ирэх ба хилээр дугаарлахгүйгээр гарна. Эрээн хотод нэгэн сайхан тохиолог буудалд замын ядаргаагаа гарган түр амсхийнэ. Мөн таньд 3-4 цагийн чөлөөт цаг байна. Та энэ цагт Хуучин, Шинэ зээлүүдээр хэсэн барааны үнийг судлаж болно. Дараа ньбид унтлагын автобусандаа сууж Бээжин хотыг зорих болно.





ГУТГААР ӨДӨР.  БЭЭЖИН ХОТ /Тань Ань Мэний Талбай, Хориотой Хот, Янхоу Торгоны Музей, Бээжингийн Амьтны Хүрээлэн аквариум, Ванфужин Худалдааны Гудамж/   

Энэ өдөр таны амьдралд хэзээ ч мартагдашгүй өдөр болж өнгөрөх болно. Өнөөдөр та дэлхийн хамгийн том төв талбай болох, сайн муу олон алдарыг агуулсан Тань Ан Мэний талбай, Манжийн их хаадуудын амьдарч байсан Хориотой хотыг үзэж сонирхож таны зогсож байгаа энэ газар Манжийн агуу их хаан Энх-Амгалан алхалж байсныг төсөөлөх болно. Дараа нь бид 5000 зүйлийн амьтадтай Бээжингийн амьтны хүрээлэн, далайн аквариумд зочилно. Африкийн заан, анаашнаас одой зурам хүртэл бүхий л амьтад, ухаалаг дильфиний тоглолт, далайн амьд ертөнцийн доогуур аварга загаснуудыг үзнэ. Оройн нь бид Бээжингийн алдартай худалдаа арилжааны их гудам болох Ванфужингээр зочилно.  

 /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

ДӨТГӨӨР ӨДӨР. БЭЭЖИН ХОТ / Шувууны Үүр болон Усан Шоо, Түмэн Газрын Цагаан Хэрэм, Бүх Хятадын Цэргийн Музей, Лонгди Хаш Чулууны Үйлдвэр/

Бид 2008 оны зуны олимпын тоглолтын нээлт хаалтын ажиллагаа зохион байгуулагдсан Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, мөн тус наадмын усан спортын тэмцээнүүд явагдсан Усан шоог үзэж дурсгалын гэрэл зураг авахуулна.

Өглөөний цайны дараа Бээжин хотын Чао Ян (Chaoyang) дүүрэгт олимпын ногоон хөндийд байрлах 2008 оны зуны олимпын тоглолтод зориулан барьсан Шувууны үүр болон Усан Шоо үндэсний стадионуудыг үзэж сонирхоно. 2008 оны 10 сараас хойш олимп өндөрлөсний дараа үндэсний стадион нэртэйгээр нээгдэж аялал жуулчлалын үзмэр болсон. Энэхүү аварга стадионийг хятадын нэрт архитехтор Ли Шингганг ( Li Xinggang) бүтээжээ.

Та энэ өдөр хоёр зууныг дамжин бидний өвөг дээдсээс Хан үндэстнийг хамгаалах зориулалттайгаар баригдсан алдарт Их Цагаан Хэрмэн дээгүүр зугаалж хойд зүгт хараа бэлчээж бидний өвөг дээдэс үнэнхүү хүчтэй, бахархмаар дайчин, айлгагч их хүчин байсныг та өөрийн биеэр мэдэрнэ.

Дараа нь бид бүх Хятадын Цэргийн Музейг үзэж сонирхоно. Цэргийн музей үзээд бид Хятадын алдартай Хаш чулууны үйлдвэр худалдааны төвөөр зочилно.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/





ТАВДУГААР ӨДӨР. ДЭЛГҮҮР ХЭСЭХ  /Яболу Худалдааны Төв, Я Шу болон Хонг Конг Худалдааны Төв/ 

Эхлээд бид үслэг эдлэлийн Яболу худалдааны төвөөр орж худалдаа наймаа хийнэ. Тэгээд Я Шу худалдааны төвөөр зочилно. Эцэст нь Хонг Конгийн захаар орно.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/





ЗУРГААДУГААР ӨДӨР. БЭЭЖИН – ЭРЭЭН

Харин одоо Аялагч та ачаа тээшээ баглан, адал явдлаа цэглэн эх орны зүг хөлгийн жолоог залах цаг тань болжээ. Өглөөний цайгаа уугаад бид автобусандаа сууж Эрээн хотыг зорино.

/өглөөний цай /





ДОЛООДУГААР ӨДӨР. ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮД, ЗАМЫН ҮҮД – УЛААНБААТАР.

Өнөөдөр бид Эрээн хотод буцаж ирэх ба зочид буудалдаа буун амарч хооллосны дараа Эрээн хотод худалдаа наймаа хийх цаг зав таньд байх бөгөөд үдээс хойш бид хил гарч галт тэргэндээ сууна. 





НАЙМДУГААР ӨДӨР. УЛААНБААТАР

Өглөө Улаанбаатар хотод ирснээр манай аялал өндөрлөх болно. 





Аялалын үнэд орсон зүйлс:        Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний зардлууд (kупе), Эрээн – Бээжин –Эрээн унтлагын автобус, 3 одтой зочид буудлын 2 ортой энгийн өрөө, агааржуулагчтай аялалын автобус, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч, хөтөч орчуулагч, үзвэрүүдийн тасалбар

Аялалын үнэд ороогүй зүйлс:    Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Хэрэв тухайн аялагч (Монгол улсын харьяат биш тохиолдолд) тухайн аялаж буй улсын виза авах тохиолдолд визатай холбогдон гарах зардлууд. 





Анхаар: Онгоцны нислэг болон галт тэрэгний билетийн захиалга хийхтэй холбогдон хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Ам. Доллар, юаны ханшны их өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно.Хөтөлбөр дээрх цагууд Улаанбаатар хотын цагаар болно.



   БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – 
БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО     

ӨмнөхХятадын аялал: БЭЭЖИН хот – УНИВЕРСАЛ студи аялал (8 өдөр)
ДараахьКИНГ КОНГТОЙ ХОНГ КОНГ