Тайландын булангийн далайн эргийн, 100,000 гаруй мянган хүн амтай жижиг хот Патая Бангкок хотын өмнө зүгт 160 км, Суварнабум нисэх буудлаас 120 км зайтай оршдог. Хурдны замаар 1 цаг гаруй явж очдог. Гэвч энэ бяцхан хот жилдээ 4 сая гаруй гадаадын зочид, жуулчидыг хүлээн авдаг. Шоу бизнес зугаа цэнгэлийн хот.

 

Патая гэсэн нэр анхлан 1767 оны сурвалж бичигд дурдагдсан байдаг. 1960 он хүртэл энэ газар загасчдын хэн ч үл мэдэх жижиг тосгон байжээ. Вьетнамын дайны үер Америкийн цэргийхэн ирснээр энэ газар далайн эргийн амралтын хот болох эхлэл тавигдсан.



Жилийн дундаж агаарын хэм +28с, агаарын чийгшил 75%. Патая хот хойд хэсэгт байрлах Патая болон өмнөд хэсэгт байх Жомтиэн эргүүдтэй. Мөн эргэн тойрон олон жижиг арлуудтай. Хамгийн алдартай нь Ко Ларн буюу Шүрэн арал юм. Жуулчид энэ арлыг л зорьдог. Энэ арал бүлээн устай, цагаан элстэй далайн наран шарлагын газартай. Патая хотоос 7 км зайтай. Хурдны завиар 20 минут явж очдог. Тэнд та усан спортуудаар оролдож үзэх боломжтой.



Бусад үзэх зүйлсүүд: Шрирача барын хүрээлэн, Зааны хаант улс парк, Ботаникийн хүрээлэн, Лазер будда, Vimantaitalay шумбагч, Нон Нооч ботаникийн хүрээлэн,  Сая жилийн чулуун парк, Патая матрын парк, Патая парк, Срипорн цэцэрлэгт хүрээлэн, Виноны цэцэрлэг, Патая усан доорх ёртөнц, Итгэ эсвэл боль төв, Үнэний дугана, Бяцхан Тайланд зэрэг.

Баасан, Бямба, Ням гарагуудын орой болгон Thepprasit яармаг ажилладаг. Очиж үзэх ёстой зүйлсийн нэг.



Сонирхуулахад Патая гэдэг нь борооны улиралд идэвхждэг баруун өмнөөс зүүн хойд зүгт салхилдаг салхины нэр юм.

ӨмнөхБангкок – Сахиусан тэнгэрүүдийн хот
ДараахьЭНЭТХЭГ-ХЯТАДЫН ХОЙГООР ЭРГЭСЭН НЬ