Сайн байцгаана уу? 



Хямрал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан миний бизнес бага зэрэг хумигдсан ч бид өөрсдийн байнгийн үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийнхээ аяллуудыг бол зохион байгуулсан байсан ч 2016 оны сүүл 2017 оны 1 сарын 10 хүртэл ямар ч аялал явахгүй нь тодорхой болоод байсан юм. Тэгээд нэгэнт үйлчлүүлэгч байхгүй тул өөрсдөө санаа нийлсэн найз нөхдөөрөө үүргэвчтэй аялал хийхээр шийдэж фэйсбүүк дээр Улаан Гурвал гэдэг грүпп үүсгэн аяллын төлөвөлөгөө зэрэг дээрээ ажиллаж эхэлсэн. Гэтэл 12 сарын эхэн болоход явах боломжтой найз нөхөд байхгүй боллоо. Тэгээд найз Гана ахын зөвлөсний дагуу эхнэртэйгээ өөрсдөө үүргэвчтэй аялалд явахаар гэнэт 12 сарын 09 -нд шийдэж билээ. 



Тэр өдөр миний төрсөн өдөр байсан ба орой нь зад тэмдэглээд маргааш өглөө нь ажилдаа ирээд шууд онгоц, галт тэрэгний билетүүдээ захиалах ажилд шуурхайлан орлоо. Цагийн дараа гэхэд нийт 2 сая төгрөгөөр 2 хүний доорх билетүүдийг бүгдийг онлайнаар захиалав. Мөн зарим буудлуудаа захиалав. 

  • Эрээн – Бээжин онгоц
  • Бээжин – Куала Лампур – Бали онгоц
  • Бали – Куала Лампур – Чангша (Хятадын Юннан мужийн нийслэл хот) онгоц
  • Занжиажэ – Бээжин галт тэрэг



    2016 оны 12 сарын 26-ний оройн суудлаар Замын-Үүд рүү хөдөлвөө.  Манай эхнэр эрт ирээд суучихсан байсан. Би үсээ засуулж байгаад галт тэргэндээ хоцрох шахсан шүү. Аюултай. Ер нь аль нэг юмнаас хоцрох гээд байсан хүн байна лээ л дээ. 



    2016 оны 12 сарын 27-ний өглөө Замын-Үүдэд ирвээ. Үүргэвчтэй явж байгаа тул их юм авч явахгүй гэсэн бодлогоор нимгэн хувцастай явсан тул хөлдөж үхэн шахав. Цайны газар ороод цай цүү уун сууж байгаад хил нээгдэхээр эмэгтэй жолоочтой жип машинаар хил гарлаа. Хөл хөдөлгөөн бага байгаа тул нэг хүний 40 юань төлсөн нь санаанд оромгүй хямд үнэ байлаа. За тэгээд Бээжин рүү нисэх нислэг маань оройн 10 цагаас тул Хуйлиан буудалд 100 юань төлж 9 цаг хүртэл байхаар тохирч орлоо. Хуйлианы доодох дэлгүүрээс хоол авчирж идээд тухтай сайхан амрав. 



     
ӨмнөхЭНЭТХЭГ-ХЯТАДЫН ХОЙГООР ЭРГЭСЭН НЬ
ДараахьХОЁР S (Бээжингээр)